Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00335

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг Орхон суманд1962 оны 08 дугаар сарын 14-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг 40 айлын 8 дугаар байр 02 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй. Чонос овогт Дэмбээгийн Өнөрцэцэг /РД:МИ62081426, Утас:88775665/-ээс гаргасан “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа, хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэг нар оролцов.  

Тодорхойлох нь:

 

            Хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэг нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ... Дэмбээ овогтой Өнөрцэцэг миний бие нь 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд бэлтгэгчээр ажиллаж байгаад 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр халагдсан. Ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 жил 3 сар 5 хоногийн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү.Жич: Анх ажилд орсон 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Орхон сумын ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан хугацааг мөн тогтоолгоно гэв.

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэг нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын аж ахуй үлйчилгээний тасагт 1981 оны 09 дүгээр  сарын 01-нээс 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршооны гуанзанд 1985 оны 11 дүгээр сарын 13-наас 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуйн үйлгээний газрын харъяа Орхон дахь ахуй үйлчилгээний төвийн даргын 1981оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “ Орхон тасагт шинээр ажилчин авч ажиллуулах тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 186 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай “Харуул хамгааллыг сайжруулах тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 26 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай “цалингүй чөлөө олгох тухай” тушаал, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай “Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох тухай” тушаал, Орхон Орхон хэрэглээний хоршооны ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 30-ны адрийн 52 дугаартай “Тус хэрэглээний хоршоодын ажилчдыг томилох тухай” тушаал, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 585553 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх, Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн хамт олноороо авахуулсан гэрэл зураг, Сэлэнгэ аймаг Орхон сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилчдын гэрэл зураг, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхний хуулбарууд болон

Гэрч М.Аззаяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1986 онд 08 дугаар ангиа төгсөөд Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангид маань энэ гуанз хамаарагддаг байсан юм өөрөөр хэлбэл нэг газар хамт ажилладаг байсан юм. Би 1988 онд цэрэгт явсан Д.Өнөрцэцэн тухайн үед ажиллаад үлдэж байсан гэх мэдүүлэг

Гэрч Д.Цэцгээгийн шүүхэд өгсөн мэдүүлэг: Би 1974 онд Дарханы ТМС-ийг төгсөөд 1977 оноос дүү Өнөрцэцэгийн хамт Орхон сумын гуанзанд ажиллаж байсан. Дараа нь аж ахуйн үйлчилгээнд ажилд орж хамт ажилласан хугацаануудыг нь санахгүй байна. Бид хоёр ямар ч байсан нэг дор ажилладаг нэг дор амьдардаг байсан  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар

Хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэг нь 1981 оны 09 дүгээр  сарын 01-нээс 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын ахуйн үйлчилгээний газар оёдолчноор, 1985 оны 11 дүгээр сарын 13-наас 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн ангийн гуанзанд  бэлтгэгчээр ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон      ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Чонос овогт Дэмбээгийн Өнөрцэцэг нь 1981 оны 09 дүгээр  сарын 01-нээс 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын ахуйн үйлчилгээний газар оёдолчноор, 1985 оны 11 дүгээр сарын 13-наас 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Орхон сумын худалдаа бэлтгэлийн анги болон эд хэрэглээний хоршооны гуанзанд бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч Д.Өнөрцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.АЛТАНЦЭЦЭГ