| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00343/И |
| Дугаар | 00341 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 00341
Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн
зөвшөөрнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол Амарсанаагийн гудамж 40д байр 51 тоотод оршин суух Манхийнх овогт Чимэдцэрэнгийн Одончимэг / РД:ЧД82092669, Утас:99048069/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг Спиртийн 09 дүгээр байр 225 тоотод оршин суух Манхи овогт Чимэдцэрэнгийн Хорлоо / РД:ЧД62111465, Утас:99048069/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бороогийн гудамж 22 тоотод оршин суух Хотгойд овогт Доржийн Буянжаргал /РД:МЗ64121980, Утас:94650065/-т холбогдох зээлийн төлбөр 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ч.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нэхэмжлэгч миний бие нь хариуцагч Д.Буянжаргалд 10000000 төгрөгийг 6 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй авч 2014 оны 07 дугаар сарын 21-нд гэрээ хийж бэлнээр өгсөн ба зээлийн төлбөр хийгдээгүй одоог хүртэл 3 жил болж байна. Д.Буянжаргалын хүсэлтээр хүүг зогсоож үлдсэн 10000000 төлөх гэрээ хийсэн боловч гэрээний дагуу хугацаанд зээлээ төлөхгүй байгаа тул асуудлыг шүүхээр шийдүүлж хариуцлагыг хүлээлгэн албадан гаргуулах хүсэлтэй байна. Зээлийн хугацаанд зээл огт хийгдээгүй тул эвлэрүүлэн зуучлах хугацаааг зөвшөөрөхгүй ба үлдсэн зээл болох 10000000 төгрөгийг нэн даруй гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Буянжаргал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь иргэн Хорлоогоос 10000000 төгрөг авсан нь үнэн болно. Сар болгон цалин буухад 200000 төгрөг өгч байх. Тухайн нөхцөлд тэтгэлэг зээл гарсан мөнгийг өгч байна. 10000000 төгрөгний зээл барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хорлоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Д.Буянжаргалаас 10000000 төгрөг нэхэмжилсэн ба өрийг сар бүр 200.000 төгрөг хийхээр болсон ба тэтгэлэг зээлэнд хамрагдсан тохиолдолд мөнгийг нэмж төлөхөөр бид тохиролцлоо.Энэхүү хэлцлийг хүлээн зөвшөөрч байна. Хэлцлийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх тухай Д.Буянжаргалыг ойлгосон гэдгийг найдаж энэхүү хэлцлийг хийлээ гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ч.Одончимэг нь 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Буянжаргал нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Буянжаргалаас 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Одончимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Буянжаргал нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Буянжаргалаас 87475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 87475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Одончимэгт буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ