| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00326/И |
| Дугаар | 00338 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 00338
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 80 тоотод оршин суух Боржигон овогт Дондогийн Отгондолгор /РД:МИ59111402, Утас: 88822312/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Намагийн 80 тоотод оршин суух Боржигон овогт Дэнзэнгийн Батсүх /РД:МИ57071611, Утас:99868871/ нарт холбогдох зээлийн төлбөр 2531359 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Д.Отгондолгор /нас барсан/, Д.Батсүх нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Төмөр зам тооцооны төвөөс 2013 оны 11 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/13/641 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 8101651,72 /Найман сая нэг зуун нэг мянга зургаан зуун тавин нэгэн төгрөг далан хоёр мөнгө / төгрөг авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,917,712.10 /Таван сая есөн зуун арван долоон мянга долоон зуун арван хоёр төгрөг арван мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 4,521,667.51 / Дөрвөн сая таван зуун хорин нэгэн мянга зургаан зуун жаран долоон төгрөг таван нэгэн мөнгө / төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 8,913.50 / Найман мянга есөн зуун арван гурван төгрөг тавин мөнгө /төгрөг, нийт 10,448,293.11 / Арван сая дөрвөн зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн гурван төгрөг арван нэгэн мөнгө / төгрөгний төлбөр хийсэн байна. Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.2-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 305 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч хариуцагч Д.Отгондолгор 2015 оны 11-р сарын 24-ны өдөр нас барсан бөгөөд хариуцагч Д.Батсүх нь зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн ЗГ/13/641 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 11 дугаар сарын 01-ний байдлаар дараах зээлийн төлбөрийг гаргуулах, Үндсэн зээлийн үлдэгдэл 2,183,939.62 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 307.982.61 төгрөг, Торгуулийн хүү 36,436.33 төгрөг, Нотариатын зардал 3000 төгрөг, Нийт 2,531,358.56 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал Улсын тэмдэгтийн хураамж 55451,74 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч Д.Батсүх нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Д.Отгондолгор /нас барсан/ нь Хаан банкны төмөр замын тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ/13/641 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 17,4% хүүтэй 36 сарын хугацаатай 8101652 төгрөгийн зээл авсан ба үүнийхээ 10448293 төгрөгийг буцаан төлсөн ба үлдэгдэл 2531359 төгрөгиийг иргэн Д.Батсүх би төлөх болноо гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлдэгч иргэн Д.Отгондолгор нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан болох нь №0000137523 тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа ба хамтран зээлдэгч Д.Батсүх нь гэрээний үүргийг хүлээж, 2531359 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Д.Батсүхийн бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Батсүхээс 2531359 төгрөгийг гаргуулах тухай Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батсүх нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55452 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батсүхээс 27726 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 27726 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ