Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 00323

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн                  31-614б тоотод оршин суух Барбаатарын Оюун-Эрдэнэ /РД: ТЖ62122660, утас 99196383/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Сансарын гудамж 5 тоотод оршин суух Сэнгэдоржийн Батсайхан /РД:МО80052811, утас:94544099/-д холбогдох 395250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.Батсайхан нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэг бүр нь 275000 төгрөгний үнэтэй вакум хаалт 2 ширхэг зээлж авч яваад нийт 550.000 төгрөг болсон. Үүнээс 30.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 2 ширхэг цонх 180000 төгрөгөөр хийлгэсэн. Одоо үлдэгдэл 340000 төгрөг замын зардал 43200 төгрөг мөн, улсын тэмдэгтийн хураамж 12050 төгрөг нийт 395250 төгрөг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч С.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: ...С.Батсайхан  миний бие тус шүүхийн байгууллагад өргөдөл гаргасан Оюун-эрдэд хариу тайлбар бичгээр гаргалаа. Утсаар Оюунаа эгчтэй ярилцсан. 200000 төгрөг дээр ирж очсон зардал 45000 төгрөг, тэмдэгтийн хураамж 19000 төгрөг нэмээд өгөхөөр тохиролцсон. Барилгын ажил дууссан мөнгөө өнөөдөр маргааш гээд хөөцөлдөж байна. 1 дэх өдөр өгнө гэж /11 дүгээр сарын 14-нд/ өнөөдөр ярьсан гэжээ.

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Батсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200000 төгрөг бэлнээр өгч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр замын зардал болох 64000 төгрөгийг бэлнээр өгч нийт 264000 төгрөг өгч харилцан тохиролцож үлдэгдэл 131250 төгрөгөө С.Батсайханаас авахгүй боллоо. Анхны нэхэмжилсэн 395250 төгрөгнөөс 264000 төгрөгийг бэлнээр авсан. 131250 төгрөгнөөсөө татгалзаж байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч С.Батсайханаас 395250 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч С.Батсайханаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр замын зардал, улсын тэмдэгтийн хураамж болох 64000 төгрөг нийт 264000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдэгдэл 131250 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзахаар тохиролцсон нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа ба зохигчдын эвлэрэл нь хуульд харшлах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон Захирамжлах нь:

                               

            1. Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч С.Батсайханаас 395250 төгрөг гаргуулахаар  нэхэмжилсэн ба Б.Оюун-Эрдэнэ хариуцагч С.Батсайханаас 264000 төгрөгийг бэлнээр авсан, нэхэмжлэлийн шаардлага  131250 төгрөгнөөсөө татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ