Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1956 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2 дугаар баг Спиртийн 6 дугаар байрны 160 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Аюушын Сүхбаатар /РД: МЗ56120612, утас: 88664273/-аас гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай”  хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, хүсэлт гаргагч А.Сүхбаатар нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч А.Сүхбаатар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: ...Миний бие 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 04 хүртэл БОС-ын 1 дүгээр ангид жолоочоор ажиллаж байсныг нотлох БОС-ны 1 дүгээр ангийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 03-ны 35/605 тоот тушаал, 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ыг хүртэл Төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр ажиллаж байсанг нотлох Төмөр зам дахь Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргын 1983 оны 01 дүгээр сарын 05-ны 01 тоот тушаалын архивын баримт олдохгүй байгаа мөн 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 26-ыг хүртэл Сэлэнгэ аймгийн Зүүнхараа банкны хэлтэст мөн Зүүнхараа Ардын банканд жолоочоор ажиллаж байсанг нотлох архивын баримт олдохгүй байгаа болно. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 06-нд 60 нас хүрч тэтгэврээ тогтоолгох эрх үүсч байгаа юм.Дээрх байгууллагуудад ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч ажилд орсрн гарсан тушаалууд бүрэн олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Барилга орон сууцанд ажиллаж байсан 10 cap 14 хоног, Төмөр замын цагдан сэргийлэх ангид ажиллаж байсан З жил 11 cap, банканд ажилласан 11 cap 17 хоног нийт 5 жил 09 cap ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч А.Сүхбаатар нь 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр 04-ний өдөр хүртэл Барилга орон сууцны 1 дүгээр ангид жолоочоор, 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Төмөр замын цагдан сэргийлэх ангид цагдан сэргийлэгчээр,

1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Зүүнхараа ардын банканд жолоочоор ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/4287 дугаартай лавлагаа, Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 419 дугаартай лавлагаа, 1990-1991 оны банкны ажилчдын гэрэл зураг, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарт ажилласан байдлын талаархи тэмдэглэгээ,иргэний үнэмлэхний хуулбар болон Гэрч Л.Даваадоржийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1982-1986 он хүртэл Зүүнхараагийн барилга орон сууцын 1 дүгээр ангид их засварын бригадын дарга хийдэг байхад А.Сүхбаатар нь манай Төмөр замын хэлтэст цагдаа, барилга орон сууцны 1 дүгээр ангид  бохирын машины жолоочоор ажиллаж байсан. Дараа нь 1990 оноос Зүүнхараагийн ардын банканд жолооч хийж байсан би 1990 оноос 1998 он хүртэл тус банканд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг

Гэрч О.Наранчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1989 оны 07 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Зүүнхараагийн улсын банканд ажиллаж байхад А.Сүхбаатар нь 1990 оноос манай банканд жолоочоор ажилд орж байсан гэх мэдүүлэг, Гэрч С.Янжинсүрэнгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1988 оноос 1999 оны хооронд Зүүнхараагийн банканд эдийн засагч ажил хийдэг байхад А.Сүхбаатар нь 1990 оноос манай банканд жолоочоор ажилд орж байсан. 1994 он хүртэл ажилласан байх тухайн үед банкны нэр солигдоод Сэргээн босголт, Ардын банк зэрэг нэртэй ажиллаж байсан гэх мэдүүлэгүүд зэрэг нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч А.Сүхбаатар нь 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл барилга орон сууцны 1 дүгээр ангид жолоочоор, 1983 оны 01 дүгээр сарын 05-наас 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 09-нөөс 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Зүүнхараа ардын банкны хэлтэс, Зүүнхараа ардын банкинд жолоочоор ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч А.Сүхбаатарын хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Аюушийн Сүхбаатар нь 1982 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  хүртэл барилга орон сууцны 1 дүгээр ангид жолоочоор, 1983 оны 01 дүгээр сарын 05-наас,1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1990 оны 10 дугаар сарын 09-ний  өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Зүүнхараа ардын банкны хэлтэс, Зүүнхараа ардын банкинд жолоочоор тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч А.Сүхбаатар нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ