| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0726/Э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2019-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 735
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, Улсын яллагч Ц.Ариунтуяа, Шүүгдэгч Д.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт ...ийн ...эд холбогдох 1908016370652 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ^ хүлээн авснаар, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харнууд овогт ...ийн ... /.../. ТОДОРХОЙЛОХ нь: Прокуророос шуухэд шилжуулсэн хэргийн товч агуулга: Д.... нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны ...гудамжинд “хүнтэй утсаар ярилаа” гэсэн шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай урьд нь хамтран амьдарч байсан А....ийг толгойн тус газар луу нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж зодон эрүүл мэндэд нь ‘баруун нүдний доод зовхи, зүүн шууцц зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргиггт” бүхий хөнгөн хохирол учруулсан ГЭМТ хэрэгт ХОЛбОГДЖЭЭ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/ •9 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг ^ шинжпэн судлав.Үүнд: 1.Хохирогч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны ...тоотод байх эгч ...тийн гэрээс гараад 09 цагийн орчим явж байхдаа утсаар найз залуутайгаа ярьж байтал гэнэт ... гарч ирээд яриа |
| пшпаад иьж оаигаад миний утсыг булааж аваад нөгөө залуутай хэрэлдээд миний барьж явсан тортой бэлэг дурсгалын зүйлсийг хашаа давуулж шидээд шунхыг эвдээд, пальто ураад тэндээсээ чирээд гудамжинд нүүр лүү 3 / алгадаад хөл рүү өшиглөсөн, гар хөхрүүлж, хумс хугалсан, тэгээд би ... хэрэлдэж байгаад эгчийн гэр лүү орсон. Эгч уурлаад цагдаад дуудлага өгсө- - ...Тухайн үед ... намайг өөр хүнтэй утсаар ярьлаа гэдэг шалтгаа- ==: зодсон. ...Надад нэхэмжпэх зүйл гомдол санал байхгуй....” гэх мэдүүлэг/хх 8 х/. |
|
б.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү ... миний хамгийн бага дүү байгаа юмаа, бид нар эхээс олуулаа, манай дүү бага насаа Говь-Алтай аймагтаа гэрээрээ хүмүүжээд тус аймагтаа 10-н жилийн сургуульд орж суралцаад 8 дугаар ангиа төгсөөд сүүлийн хоёр жилийг мэргэжил сургалтын төвийг төгсөөд цахилгаанчин мэргэжилтэй болсон. Ингээд үргэлжпүүлээд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. Тэгээд одоо эхнэрийн хүүхдийн хамт амьдардаг, эхнэрийг нь ... гэдэг юм. Энэ хоёр гэр бүл болоод 4 жил болж байна, уг нь хоорондоо гайгүй таарамжтай л байдаг юм шиг байдаг юм. Манай дүү одоо ...ХХК-нд сахиулын ажил хийдэг юм. Манай ДҮҮ УРЬД өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, ял шийтгэл эдлэж байгаагүй, ааш зангийн хувьд даруу төлөв зантай дуу дуу цөөтэй дөлгөөхөн хүүхэд байгаа юмаа, дуу их муутай барагтай бол юм ярихгүй хүндээ, миний дүү гоц гойд авъяас гээд байхаар зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/, б.Шинжээчийн 3438 тоот дүгнэлт |
| 1.2.3.А....ийн биед баруун нүдний доод зовхи, зүүн шуунд зулгаралт, . .г-ий зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 4.6.7.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр •үсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
Э.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэх дүгнэлт хх 32 х/,
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49 х/ Э.Оршин суугаа хайгийн тодорхойлолт /хх 50 х/ Ю.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 51 х И.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 55 х/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Д.... нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны ...гудамжинд хамтран амьдрагч А....ийг “бусадтай хардан” гар, хөлөөрөө цохиж эрүүл мэндэд нь ‘баруун нүдний досщ зовхи, зүүн шуунд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: Хохирогч А....ийн “... миний барьж явсан тортой бэлэг дурсгалын зүйлсийг хашаа давуулж шидээд будаг шунхыг эвдээд, пальто ураад тэндээсээ чирээд гудамжинд нүүр лүү 3 удаа алгадаад хөл рүү өшиглөсөн, гар хөхрүүлж, хумс хугалсан, тэгээд би Аптасүхтэй хэрэлдэж байгаад эгчийн гэр лүү орсон. Эгч уурлаад цагдаад дуудлага өгсөн юм. ...Тухайн үед ... намайг өөр хүнтэй утсаар ярьлаа гэдэг шалтгаанаар зодсон. ...Надад нэхэмжпэх зүйл гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг/хх 8 х/, Шүүгдэгч Д....ийн “...эхнэрийгээ 2-3 удаа алгадаад, хувцаснаас нь наашаа цаашаа татаж байгаад урсан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял өгөөч гэж хүсмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х, шүүх хуралдааны |
| тэмдэглэлээс/, Гэрч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......с-:-: юу болсон талаар асуухад манай эхнэр хоёр хоног утсаа аваагүй юмаа. 5.' хардалтын улмаас эхнэртэйгээ маргалдсан гэж байсан ..." гэх мэдүүлэг /хх 11 хУ Гэрч О....тын “...... уйлчихсан хувцас нь урагдсан байдалта.'- ...ийн хамтаар ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Аптансү> ...ийн утсаар ярьсан хүнтэй хардаад зодсон гэж орж ирээд хоорондос хэрэлдээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13 х/, Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байсан. ...ийн биед тархины тунгалаг таславчинд уйланхай, хамрын таславчийн мурийлт зэрэг хуучин гэмтлүүд тогтоогдсон байсан ...ийн биед учирсан шинэ гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 35 х/, А....ийн биед баруун нүдний доод зовхи, зүүн шуунд зулгаралт. эрүүний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 3438 тоот дүгнэлт /хх 32 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Д.... нь А....ийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан. Шүүгдэгч Д.... хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Д.... үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. "... хамтран амьдрагч, дундаасаан хүүхэдтэй ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл...... 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн. Шүүгдэгч Д...., хохирогч А.... нар дундаасаа хүүхэдтэй, |
| ;5\лтран амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний «уулбар /хх 55 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн =7чирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.... нь хохирогч А....ийн эрүүл мэндэд хүч = эрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай =нгийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” ^эж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д....ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь осэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт хэрэг .йлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч А.... эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 8 х/-ээр тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Улсын яллагч: Д....эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялын санал гаргасан. •* Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ял шийтгэл дээр хэлэх зүйлгүй гэсэн. Д....эд холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогч гомдол, саналгүй зэргийг харгалзан шүүхээс 520 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн ялыг оногдуулсан болно. Хэрэгт битүүмжпэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Харнууд овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д....ийг 520 нэгжтэй тэнцэх хэмжээний 520,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. |
| З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэ~ зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д....эд үүр:-' болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг- зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бог шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д....эд мэдэгдсүгэй. б.Д....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай. |
| 5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д....эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. |
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ