| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2016/00323/И |
| Дугаар | 00345 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 00345
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 43-15 тоотод оршин суух 1984 онд төрсөн, Бороо гоулд Монгол маркет ХХК-д туслах ажилтай Сонгоол овогт Шархүүгийн Отгонбаярт холбогдох ажилгүйдлын тэтгэмж 636340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, хариуцагч Ш.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Ганзая нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Отгонбаяр /М384102871/ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3, Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолын “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.32 дахь заалтыг зөрчин ажилгүйдлийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан зөрчил илэрсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны 20 тоот актаар 636340 төгрөгийн төлбөр тавигдаж төлөгдөөгүй байгаа тул илүү олгогдсон ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэнээс гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41-1-4-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие Эрүүл мэнд нийгмийн даатгалын тасгаас ажилгүйдлын тэтгэмж авсан. Ажилгүйдлын тэтгэмжийн зөрүү 636340 төгрөгийг төлж барагдуулна. Сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Үндэслэх нь
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Отгонбаяр /М384102871/ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.3, Засгийн газрын 1997 оны 11 дүгээр тогтоолын “Ажилгүйдлийн даатгалын хөрөнгийг зарцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.32 дахь заалтыг зөрчин ажилгүйдлийн тэтгэмжийг цалинтай давхардуулан авсан зөрчил илэрсэн тул 2016 оны 04 дүгээр сарын 06-ны 20 тоот актаар 636340 төгрөгийн төлбөр тавигдаж төлөгдөөгүй байгаа тул илүү олгогдсон ажилгүйдлийн тэтгэмжийг тухайн иргэнээс гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагч Ш.Отгонбаяр нь уг төлбөрийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргасан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Отгонбаярт холбогдох ажилгүйдлын тэтгэмж давхардуулан олгосон төлбөр 636340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Отгонбаяр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас Ш.Отгонбаяраас 4936 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ