| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/1333/Э |
| Дугаар | 1349 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Туяана |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1349
| Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн, Улсын яллагч Д.Туяана, Гэрч Б...., Шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч А.Очбадрал, Шүүгдэгч Л...., Л...., тэдний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв. Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ...ын ..., Ванган овогт ...гийн ..., Тугт овогт ...ын ... нарт холбогдох 1908034601216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникийн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д сан техникийн инженер ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ванган овогт ...гийн ... /.../, Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “..." ХХК-д мужаан ажилтай, ам бүл-2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тугт овогт ...ын ... /.../, Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, “..." ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт ...ын ... /.../. |
| ТОДОРХОЙЛОХ |
| Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга: Х...., Л...., Л.... нар нь бүлэглэн 2019 оны 06 дугази сарын 16-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо-Л нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байсан “Ө* гурил” ХХК-ийн өмчлөлийн 4 ширхэг төмөр хоолойг хууль бус үйлдлээ хөнгөвчгвЯ зорилгоор машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусазЦ хулгайлан авч 2,000,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэ'л! ХЭрЭГТ ХОЛбОГДЖЭЭ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/ ■ Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудь*! шинжлэн судлав.Үүнд: 1
оны 06 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 I дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн харуул Б.... над 1 руу залгаад өмнө ажиллаж байсан компаний ажилтан ... гэдэг хүн 4 ширхэг 1 төмөр хоолойг хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би өмнөх компаний захирал ... руу /утас:.../ яриад танайхаас хүн ирээд I манай компанид хүлээлгэн өгсөн 4 ширхэг төмөр хоолойг аваад явсан байна, I яагаад надад хэлэхгүйгээр аваад явчихсан юм бэ?, танай ... гэх ажилтан Ш аваад явсан байна гэж асуухад би хэн нэгэнийг очиж төмөр хоолой ав гэж хэлээгүй^Ь эргээд хариу өгье гээд гар утсаа тасалсан. Хэсэг хугацааны дараа манайхаас 4 ■ ширхэг төмөр хоолойг авсан хүн байхгүй байна, тийм болохоор цагдаагийн ■ байгууллагад хандаарай, нэгэнт л манай компаниас танай компанид шилжээд I ирсэн хөрөнгийг би мэдэхгүй гэж ярьсан. Ингээд би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "...” ХХК-ийн хашаанд очиж 4 I ширхэг төмөр хоолой алдагдсан талаар очиж биеэр хараад манай компанитай I хөрш залгаа байдаг хоёрдогч түүхий эд авах цэгийн гадна талын хяналтын | камерын бичлэгийг шүүж үзэхэд 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 30 | минутанд Тоёото приус 20 маркийн ...улсын дугаартай автомашин, Хино ранжер маркийн крантай ...улсын дугаартай автомашин, 4 ширхэг төмөр хоолой ачаад явж байсан ...гэх дугаартай сер мэдэхгүй ачааны автомашинууд ар араасаа цуварсан байдалтай гарч ирсэн. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад бичгээр өргөдөл гаргаж ирсэн. ...ы эзэмшлийн газрыг манай компани 2019 оны 04 дүгээр сард худалдаж авсан. Уг газрыг худалдаж авахад хашаанд байсан бетон зуурмагийн үйлдвэр, 4 ширхэг хэв, хашмал зэрэг эд зүйлүүд байсан хулгайд алдагдсан 4 ширхэг төмөр хоолойн хөрөнгийн жагсаалтанд бүртгэгдэж манай компаний эзэмшилд ирсэн. Би 1 ширхэг төмөр хоолойг 500,000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан 4 ширхэг хоолойг нийлүүлээд 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг/1 хх 22-23 х/,
|
| төгрөгийг шилжүүлсэн. ... ” гэх мэдүүлэг /2 хх 58-59 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
б.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тухайн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр аавындаа амрах зорилгоор очсон юм. Тэгээд манай аав, ээж хоёр Хархорин зах ороод хашаа байшингаа эргэчээд 2019 оны 06 дугаар сарын 16-ны 17 цагийн орчимд ирсэн юм. Тухайн 5-6 м урттай төмөр хоолойг авахын өмнө 15 цагийн орчимд мөнгөлөг саарал өнгийн приус маркийн машин ирсэн. Тэгтэл удалгүй араас нь цэнхэр өнгийн портер маркийн машины цагаан өнгийн маятий гэх 2 машин ирээд эхлээд хашаан дотроос өмнөх байгууллагын юм авах гэсэн юм. Дотор талаас нь мотор авна гэсэн. Тэгээд мотор аваагүй тухайн 4 төмөр хоолойг аваад яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 44 х/, б.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Номин” худалдааны төвийн замын урд байх “...” ХХК-ийн хашааны манаачаар ажиллаж байгаа. ...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нь ням гариг буюу амралтын өдөр байсан. Тэгээд би төрсөн охин ... түүний охин буюу миний зээ охин Энхтуул нарыг “...” ХХК-ийн хашаанд байх гэртээ үлдээгээд явсан байсан. Тэгээд 16 цагийн үед охин ... миний гар утас руу залгаж ...хүмүүс төмөр авах гээд ирсэн байна. Хашааны хуучин эзэмшигч болох |
| компанийн хүмүүс гэж байна гэсэн. Би тэр үед нь за тэгвэл авахаас гэж хэлсэн. Ер нь хуучин компанийн хүмүүс нь “..." ХХК-ийн хашаанаас хайрга, ус, элс ачиж авч явдаг байсан. Өөр эд зүйл ачиж авч явж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 48-49 х/,
Э.Гэрч Б....ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай ах Дорны өргөө компаны захирал 2017 онд тусдаа гарсан. Тухайн зүйл болохын өмнөхөн зарсан. Бараа материалаа зөөдөг байсан одоо ч манай юм байгаа. Би ... руу яриад 4 ширхэг төмөр байсан байхгүй байна гэнээ та хэд авсан уу юм зөөж байхад чинь 4 ширхэг төмөр байсан уу гэхэд аваагүй гэсэн тэгээд би манай хүмүүс аваагүй гэнээ гэж хэлсэн. ... манай компанын инженер техникчээр ажилладаг. ... мужаанаар ажилладаг, ... орж ирээд 6, 7 хонож байсан. Тухайн үед наадам таараад санхүүжилт байгаагүй учраас цалинг олгоогүй байсан. Тухайн үед Дорнын өргөө, ... 2 хоорондоо тохиролцоод зарсан учир мэдэхгүй байна. Би 4 ширхэг төмрийг аваарай гэж хэлээгүй. Авсан байсныг нь ч мэдээгүй, авсан уу гэж асуухад аваагүй гэсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, Ю.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай өөрийн эзэмшлийн “...” ХХК-ний үйл ажиллагаа явуулж байсан газраа үйлдвэрийн хамтаар 100 хувь “...” ХХК-ний өмчид шилжүүлсэн юм. Тэрнээс хойш алдагдсан байсан. “...” компанид ямар нэгэн хамааралгүй юм. Би анх өөрийн эзэмшлийн компани хашаагаа зарахдаа бүх тоног төхөөрөмж бүх зүйлийг “...” ХХК-ний өмчид шилжүүлсэн. Тухайн алдсан төмөр “..." ХХК-ний өмч мөн. ...” гэх мэдүүлэг/1 хх 59 х/, |
| И.Гэрч Ж....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах өөрийн хоёрдогч түүхий эд авах газар байж байхад юнителийн дугаараас миний ... гэсэн дугаар луу нэг эрэгтэй хүн залгаж “...4 ширхэг труба зарья, танайх өөрсдийн машинаар очиж авах уу гэж асуусан. Би тухай үед манайх өөрсдийн машинаар очиж төмөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Номин” худалдааны төвийн урд гэж зааж өгсөн. Манай ачдаг, крантай 2 машин очиж авчирсан. Харин миний эхнэр нөгөө авчирсан төмрийг пүүн дээр жингийг нь үзээд надад 885,000 төгрөгийг Хаанбанкны ...гэсэн Цэцэгээ гэдэг хүний дансруу шилжүүл гэсэн. Тэгээд би өөрийн Голомт банкны ...гэсэн данснаас 885,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 79 х/,
|
20Л....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 91 х/
Шүүгдэгч Х...., Л...., Л.... нар 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн үйлдвэрийн хашаа руу тус хашааг түр хугацаагаар харж байсан Б....ад “өмнөх байгууллагын юм авах гэсэн юм. Дотор талаас нь мотор авна” хэмээн нэвтэрч “...” ХХК-ийн өмчлөлийн 4 ширхэг төмөр хоолойг авч 2,000,000 төгрөгний хохирол учруулсан болох нь: Хохирогч П....ын: “... Уг газрыг худалдаж авахад хашаанд байсан ... 4 ширхэг төмөр хоолой ... зэрэг эд зүйлүүд байсан нь алдагдсан, 4 ширхэг төмөр хоолой хөрөнгийн жагсаалтанд бүртгэгдэж манай компаний эзэмшилд ирсэн. Би 1 ширхэг төмөр хоолойг 500,000 төгрөгөөр үнэлж байна. Апдагдсан 4 ширхэг хоолойг нийлүүлээд 2,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 22-23 х/, Шүүгдэгч Х....ийн "... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Дорны өргөө” ХХК-ийн хашаанд байсан 4 метрийн урттай 4 ширхэг төмрийг ..., ... нарыг зарчихаарай гэж хэлээд би түрүүлээд явсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 58-59 х/, Шүүгдэгч Л....ын "... 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд ажпаасаа тараад надтай хамт ажилладаг ..., ... нартай явж байх үед ..., ... хоёр нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг манай компаний хашаа байдаг юм, уг хашаанд төмөр байгаа, тэнд байгаа төмрүүдийг крантай автомашин олоод ачуулаадах гээд ... нь ... бид хоёрт хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /2 хх 38-39 х/, |
| Шүүгдэгч Л....ын “......аатай хамт шонгийн зориулалттай 4 Гэрч Б....ийн “...2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нь ням гариг Гэрч Б....ийн “...Би тухайн “...” ХХК-ийн хашаанаас алдсан Гэрч Д....ын “...Манай өөрийн эзэмшлийн “...” ХХК-ний үйл Гэрч Ж....гийн "... Би тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 |
| -“Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “4 ширхэг зузаан |
| ханатай төмөр хоолой” нийт 2,000,000 төгрөг /1 хх 27-29 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн. Харин Прокуророос Х...., Л...., Л.... нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэж ирүүлсэн. Хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар Тухайлбал:гэрч Б....ын “...Тухайн 5-6 м урттай төмөр хоолойг авахын өмнө 15 цагийн орчимд мөнгөлөг саарал өнгийн приус маркийн машин ирсэн. Тэгтэл удалгүй араас нь цэнхэр өнгийн портер маркийн машин, цагаан өнгийн маятий гэх 2 машин ирээд эхлээд “хашаан дотроос өмнөх байгууллагын юм авах гэсэн юм. Дотор талаас нь мотор авна” гэсэн. Тэгээд мотор аваагүй тухайн 4 төмөр хоолойг аваад яваад өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 44 х/, гэрч Б....ийн "... 16 цагийн үед охин ... миний гар утас руу залгаж ... хүмүүс төмөр авах гээд ирсэн байна. Хашааны хуучин эзэмшигч болох компанийн хүмүүс гэж байна гэсэн. Би тэр үед нь за тэгвэл авахаас гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 48-49 х/ зэргээс дүгнэлт хийхэд тухайн үед хашааг манаж байсан хүн /аавынхаа оронд түр хугацаагаар хашааг манаж байсан/-д “хашаан дотроос өмнөх байгууллагын юм авах гэсэн юм. Дотор талаас нь мотор авна” хэмээн худал хэлж, уг өмчийг хариуцаж байсан хүний зөвшөөрөл /Б....ын болон Г....ын утсаар өгсөн/-өөр илээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай акгийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжтэй. Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг хулгайн гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримтууд нь шүүгдэгч нарын Залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хангалттай нотлож тогтоосон мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ялтай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Х...., Л...., Л.... нарын “...” ХХК-ийн өмчлөлийн 4 ширхэг төмөр хоолойг авахдаа “хашаан дотроос өмнөх байгууллагын юм авах гэсэн юм. Дотор талаас нь мотор авна” хэмээн бусдыг худал үгээр хуурч 4 ширхэг төмөр хоолойг ачиж явсан үйлдлээр уг гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан. |
| Шүүгдэгч Х...., Л...., Л.... нар нь Худал үгээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х...., Л...., Л.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Хохирогч “...” ХХК-ийн 4 ширхэг төмөр хоолойг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ж....д учруулсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “хохирлоо барагдуулж авсан тул шүүх хуралд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгчийн “885,000 төгрөг авсан” гэх баримт /1 хх 51, 2 хх 180 х /-аар нотлогдсон тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй. Улсын яллагч: Шүүгдэгч тус бүрт 2,500 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан. Шүүгдэгч Л...., Л.... нарын өмгөөлөгч Л.Батаа: Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү? гэх саналыг гаргасан. Шүүгдэгч Х....ийн өмгөөлөгч А.Очбадрал: .Шүүгдэгч Х.... анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул 800 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан. Шүүгдэгч Х...., Л...., Л.... нарын хохирлоо өөрсдийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, шүүгдэгч нар анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хохирол төлөгдсөн зэргийг харгалзан шүүгдэгч Х...., Л...., Л.... нарт тус бүрт нь 1,000 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан ярилцан тохиролцож, ажил үүргээ хуваарилж авсан зэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. |
| Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэг.'. ' хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “та2с1а Мап” марю'.'-. ...дугаартай, “Тоёота дуна” маркийн ...УБЕ дугаарын тээври,7-! хэрэгслүүдийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын хуви,'-- бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан: явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэх нь зүйтэй. |
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4. 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: |
| 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л...., Х...., Л.... нарт холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 2.Сартуул овогт ...ын ..., Ванган овогт ...гийн ... Тугт овогт ...ын ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ийг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Л....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Л....ыг 1,000 нэгжтэй тэнцэх 1,000,060 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л...., Х...., Л.Алтан- Орших нарт үүрэг болгосугай. б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л...., Х...., Л.... нарт мэдэгдсүгэй. б.Хэрэгт битүүмжлэгдсэн Ж....гийн өмчлөлийн “тагс1а Мап” маркийн ...дугаартай, “Тоёота дуна” маркийн ...УБЕ дугаарын тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн мөрдөгчийн тоггоолыг шийтгэх тогтоог- хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. |
| 7.Х...., Л...., Л.... нарын иргэний бичиг баримт шүүхзд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалг>7' |
| цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. |
| 8-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй. Э.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Ю.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х...., Л...., Л.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАШЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ |