Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/045

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч М.Мандахбаяр, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

            Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

            Улсын яллагч: В.Дэлгэрмаа

            Иргэдийн төлөөлөгч Б.*******

            Шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Л.*******,

      Шүүгдэгч  Н.Ц түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр сарын 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаар хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                     Шүүгдэгч нарын биеийн байцаалт

            1.Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож байсан

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож байсан,

            Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-нд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 02 жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж байсан,  Н.Б,

            2. Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 15-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй суух,  Б.Ц

  Үйлдсэн хэргийн талаар

1. Шүүгдэгч Б.Ц нь Ц.Э бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн ******* 1 тоот хашаанд байх П.******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 329 500 төгрөгийн хохирол учруулсан,

            Мөн шүүгдэгч Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 1******* хашаанд байсан Ж. эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 450 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80 000 төгрөгийн нийт 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт болох гэх газарт оршин суух Т. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан

Мөн шүүгдэгч С. бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 26-наас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 31Б тоотод оршин суух С. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 510 000 төгрөгийн хохирол учруулсан 

      2. Шүүгдэгч Н.Б нь Ч.О бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн хашааны үүдэнд байсан Б. эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

      Мөн шүүгдэгч Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 1******* хашаанд байсан Ж. эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

      Шүүгдэгч Н.Б нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 450 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80 000 төгрөгийн нийт 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

      Мөн шүүгдэгч Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт болох гэх газарт оршин суух Т. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан

       Мөн шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 08 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хонгор хайрхан зоогийн газрын хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 568 000 төгрөгийн хохирол учруулсан,

       Мөн шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 08 дугаар сарын 17-н шилжих шөнө Баянхснгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт болох Есөн-Эрдэнэ захад Б.Ган-Эрдэний эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр болох дарханы газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 70 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь       

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

... Ц.Э ороод байшингийнх нь цонхыг хагалаад 25 литрийн хөнгөн цагаан битон аваад гараад ирсэн түүнийг ар талын гудамжны үзүүр дээр тавьчихаад байж байтал Ц.Э буцаад намайг цуг оръё гэсэн би хашаанд нь ороод сууж байсан Ц.Э буцаад ертөнцийн зүгээр баруун талын цонхыг хагалсан юугаар хагалсныг хараагүй дотор нь явж орсон би гараад доор сууж байсан Ц.Э Цэвээнээ ахаа пиво байна гэсэн тэгтэл хажуу талынх нь айлын хүн цагдаа дуудлаа юун хүн гэхээр нь би гараад зугтаасан...

...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байх Н. зах дээр архи ууж байгаад цуг гэр лүү нь яваад очиж нэг шил архи уугаад унтаад байж байтал нэг залуу орж ирснээс Баагий гэсэн ахынхаасаа телевизор аваад ирье гэсэн Н.Быг таньдаг гэх тэр залууг дагаж яваад Хөх толгойн хойшоо нэг байшинтай айлд ороод тэр жижиг цонхоор телевизорыг гаргах гээд багтахгүй байсан ертөнцийн зүгээр баруун талын цонхыг хагалаад Баагий гэх залуу нь телевизор барьж гарч ирээд хашаанаас гараад урагшаа алхаж байгаад Н.Бт телевизороо өгсөн тэвэрч яваад тэр гудамжны урд талын гудамжны үзүүр дээр явж байтал цагаан машин гэрлээ тусаагаад давхиад ирсэн тэр нь гэрийн эзэд нь байсан...

...би д ороход тэр ганцаараа унтаж байсан тэгээд гэрээс нь гараад иртэл мотоцикльд нь түрхүүр нь байсан тэгэхээр нь нь асааж унаад хашаанаас нь гараад Н.Быг араараа сундлаад зах орсон Н.Б хот явъя гэсэн тэгэхэд би бензиний мөнгө байхгүй гэхэд надаа байгаа гэсэн. Тэгээд хот руу гараад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас бензин хийж яваад Өвөрхангай аймаг орох гэж яваад цагдаад баригдсан. Н. мотоцикль хулгайнх гэдгийг мэдэж байсан би хэлсэн

..2018 оны 08 дугаар сарын 26-ны үед Саруулынд нэг шил архи аваад очсон түүнийгээ хувааж уугаад х эзгүй байгаа Аззаяа Хөвсгөл явсан талаар хэлээд машиных нь аккумляторыг авч архи авч ууя гэж явсан тэгээд байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөжсөн чинь хаалга нь онгойсон 40 литрийн бетон, 10 литрийн бетон, зурагт, 5 бетон аккумлятор тоон системийн хүлээн авагч Саруулын хамт аваад Саруулын гэрт аваачиж тавьсан, эд зүйлээ буцааж өгсөн... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 74-76/

            Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн

            … Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р багийн тээврийн товчоонд байрлах 2 давхар буудалтай зоогийн газрын урд хаалгаар ороод хойшоо дамжаад шатаар 2 давхарт гарч онгорхой байсан хаалгаар ороод улаан өнгийн гар утас 2 шил архи авсан нэрийг нь санахгүй байна 20 000 төгрөг түрийвч авсан түрийвчинд мөнгө байгаагүй бичиг баримт байсан ба түүний тэр айлын хогийн сав руу хийсэн тэндээс гараад Есөн-Эрдэнэ зах руу ороод ертөнцийн зүгээр урагшаа харсан жижиг цагаан дарханы газар луу орж цоожийг эвдлээд гуулин болон эмээлийн бааврууд эд зүйл авсан энэ үйлдлийг хийхэд би ганцаараа явсан...танил найз маань орж ирээд манайнхнаас телевизор аваад айлд өгөөдөхье гэж хэлээд Б.Ц бид хоёрыг дагуулж Хөх толгойн хойшоо яваад хиймэл нуурын урд 2 давхар байшингийн айлаас зурагт аваад яваад гудамжны үзүүр дээр гэрийн эзэнд нь Б.Ц бид 2 баригдсан...Б.Ц улаан өнгийн мотоцикль араас унаад ирсэн тэгээд сунлаад Өлзийт ороод Өвөрхангай аймгийн Нарийнтээл ороод цагдаад баригдсан...З-17-19 тоотын үүдэн дээр нь цэнхэр өнгийн би түрээд жоохон уруудуулаад Очирхуяг ирээд мотоциклийн толгой доор байх ишнүүрийг нь салгасан би асаагаад унаад Очирхуяг араар суугаад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын постон дээр очоод цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-67 /

    Хохирогч П.******* мөрдөн байцаалтад өгсөн

            … 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр манай гэрт хулгай орсныг мэдээд цонх хагарсан хойд өрөөний авдрыг онгойлсон дотор нь дэлгүүрт зарагдаж байсан 1 ширхэг пиво байхгүй байсан бусад пивонуудыг тоолж үзэхэд тоо ёсоор байсан гэрт байх эд зүйлүүд бүрэн харин байшинийн дээвэр дээр байх хураалгаастай байх гэрийг үзэхэд 2 ширхэг эсгий туурга, 1 ширхэг бирзээнтэн туурга алга болсон байшингийн дотор хаалганы цоож, цүүг эвдэлсэн байдалтай байсан...Би хурааснаас хойш гэрийн эд зүйлээ үзээгүй өөрөө байшинд байнга байж байгаад 2018 оны 3 сар гаргаад хөдөө гарсан. Тэгээд хулгай орсон гэхэд л ирж мэдсэн...Тухайн үед манай байшингийн ар талын хашаа урагшаа хазайсан болохоор түүгээр дээвэр туурга, зөөсөн байна гэж бодоод мэдүүлзг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67 /

Хохирогч Ж. мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өглөө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-18-25 тоотод байх гэртээ өөрийн эзэмшлийн мотоциклиор ирээд хоёр гэрийн хооронд тавьчихаад орж унтаад 14 цагийн үед сэрсэн гарч ирээд хартал миний мотоцикль байхгүй байсан. Би гэртээ ганцаараа байсан, дараа цагдаагийн таны мотоциклийг Өвөрхангай аймгаас оллоо гэсэн тэгээд би Өвөрхангай аймгийн цагдаагийн газар очиж өөрийн мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 08 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг 10 минутын үед Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багт байрлах гэр лүүгээ ах хамт явж байтал манай гудамжны үзүүр дээр нэг өндөр дээлтэй бас намхан цамцтай 2 хүн явж байсан тэд нарын намхан нь том телевизор тэвэрсэн байсан ажиглаад хартал манай гэрийн телевизор байсан, тэнд тэр хоёрыг барьж аваад цагдаа дуудсан тэгээд цагдаа нарын хамт гэртээ очтол байшингийн баруун талын цонхыг хагалсан урд талын жижиг порчиг онгойлгосон байсан, байшин доторх эд зүйлээ бүртгээд үзэхэд зурагтаас өөр алга болсон зүйлгүй байсан...Би манай байшин байх гудамжныхаа урд талынг үзүүр дээр өндөр, нам хоёр хүнтэй таарсан тэгээд зурагтаа таниад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-89 /

Хохирогч С. мөрдөн байцаалтад өгсөн

... Хөвсгөл аймаг яваад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд гэр онгорхой байсан ортол гэр доторх эд зүйл байхгүй байсан, гэрт орсон хүмүүсийг 1 хоногийн дараа олоод зурагт, бетон хийн плитка, зэрэг эд зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93 /

Хохирогч Т. мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1-р баг Шарга гэх газар хөдөө гэрээсээ сумын төв орохоор 10 цаг өнгөрч байхад гарсан. Би сумын төв руу өөрийнх эзэмшлийн мотоцикльтой гарсан. Нарийнтээл сумын төв дээр байж байхад өдрийн 13 цагийн өнгөрөөгөөд хөдөө гэртээ ирэхэд гэрийн яндан гадна талаас нь харахад хазайсан байсан. Тэгээд түлхүүрээр нь гэрийн хаалганы цоожийг онгойлгоод гэртээ ороход зуух хажуу тийш бөөрөөрөө унасан, үүдний хэсгийн гэрийн унь унасан байсан гэрийнхээ дотор талыг тойруулаад харж байтал гэрийн баруун талд байх эмээлийн бүүргэнээс өлгөөтэй байсан 2 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18-19 /

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр би хөдөөнөөс орж ирээд найз Оргио гэх айлынхаар орчихоод буцаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-17-19 тоотод байх гэрт нь очоод уулзаад эхнэр нь хоол хийж өгөөд түүнийг идчихээд байж байтал эхнэр нь гадаа байсан мотоциклийг чинь хүн түрээд аваад явчихлаа гэсэн гараад хартал байхгүй байсан. Тэр өдрийн орой 18 цагийн үед цагдаагаас яриад таны алдсан мотоциклийг олчихлоо хүрээд ир гэсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд мотоциклийг унаж яваад баригдсан байсан, мотоциклио очиж хүлээж авахад 2 толь байхгүй байсан миний хувьд 2 толио төлүүлэх 1 ширхэг нь 5000 төгрөг байдаг, Нарийнтээл сум руу 70 000 төгрөгөнд шатахуун хийж явсан мөнгө, үнэлгээ гаргасан 30 000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/

Хохирогч Б. мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой яваад өглөө 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө гэртээ ирээд ирэхэд эхнэр нь гар утсаа алдчихлаа гээд байж байсан...надад учирсан хохирлоос би гар утсаа болон бичиг баримтаа олж авсан бусад хохирол төлөгдөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 /

Хохирогч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Есөн- Эрдэнэ захад байрлах ажилд дээрээ очиход цоожгүй байсан ороод дарханы багаж хэрэгслээ үзэхэд бүгд бүрэн байсан харин түмбүүшгээ татаж үзэхэд ганзагын сөвөгч, хөөргөний толгой бэл, сэтгүүр зэрэг эд зүйл алга байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79

Гэрч О. мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад хотоос ирээд Хөх толгойн голоор өгсөж байгаад Ганхүү ахын гэрийн хажуугаар гарахад цагдаагийн машин байсан хулгай орсон гэсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 /,

Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн

...2018 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 23 цаг 50 минутын үед би гэрлээ унтраагаад унтах гээд хэвтэхэд хажуу талын айлын хашаанд хүн алхаад хагалсан цонхон дээгүүр алхаад байгаа чимээ гараад байсан хажуу айлын хашаанд тулж очоод гэрэл асаасан чинь 40 гаран насны бараан царайтай нэг хүн сууж байхаар нь эзгүй айл та нар юу хийж байгаа юм гэхэд зугтаагаад явсан, байшин дотор нэг зүйл хөдөлсөн тэр луу гэрэлд тусаахад нэг хүн байсан тэгээд тэр хүнийг чи наанаа байж бай гэж хэлээд цагдаад 00 цаг 02 минутад дуудлага өгөөд 00 цаг 05 минутад ирж тухайн байшин руу орж орон доогуураас нь олж барьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 /,

Гэрч П. мөрдөн байцаалтад өгсөн

... дүү П.Нямсүрэн нь 2018 оны 03 дугаар сарын 08-наас хойш хөдөө мал дээрээ гарлаа гээд надад гэрийнхээ түлхүүрийг өгч явсан тэрнээс хойш би тэдний худаг болох хашааных нь ертөнцийн зүгээр зүүн талын үзүүрт байх цагаан худаг дээр ус заран гэрийг нь харж нохойг нь хооллодог байсан. Харин хөдөө би 2018 оны 07 дугаар сарын 08-нд явахдаа хүү болох Амгаландаа худаг дээр суугаад ус зараад хашаа гэрийг нь харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан хойгуур хулгай орсон байна...Түлхүүр нь надад байсан болохоор өдөр болгон гэрийг тойрч харж гэрт нь орон нохойных нь хоолыг гаргаж нохойд өгдөг байсан...байшингийн цонхнууд бүгд бүтэн хаалганы чүү нь бүтэн цоожтойгоо цоожлогдсон байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 /,

Гэрч А. мөрдөн байцаалтад өгсөн

 ...2018 оны 08 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын замын хяналтын постод аймгийн засаг даргын захирамжийн дагуу мал махны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад гарч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын 09-ний 18 цагийн үед хяналт шалгалт хийж байсан постоор мустанг-5 маркийн оронж өнгийн улсын дугааргүй мотоцикль явж байсныг зогсоон шалгахад уг тээврийн хэрэгсэл нь түлхүүргүй байсан ба унаж явсан гэх хүмүүсийг шалгахад Н.Б гэгч нь уг тээврийн хэрэгслийг жолоодсон Ч.Очирхуяг гэх иргэн хойгуур нь сундалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 /,

Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн

            ...Манай дүү Баярсайхан нь намайг гэртээ байхад 22 цаг 50 минутын үед хойд гэр лүү яваад цуг юм аваад ирье гэж дуудаад хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2- 59-б6 тоотод байх гэр лүү нь явж байтал гудамжных нь урд талын үзүүр дээр 2 хүн том телевизор тэвэрсэн явсан манай дүү харж байснаа манай телевизор байна гээд зогссон тэр хоёрыг барьж аваад цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд хамт Баярсайхан гэрт нь очиход байшингийнх нь урд хаалганы баруун талын жижиг цоожийг нь онгойлгосон байшингийн баруун талын хананд байх цонхийг хагалсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 /,

Гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн

...2 дугаар баг 57 дугаар гудамжны үзүүр дээр хулгай орсон гэх айлын эзэн нь манай зурагтыг барьж явж байхад нь бид барилаа гээд Н.Б, Б.Ц нар нь баригдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 /,

Гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн

...Баянхонгор сумын 20-59 - Б 6 тоотод хүмүүс айл руу орж хулгай хийсэн байна гэсэн дуудлага ирсний дагуу уг тоот руу явж очиход хулгайн дуудлага ирсэн гудамжнаас 2 гудамжны үзүүрт 2 хүн телевизор тэвэрч яваад айлынх нь эзэнд баригдан зогсож байсан тэгээд яваад очиход гэрийн эзэн нь Н.Б, Б.Ц нар нь бариад авсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 /,

            Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай “...П.******* хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нь 259 500 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 183-184 /,

             Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дугаартай “...25 литрийн бетон нь зах зээлийн ханшаар 70 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосн дүгнэлт /1-р хх-ийн 188-189 /,

             Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 900 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 195-196 /,

             Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226 дугаартай “...Б.Ган-Эрдэний хулгайд алдсан гэх эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь 70 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 202-203 /,

             Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 227 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь нийт 568 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ...” дүгнэлт /1-р хх-ийн 208-209 /,

 Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай “...Ж. хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 500 000 төгрөг болохыг тогтоосон ...” дүгнэлт /1-р хх-ийн 214-215 /,

 Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн ханш нь 450 000 төгрөг, гэмт хэрэг үйлдэх явцдаа эвдэлсэн эд зүйлийн үнэлгээ нь 80 000 төгрөгийн үнэтэйг тус тус тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 221-222 /,

             Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай “...Б. хулгайд алдсан эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь нийт 510 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 240-241 /,

            Лэндс ХХК-ийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/22 дугаартай “...Т. хулгайд алдсан гэх 2 ширхэг мөнгөн хазаарын зах зээлийн ханш нь нийт 1 800 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт/3-р хх-ийн 34-35 /

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 1-р хх-ийн 07, 2-р хх-ийн 15, 2-р хх-ийн 30, 2-р хх-ийн 34, 2-р хх-ийн 42, 2-р хх-ийн 47-48, 2-р хх-ийн 54-55, 2-р хх-ийн 59-60, 2-р хх-ийн 69-71, 2-р хх-ийн 78-79, /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-48, 3-р хх-ийн 02-12/, таньж олуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 13-154/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 52-61/ иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 103/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 100/ эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 81,/ шүүгдэгч Н.Б, Б.Цийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 134/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 213, 216-217/, депозит дансны хуулгууд / 2-р хх-ийн 125-131 /, яллагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /4-р хх-ийн/ 01-02/ нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

1. Шүүгдэгч Б.Ц нь Ц.Э бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн ******* 1 тоот хашаанд байх П.******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 329 500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч С. бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 26-наас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 7 дугаар гудамжны 31Б тоотод оршин суух С. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 510 000 төгрөгийн хохирол учруулсан

2.Шүүгдэгч Н.Б нь Ч.О бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн хашааны үүдэнд байсан Б. эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан

3.Мөн шүүгдэгч Н.Б, Б.Ц нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 1*******од хашаанд байсан Ж. эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 500 000 төгрөгийн хохирол учруулсан

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 450 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80 000 төгрөгийн нийт 530 000 төгрөгийн хохирол учруулсан

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт болох гэх газарт оршин суух Т. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг, 

 4. Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 08 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хонгор хайрхан зоогийн газрын хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад 568 000 төгрөгийн хохирол учруулсан,

       Мөн шүүгдэгч Н.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-наас 2018 оны 08 дугаар сарын 17-н шилжих шөнө Баянхснгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт болох Есөн-Эрдэнэ захад Б.Ган-Эрдэний эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байр болох дарханы газарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 70 000 төгрөгийг хохирол учруулсан,

      Шүүгдэгч Н.Б нь Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал хашаанд байх Б. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч паносоник нэртэй 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 450 000 төгрөгийн, хулгайн гэмт хэрэг үйлдэх явцдаа байшингийн цонхыг хагалж 80 000 төгрөгийн нийт 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.Цтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт болох гэх газарт оршин суух Т. эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь

шүүгдэгч Б.Цийн...Ц.Э ороод байшингийнх нь цонхыг хагалаад 25 литрийн хөнгөн цагаан битон аваад гараад ирсэн түүнийг ар талын гудамжны үзүүр дээр тавьчихаад байж байтал Ц.Э баруун талын цонхыг хагалсан юугаар хагалсныг хараагүй,би гараад сууж байсан хажуу талынх нь айлын хүн гэхээр нь би гараад зугтаасан,...Н.Бт телевизороо тэвэрч яваад тэр гудамжны урд талын гудамжны үзүүр дээр явж байтал цагаан машин гэрлээ тусаагаад давхиад ирсэн тэр нь гэрийн эзэд нь байсан...

...би д гэрээс нь гараад иртэл мотоцикльд нь түрхүүр нь байсан ь асааж унаад хашаанаас нь гараад Н.Быг араараа сундлаад зах орсон, Н. мотоцикль хулгайнх гэдгийг мэдэж байсан би хэлсэн,.. байшингийн хаалганы цоожийг төмрөөр гөжсөн чинь хаалга нь онгойсон 40 литрийн бетон, 10 литрийн бетон, зурагт, 5 бетон аккумлятор тоон системийн хүлээн авагч Саруулын хамт аваад Саруулын гэрт аваачиж тавьсан, эд зүйлээ буцааж өгсөн... гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 74-76/

Шүүгдэгч Н.Бын… 2 давхар буудалтай зоогийн газрын урд хаалгаар ороод хойшоо дамжаад шатаар 2 давхарт гарч онгорхой байсан хаалгаар ороод улаан өнгийн гар утас 2 шил архи авсан, 20000 төгрөг түрийвч авсан түрийвчинд мөнгө байгаагүй бичиг баримт байсан ба түүний тэр айлын хогийн сав руу хийсэн, ....Есөн-Эрдэнэ зах руу ороод жижиг цагаан дарханы газар луу орж цоожийг эвдлээд гуулин, эмээлийн бааврууд эд зүйл авсан, би ганцаараа явсан...Б.Ц бид хоёр 2 давхар байшингийн айлаас зурагт аваад яваад гудамжны үзүүр дээр гэрийн эзэнд баригдсан...Б.Ц улаан өнгийн мотоцикль араас унаад ирсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл ороод цагдаад баригдсан,...З-17-19 тоотын үүдэн дээр нь цэнхэр өнгийн би түрээд жоохон уруудуулаад Очирхуяг ирээд мотоциклийн толгой доор байх ишнүүрийг нь салгасан би асаагаад унаад Очирхуяг араар суугаад Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын постон дээр очоод цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-67 /

 Хохирогч П.*******...Тманай байшингийн ар талын хашаа урагшаа хазайсан болохоор түүгээр дээвэр туурга, зөөсөн байна гэж бодоод мэдүүлзг өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-67 /

Хохирогч Ж....гарч ирээд хартал миний мотоцикль байхгүй байсан,...мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84/

Хохирогч Б....Би манай байшин байх гудамжныхаа урд талынг үзүүр дээр өндөр, нам хоёр хүнтэй таарсан зурагтаа танисан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-89 /

Хохирогч С.... гэрт ортол гэр доторх эд зүйл байхгүй, ...хүмүүсийг 1 хоногийн дараа олоод зурагт, бетон хийн плитка, зэрэг эд зүйлээ буцааж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92-93 /

Хохирогч Т.... гэрийн баруун талд байх эмээлийн бүүргэнээс өлгөөтэй байсан 2 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18-19 /

Хохирогч Б.... мотоциклийг чинь хүн түрээд аваад явчихлаа гэсэн гараад хартал байхгүй байсан,... Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд мотоциклийг унаж яваад баригдсан, мотоциклио очиж хүлээж авахад 2 толь байхгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/

Хохирогч Б.... гэртээ ирээд ирэхэд эхнэр нь гар утсаа алдчихлаа гээд байж байсан...надад учирсан хохирлоос би гар утсаа болон бичиг баримтаа олж авсан бусад хохирол төлөгдөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 /

Хохирогч Б.Ган-Эрдэнийн... ажилд дээрээ очиход цоожгүй байсан дарханы багаж хэрэгслээ үзэхэд бүгд бүрэн байсан, түмбүүшгээ татаж үзэхэд ганзагын сөвөгч, хөөргөний толгой бэл, сэтгүүр зэрэг эд зүйл алга байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79 /

Гэрч О.... Ганхүү ахын гэрийн хажуугаар гарахад цагдаагийн машин байсан хулгай орсон гэсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 /,

Гэрч Б.... хажуу талын айлын хашаанд хүн алхаад хагалсан цонхон дээгүүр алхаад байгаа чимээ гараад байсан,..тулж очоод гэрэл асаасан чинь 40 гаран насны бараан царайтай нэг хүн сууж байсан зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101 /,

Гэрч П.... хүү Амгаландаа худаг дээр суугаад ус зараад хашаа гэрийг нь харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан хойгуур хулгай орсон байна...түлхүүр нь надад байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 /,

Гэрч А.... мустанг-5 маркийн оронж өнгийн улсын дугааргүй мотоцикл явж байсныг зогсоон шалгахад уг тээврийн хэрэгсэл нь түлхүүргүй, унаж явсан гэх хүмүүсийг шалгахад Н.Б, уг тээврийн хэрэгслийг жолоодсон Ч.Очирхуяг гэх иргэн хойгуур нь сундалсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 /,

Гэрч Б.... гудамжных нь урд талын үзүүр дээр 2 хүн том телевизор тэвэрсэн явсан манай дүү харж байснаа манай телевизор байна гээд зогссон,... гэрт нь очиход байшингийнх нь урд хаалганы баруун талын жижиг цоожийг нь онгойлгосон байшингийн баруун талын хананд байх цонхийг хагалсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 /,

Гэрч Ч.... айлын эзэн нь манай зурагтыг барьж явж байхад нь бид барилаа гээд Н.Б, Б.Ц нар нь баригдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 /,

Гэрч Г.... гудамжны үзүүрт 2 хүн телевизор тэвэрч яваад айлынх нь эзэнд баригдан зогсож байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 /,

            Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаартай “...П.******* хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн үнэлгээ нь 259 500 төгрөг болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 183-184 /,

             Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дугаартай “...25 литрийн битон нь зах зээлийн ханшаар 70 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосн дүгнэлт /1-р хх-ийн 188-189 /,

             Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 1 900 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 195-196 /,

             Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 226 дугаартай “...Б.Ган-Эрдэний хулгайд алдсан гэх эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь 70 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” дүгнэлт /1-р хх-ийн 202-203 /,

             Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 227 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь нийт 568 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон ...” дүгнэлт /1-р хх-ийн 208-209/,

 Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 190 дугаартай “...Ж. хулгайд алдсан гэх мотоциклийн зах зээлийн ханш нь 500 000 төгрөг болохыг тогтоосон ...” дүгнэлт /1-р хх-ийн 214-215 /,

 Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 169 дугаартай “...Б. хулгайд алдсан гэх эд зүйлийн зах зээлийн ханш нь 450 000 төгрөг, гэмт хэрэг үйлдэх явцдаа эвдэлсэн эд зүйлийн үнэлгээ нь 80 000 төгрөгийн үнэтэйг тус тус тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 221-222 /,

             Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 241 дугаартай “...Б. хулгайд алдсан эд зүйлүүдийн зах зээлийн ханш нь нийт 510 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /1-р хх-ийн 240-241 /,

            Лэндс ХХК-ны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 08/22 дугаартай “...Т. хулгайд алдсан гэх 2 ширхэг мөнгөн хазаарын зах зээлийн ханш нь нийт 1 800 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт/3-р хх-ийн 34-35 / зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Прокуророос шүүгдэгч Н.Б, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байх асуудал гол шалгуур болдог.

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хүний амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болох “ар гэр буюу гэр бүлийн гишүүд”-ийнхээ амьдрал ахуйн хэрэгцээнд зарцуулсан байхыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь тухайн хулгайлан авсан эд зүйлээ тухайн хулгайн үйлдэл дээрээ баригдаж хохирогчид буцааж өгдөг зэргээс үзэхэд шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоож чадаагүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нолох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан, мөн хулгай хийх зорилгоор нэвтэрсэн обьектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

  Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах, бүлэглэж хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, шүүгдэгч Б.Болдбаатарын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ц нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй, харин шүүгдэгч Н.Б нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 3 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын үйлдэлд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн , гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцоогүй, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахайн сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон нь хангалттай нотлогдсон болно.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан гэмт хэрэг тус бүрт нь ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэлээ.

Уг гэмт хэргийн хохирогч Ж. мотоциклийг 500000 төгрөг, хохирогч М.Энхчулууны мотоциклийг 1900000 төгрөг, хохирогч П.******* эд зүйлийг 329500 төгрөг, хохирогч Б. эд зүйлийг 530000 төгрөг, хохирогч С.Аззаяагийг эд зүйлийг 510000 төгрөг, хохирогч Т. эд зүйлийг 1800000 төгрөг, хохирогч Б. эд зүйлийг 568000 төгрөг, хохирогч С.Ган-Эрдэнийн эд зүйлийг 70000 төгрөг тус тус үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь хохирогч Ж.Ганболд, Б.Лхагвадорж нарын мотоциклийг, .... хохирогч Б.... зурагтыг..., хохирогч С.... зурагт, эд зүйлсийг биет байдлаар буцаан өгч, хохирогч Т.Наранбаатар, П.Нямсүрэн, Б.Цэдэвсүрэн, Б.Ган-Эрдэнэ нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 Шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

шүүгдэгч Н.Бын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 428 хоног, шүүгдэгч Б.Цийн 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 154 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тус тус тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.3 см диатетртэй төмөр нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Н.Бын эзэмшлийн.... 4 ханатай монгол гэрийг..., шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг.. тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч  Н.Б,  Б.Ц нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлах, бүлэглэж хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, шүүгдэгч Б.Болдбаатарын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Цид 6 сарын хугацаагаар хорих ялаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Быг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Цийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар

шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорил ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Бт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн  2 жил 8 сарын 24 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 6 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Цид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Бын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 428 хоног, шүүгдэгч Б.Цийн 2018 оны 11 дүгээр сарын 28-наас 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 154 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2.3 см диатетртэй төмөр нэг ширхэгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Н.Бын эзэмшлийн.... 4 ханатай монгол гэрийг..., Шүүгдэгч Б.Цийн эзэмшлийн 4 ханатай монгол гэрийг.. тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Цид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Б.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ГЭРЭЛМАА

                            ШҮҮГЧИД                                          Ч.БАЙГАЛМАА

                                                                                          М.МАНДАХБАЯР