Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 734

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх ралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч М.Амарзаяа,

Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ийн ...д холбогдох '908024880817 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эмэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “...” эмнэлэгт тогоочоор ажилладаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ...тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ...тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн товч агуулга:

Д.... нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 11-1 тоотод гаднаас орж ирсэ- А....д “ахыг чинь дарамталсан хүн алга, манай гэрээс дуугүй зайл” гз> хэлснээс маргалдан түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хе-'өн ХОХИрОЛ учруулсан ГЭМТ хэрэгт ХОЛбОГДЖЭЭ./Прокурорыняллахдүгнэлтэндбичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох барг'мтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ... ахаас хүрзийг нь авч нүүрсээ янзлахаар тэдний гэрт орсон юм. Тэгээд ахаас “та ах дүү нарынхаа гэрээр орж гардаг байсан яагаад орохгүй байгаа юм, арай дарамтанд байгаад байдаг юм биш биз дээ” гэж асуутал бэр ... нь “ахыг чинь дарамталсан хүн алга, зайл” гэж хэлээд шанаа руу цохихоор нь “чи юун даварсан юм” гэж хэлээд түлхсэн чинь намайг үсдэж аваад бид хоёр үсдэлцсэн. ... ах бид хоёрыг салгасан. Ширээн дээр байсан заазуур авч над руу

00033

шидсэн. Тэр заазуур нь намайг оноогүй. Намайг үсдээд доош нь дарчихсан, би бас үснээс нь зулгаасан, нүдийг минь маажсан болохоор би юу ч харж чадахгүй байсан. ... ах бид хоёрыг салгаад ...ын урд хаагаад зогссон байхад би гараад цагдаа дуудсан. Миний биед учруулсан гэмтлийг ... учруугсан. Баруун нүд, нүдний доор маажсан, зовхины дээр маажсан, маажсан хэсгээр хөхөрсөн. ...”надад хохирлын баримт байхгүй. Эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлээд 50,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг өгсөн. Цаашид нэхэмжпэх зүй.--. надад гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,

  1. Шүүгдэгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх^г»- хэлэлцүүлэгт өгсөн: “...5 дахь өдрийн орой 19 цагийн үед ...нар орж ирээд ... ахыг хүрзээ өгч байгаач гээд байх байсан. Тэгээд нилээн ууртайгаар энэ хүүхэн таныг дарамтлаад байгаа ю*.' . яагаад байдаг юм бэ гээд ... ахыг ... хэлээд байсан. Би тэр гур==." гэрээс гар, ярих юм байдаг юм бол маргааш гэрийнхэн нь ирэхээр асуудлаа шиЯл гэж хэлсэн. Тэгтэл май гичий минь гээд ... над руу салаавч өгсе- ...г өөрөөсөө холдуулсан чинь намайг үсдэхээр нь би ... мөн ад.'._ үсдсэн юм. Тэгээд ... ах бид хоёрыг салгасан. Би гал тогооны ширээн д:-:-: байсан заазуурыг аваад шидсэн. ...гийн араас жижиг өрөө рүү ор::_ дахиж үсдэлцэж байтал ... ах салгасан. ... цагдаа дуудсан, түүний биед учруулсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдаз-=. тэмдэглэлээс/,
  2.  Гэрч       А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“......, ... бид 3 хүрз авахаар ... ахын гэрт орсон. ... а» бид хоёр гэрийн гадаа юм ярьж байгаад би гэрлүүгээ ороод тогоотой хоолоо үзс- - плитка унтраачихаад буцаж хашаа руу нь ороход ... урдаас гүйж орж ирээ^ “... гэдэг хүн заазуур аваад том өрөө рүү орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр -= би гүйгээд ороход ..., ... хоёр үсдэлцчихсэн, ... нэг гараараа үснээс нь зулгаагаад нөгөө гарандаа заазуур бариад салтаандаа хавчуулчихса- байсан. Тэгэхээр нь би араас нь очоод салтаанаас нь заазуурыг нь сугалж аваад амбаар дээр шидчихсэн. Тэгээд гэрлүү ороогүй байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Дунд зэргийн хар иштэй заазуур байсан. Ямар нэгэн цус болоогүй, хүнд гэмтэл учруулаагүй байсан. Би шууд очоод булааж аваад амбаар луу шидчихсэн. ...” гэх мэдүүлэг /хх 14 х /,

  1. Гэрч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......, ...тай үсдэлцээд байж байхад хажуу талаас нь ... нь ...ын толгой руу цохиж байхаар нь би салгах гэтэл салахгүй байсан. Би салгатал ... харанхуй өрөө рүү орсон ба араас нь ... орж харагдсан. Тэгээд харанхуй өрөөнд ороход ... ... нар дахиад үсдэлцсэн байхаар нь би салгасан чинь ... цагдаа дуудсан. ..." гэх мэдүүлэг /хх 16 х /,

б.Шинжээчийн 5191 тоот дүгнэлт

1 .А....гийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, хоёр хөмсөг, хоёр хацарт зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүг

мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 18 х/,

б.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 х/

  1. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 38 х/
  2. Хохирогч Б....гийн “хохирлын төлбөрт 250,000 төгрөг авсан, гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх 69 х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Д.... нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 11-1 тоотод байрлах гэртээ гаднаас орж ирсэн А....д “ахыг чинь дарамталсан хүн алга, манай гэрээс дуугүй зайл” хэмээн маргалдаж түүнийг маажих, үсдэх зэрэг ' байдлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч А....гийн “... Баруун нүд, нүдний доор маажсан, зовхины дээр маажсан, маажсан хэсгээр хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,
  • Шүүгдэгч Д....ын “... түүний биед учруулсан гэмтлийг би учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 49 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
  • Гэрч А....ийн “... ороход ..., ... хоёр үсдэлцчихсэн, ... нэг гараараа үснээс нь зулгаагаад нөгөө гарандаа заазуур бариад салтаандаа хавчуулчихсан байсан. ...” гэх мэдүүлэг/хх 14 х/,
  • Гэрч Х....ийн “......, ...тай үсдэлцээд байж байхад хажуу талаас нь ... нь ...ын толгой руу цохиж байхаар нь би салгах гэтэл салахгүй байсан. ... харанхуй өрөөнд ороход ..., ... нар дахиад үсдэлцсэн байхаар нь би салгасан ...” гэх мэдүүлэг /хх 16 х /,
  • А....гийн биед баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, хоёр хөмсөг, хоёр хацарт зулгаралт, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 5191 тоот дүгнэлт /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.... нь хохирогч А.... маажих, үсдэх зэргээр зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Д.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний

эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2
дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон.
Д....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн
хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирогч А....гийн эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн
250,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /хх
69 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх
шийдвэрлэсэн.

Улсын яллагч: Д.... хохирлоо төлснийг Эрүүгийн хариуцлагыг
хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял
оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, улсын яллагчийн
санал болгосон ялыг зөвшөөрч байна гэх саналыг гаргасан.

Д.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар
нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн

  • 2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн
    хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд
    заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр
    ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш, ажил
    хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс түүнд 600
    нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг
    торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн
зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд
тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх
арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4,
36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  1. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол
    учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Д....ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар
шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д....д үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....д мэдэгдсүгэй.

б.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Д....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 250,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДАШДОНДОВ