Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2016/00074/И |
Дугаар | 001 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 001
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Аж үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Д.Байгальмаад холбогдох 104.731.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаадТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МУ-ын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол мал үндэсний хөтөлбөрийн 3.5.1 дахь зорилт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011оны 07-р сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалыг үндэслэн Завхан аймаг Улиастай сумын Нутгийн газар шороо ХХК ны захирал С.Ганзориг нарын хооронд 2011.08.09-ны өдөр байгуулсан гэрээний зээлдэгч болох Нутгийн газар шороо ХХК-ны захирал С.Ганзориг нь нас барсан тул энэхүү зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчээр гэр бүлийн хүн болох Д.Байгалмаагийн өөрийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 2013.09.20-ны өдөр №ТЭТН2011/05 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан УБ хот Баянгол дүүрэг 6-р хороо 3-р хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 10А дугаар байрны 22 тоотод байршилтай 52мкв талбайтай орон сууц, Завхан аймаг, Улиастай сумын Богдын гол багийн нутагт байршилтай 64мкв, 42мкв талбайтай амралтын өрөө, склад 1200 мкв талбайтай эзэмшлийн газар зэргийг тус тус барьцаалж 95,840,000 төгрөгийг 47 сарын хугацаатай хүүгүй хөнгөлөлттэй зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн төлбөр 15.300.000 төгрөг төлсөн. Гэвч одоог хүртэл зээлийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-д заасны дагуу гэрээг цуцалж үндсэн зээл, зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй хэтэрсэн хугацааны алданги болон нотариатын төлбөр нийт 104,731,500 төгрөгийг Д.Байгалмаагаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ЖДҮХСан нь тус шүүхэд иргэн Д.Байгальмаад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг гаргасан нэхэмжлэлд Д.Байгальмаагийн охин Г.Урангоо нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ЖДҮХСангийн Д.Байгальмаатай байгуулсан 2013.09.20-ны өдрийн ТЭТХ2011/05 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай бие даасан нэхэмжлэл гаргасан. Ингээд хариуцагч ЖДҮХСан нь Г.Урангоогийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.29-ний өдрийн 182/ШШ2016/00671 дугаар захираж гаргасан. Иймд Д.Байгальмаад гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн татгалзлыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсан болох нь тус сангийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛ, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Аж үйлдвэрийн яам Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй Д.Байгальмаад холбогдох 104.731.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь нэхэмжлэлээсээтатгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагатэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ