Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 00312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Мандал сум Түнхэл 5 дугаар баг, Хараагийн 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух Молка овогт Мухадасын Солтонбек /РД:МР59112811/-ээс гаргасан Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Баянжаргал, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нар оролцов.  

                  

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч М.Солтонбек нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: .... Миний бие нь Сэлэнгэ аймгмйн Мандап сум, Түнхэл тосгонд 1959 онд төрсөн. Би 1977 онд 8 дугаар ангиа төгсөж Төв аймгийн Баянчандмань сумын техник мэргэжилийн сургуулийн тракторын жолоочийн ангид орж суралцан 1978 онд төгсөж тракторын жолооч мэргэжил эзэмшсэн. Ингээд тэр үед Түнхэл сум байсан сумандаа ирж Түнхэлийн Мод боловсруулах аж ахуйд тракторын жолоочоор 1979 оны 04-р сарын 16-аас эхлэн ажилд орж тэр ондоо буюу 1979 оны 07-р сарын 05-нд цэрэгт татагдан яваад 1982 онд халагдаж ирээд 1982 оны 09-р сарын 13-аас 1992 оны 4-р сарын 22-ыг хүртэл Түнхэлийн МБАА-д тракторын жолоочоор ажиллаж байгаад МБАА нь 1992 оны 4-р сарын 22-нд хувьчлагдан Асралтхайрхан ХХК болсон тул үргэлжлүүлэн 2000 оны 8-р сар хүртэл Асралтхайрхан ХХК-д тракторын жолоочоор тасралтгүй 22 жил ажилласан юм. Одоо би хүнд нөхцөлд ажилласан тул хуульд заасны дагуу тэтгэврээ тогтоолгох гэтэл тэр үеийн хариуцлагагүй хүмүүсээс болон миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийсэн, тамга буруу дарсан, мөн 1995 оноос хойш нийгмийн даатгалыг төлөөгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй өнөөдөр хохироод явж байна. Иймд намайг 1979 оны 04-р сарын 16-аас 1979 оны 07-р сарын 05-н хүртэл мөн цэргээс ирээд 1982 оны 09-р сарын 13-наас 1992 онь 4-р сарын 22-н хүртэп Түнхэлийн МБАА-д тракторын жолоочоор, 1992 оны 4-р сарын 22-ноос Асралтхайрхан ХХК болсон тул үргэлжлүүлэн 1992 оны 4-р сарын 22-оос 1994 оны 12-р сарын 31-ийг хүртэл Асралтхайрхан ХХК-д мөн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан 12 жил 7 сарыг миний цуглуулсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэгийг үндэслэн сэгээн тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.Солтонбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Бороогийн ¹ 28 тоотод оршин суух, 1970 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, Боржигон овогт Чойнорын Мөнгөнцэцэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Солтонбек нь 1977 онд 8 дугаар ангиа төгсөж Төв аймгийн Баянчандмань сумын Техник мэргэжилийн сургуулийн тракторын жолоочийн ангид элсэн орж суралцан 1978 онд төгсөж тракторын жолооч мэргэжил эзэмшсэн. Ингээд Түнхэлийн Мод боловсруулах аж ахуйд тракторын жолоочоор 1979 оны 04-р сарын 16-аас эхлэн ажилд орж тэр ондоо буюу 1979 оны 07-р сарын 05-ны өдөр цэрэгт татагдан яваад 1982 онд цэргээс халагдаж ирээд 1982 оны 09-р сарын 13-аас 1992 оны 4-р сарын 22-ыг хүртэл Түнхэлийн МБАА-д тракторын жолоочоор ажиллаж байгаад МБАА нь 1992 оны 4-р сарын 22-ны өдөр хувьчлагдан Асралтхайрхан ХХК болсон тул үргэлжпүүлэн 2000 оны 8-р сар хүртэл Асралтхайрхан ХХК-д тракторын жолоочоор тасралтгүй 22 жил ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу хийсэн, тамга буруу дарсан, мөн 1995 оноос хойш нийгмийн даатгалыг төлөөгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадаагүй хохироод байна. Иймд М.Солтонбекийг 1979 оны 04-р сарын 16-аас 1979 оны 07-р сарын 05-н хүртэл мөн цэргээс ирээд 1982 оны 09-р сарын 13-наас 1992 онь 4-р сарын 22-н хүртэл Түнхэлийн МБАА-д тракторын жолоочоор, 1992 оны 4-р сарын 22-оос 1994 оны 12-р сарын 31-ийг хүртэл Асралтхайрхан ХХК-д мөн тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан 12 жил 7 сарыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэг цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч М.Солтонбек нь 1979 оны 04-р сарын 16-ны өдрөөс 1979 оны 07-р сарын 05-ны өдөр хүртэл, 1982 оны 09-р сарын 13-ны өдрөөс 1992 онь 4-р сарын 22-ны өдөр хүртэл Түнхэлийн МБАА-д тракторын жолоочоор, 1992 оны 4-р сарын 22-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Асралтхайрхан ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан хугацаа сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд  2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Төрийн архивын тодорхойлолт, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 107 тоот Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн магадлагаа, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 552 тоот Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн № 130 тоот Ой модны аж үйлдвэрийн харъяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйн даргын Ажилд авах тухай тушаал, 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 37 тоот Сэлэнгэ аймгийн Түнхэлийн мод бэлтгэлийн Асралт Хайрхан ХК-ний албан бичиг, 1997 оны жилийн эцсийн Асралт Хайрхан ХК-ний үндсэн хөрөнгийн бүртгэл, иргэний үнэмлэхний хуулбар, 1977 оны 10 дугар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, мөн хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ авахуулсан фото зураг болон З.Буянтогтох, М.Байгаль нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, тэднийг гэрчээр асууж мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд байна.

 

Хүсэлт гаргагч М.Солтонбек нь 1979 оны 04-р сарын 16-ны өдрөөс 1979 оны 07-р сарын 05-н хүртэл, мөн  1982 оны 09-р сарын 13-ны өдрөөс 1992 онь 4-р сарын 22-ны хүртэл,1992 оны 4-р сарын 22-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр  хүртэл Сэлэнгэ аймгийн Түнхэлийн мод бэлтгэлийн Асралтхайрхан ХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан нь хүсэлт гаргагчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд хүсэлт гаргагч М.Солтонбекийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Молка овогт Мухадасын Солтонбек нь 1979 оны 04-р сарын 16-ны өдрөөс 1979 оны 07-р сарын 05-ны өдөр хүртэл, 1982 оны 09-р сарын 13-ны өдрөөс 1992 онь 4-р сарын 22-ны өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн харъяа Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуйд тракторын жолоочоор,1992 оны 4-р сарын 22-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Түнхэлийн мод бэлтгэлийн Асралт Хайрхан ХК-нид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан хугацааг  сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан  хүсэлт гаргагч М.Солтонбекийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 130400941 тоот дансанд буюу төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ