Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 00339

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардалгыг хүлээн

зөвшөөрнийг баталж хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг би

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Баянхошуу 10 гудамж 19 тоотод оршин суух Их модот овогт Гончигийн Ариунзаяа                                                / РД:ЧБ83012402 Утас:99277029, 88448540 /

        Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Түнхэл 1 гудамж 35 тоотод оршин суух Намнан овогт Гомбосүрэнгийн Оюун-Эрдэнэ /РД:ГН68112519, Утас:94747662, 98810084/-т холбогдох зээлийн төлбөр 660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч

Тодорхойлох нь:

 

            Нэхэмжлэгч Г.Ариунзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 10 дугаар сард иргэн Г.Оюун-Эрдэнэ нь эхнэр Мийгаагийнхаа хамтаар ирж Г.Ариунзаяа надтай аман гэрээ хийж надаас 660,000 төгрөг зээлж авсан. Эхлээд Оюун-Эрдэнэ нь эхнэр Мийгаагийнхаа хамт 10 дугаар сарын 20-доор машин эвдэрчихлээ машинаа засах гэсэн юм гээд 500000 төгрөгийг, дараа нь буюу 2014 оны 11 сарын эхээр Оюун-Эрдэнийн хүү Үнэнзаяа нь 160,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Г.Оюун-Эрдэнэ нь эхнэр Мийгаа хүү Үнэнзаяа надаас нийт 660,000 төгрөг авсан. Үүнээс хойш хоёр жил болсон боловч одоо болтол авсан мөнгөө өгөхгүй намайг хохироож байна. Г.Оюун-Эрдэнэ анх надаас мөнгө авахдаа машин эвдэрсэн сэлбэг авах гэсэн юм Түнхэлд очоод данс руу чинь мөнгийг хийчихнэ гэж хэлээд авсан. Үүнээс хойш 2 жил гаран болсон боловч авсан 660000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна. Утсаар мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, санаа зоволтгүй, өнөөдөр амжсангүй маргааш хийнэ гэх мэтээр худал ярьсаар өдий хүрсэн, одоо бүр утсаа авахаа болиод хүүхэд нь өөдөөс элдэв үг хэлээр доромжилж заналхийлэх болсон. Би энэ талаар 2015 онд СХД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж байсан энэ талаар баримт байгаа. Миний хувьд гомдолтой байна. Би иргэн Г.Оюун-Эрдэнэд өгсөн 660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандаж байна. Иймд иргэн Г.Оюун-Эрдэнээс 660000 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,400 төгрөгийн хамт 680,400 төгрөгийг гаргуулж Г.Ариунзаяа намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Оюун-Эрдэнэ миний бие нь Г.Ариунзаяагаас 2014 онд 500000 төгрөгийг машинаа засуулахаар зээлэн авсан. Дараа нь манай хүү 160000 төгрөгийг одоо Г.Ариунзаяад нийт 660000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны дотор 160000 төгрөгийг, үлдэх 500000 төгрөгийг 2 хувааж 2016 оны 12 дугаар сард дотор багтаан 250000 төгрөг, 250000 төгрөгөөр нь төлж дуусганаа гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.Ариунзаяа миний бие нь хариуцагч Г.Оюун-Эрдэнийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны дотор 160000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сард багтаан 500000 төгрөгийг төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Г.Оюун-Эрдэнээс зээл 660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ариунзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангийн данснаас зохих хувийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

       

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар  хариуцагч Г.Оюун-Эрдэнээс 660000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ариунзаяагийн  нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Оюун-Эрдэнэ нь маргах зүйлгүйгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 20400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,хариуцагч Г.Оюун-Эрдэнээс  10200 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 10200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунзаяад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ