Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00343

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг  даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 оны 12 дугаар сарын 07-нд төрсөн  , 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банк санхүү эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5 ээж, аав, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр баг Эрдэнэтолгойн- 34 тоотод оршин суух хаягтай Харсахалт овогт Даянбуугийн Янжинлхам /РД:МИ86100729, утас:943961737 /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 1990 оны 04 дүгээр сарын 21-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, фермер жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүлтолгойн 2-28 тоотод оршин суух хаягтай Зайгал овогт Хүрэлбаатарын Ууганаа /РД:МЭ90042111, утас:99534143/-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Янжинлхам, хариуцагч Х.Ууганаа,                     шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Янжинлхам шүүхэд гаргасан тайлбартаа: ...  Д.Янжинлхам миний бие аав Д.Даянбуу ээж Г.Жаргалсайхан хүү Я.Цэлмэг нарын хамт амьдардаг байсан бөгөөд 2012 оны 06 дугаар сард Х.Ууганаатай танилцаж үерхэж хамтын амьдрал эхлүүлсэн. 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү У.Билигтийг төрүүлсэн. Хүү Билигтийг төрсөнөөс хойш Х.Ууганаа нь хүүдээ хувцас хунар авч өгдөггүй хүүхдээ өвдсөн үед нь  эм тариаг ч авч өгдөггүй олсон мөнгөөрөө архи уудаг байсан. Архи уугаад зогсохгүй агсан тавьж дарамталдаг байсан нь хүүхдийн цаашдын хүмүүжил, эрүүл бойжиход хүндрэлтэй, амьдрахад хүртэл саадтай байсан тул бид тусдаа амьдрах болсон. 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү У.Билигтийг миний асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуулийн дагуу эцэг Х.Ууганаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Ууганаа шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Ууганаа овогтой Билигт нь миний төрсөн хүү мөн. Хуулийн дагуу хүү У.Билигтэд тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Янжинлхам, хариуцагч Х.Ууганаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Янжинлхам, хариуцагч Х.Ууганаа нар нь 2012 онд танилцан хамтын амьдралтай байх хугацаанд  2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү Ууганаагийн Билигт төрсөн болох нь зохигчдын өөрсдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сум Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт,өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогдож  байна.

Хариуцагч Х.Ууганаа нь хүү У.Билигтийг өөрийн хүүхэд мөн  тул тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх ба 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр Иргэний  бүртгэлийн байгууллагаас олгосон №4322000635 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээн дээр 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Билигтийн эцэг Зайгал овогт Хүрэлбаатарын Ууганаа /РД:МИ90042111/ мөн болохыг төрийн захиргааны эрх бүхий байгууллага тогтоосон байх тул эцэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хүү У.Билигтийг эх Д.Янжинлхамын асрамжинд үлдээж, эцэг Х.Ууганаагаас тэтгэлэг гаргуулж хүү У.Билигтийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     115.2.1, 116, 118,  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д 2014 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн  хүү Ууганаагийн Билигтийг төрсөн эх Д.Янжинлхамын асрамжинд үлдээсүгэй.

          2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү У.Билигтийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар  У.Билигтийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон төрсөн  эцэг Х.Уугаанаагаас сар бүр  гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс  Нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагч Х.Ууганаагаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Д.Янжинлхамд буцаан  олгосугай

           4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан  хуулиар хүлээх үүргүүдээс эцэг Х.Ууганаа нь  чөлөөгдөхгүй болохыг дурьдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ууганаагаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр  тооцон 21470 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

            6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.             

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                           

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

          

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ