Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 00342

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би          Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын                        9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 7-4б тоотод оршин суух, Боржигон овогт Бямбацэвээний Сайхандаваа /РД:МИ77071112, Утас:999142201/, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний 7-4б тоотод оршин суух, Боржигон овогт Бууяагийн Буян-Өлзий /РД:МЗ81070807, Утас:99824521/ нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 3587478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Сайхандаваа, Б.Буян-Өлзий нар нь Сэлэнгэ аймаг Мандал суманд байрлах ХААН Банкны Томор зам тооцооны төвөөс 2015 оны 03 дугаар сарын 03- ны өдрийн ЗГ/4401 /45 тоот цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 5000000 /Таван сая/ төгрөг авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалсан.Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1814309.48 Нэг сая найман зуун арван дөрвөн мянга гурван зуун есөн төгрөг дөчин найман мөнгө / төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1015446.41 / Нэг сая арван таван мянга дөрвөн зуун дөчин зургаа зууны дөчин нэг / төгрөг торгуулийн хүүгийн төлбөрт 79411 / Долоон зуун ерэн дөрвөн төгрөг зууний арван нэг, нийт 2830550.00 / Хоёр сая найман зуун гучин мянга таван зуун тавин / төгрөгний төлбөр хийсэн байна.Зээлдэгч зээлийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 226 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.Иймээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн байдлаар дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн  үлдэгдэл 3185690.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 386604.20 төгрөг, торгуулийн хүү 11683.00 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 3587478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Сайхандаваа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хаан банкны Зүүнхараа салбар нь Б.Сайхандаваа надаас болон эхнэр Буян-Өлзий биднээс 3587477 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжилж байгаа 3587477 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Ойрын хугацаанд төлнө. Маргах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч Б.Буян-Өлзий нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зүүнхараа Хаан банкны салбар нь Б.Буян-Өлзий нөхөр Б.Сайхандаваа биднээс 3587477.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шаардлага гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ойрын хугацаанд төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 3587477.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Сайхандаваа, Б.Буян-Өлзий нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын  зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж 3587477.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Сайхандаваа, Б.Буян-Өлзий нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72349.64 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Сайхандаваа, Б.Буян-Өлзий нараас 36174.82 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 36174.82 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН