| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2020/0123/Э |
| Дугаар | 395 |
| Огноо | 2020-03-06 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 395
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан, улсын яллагч Ц.Ганцэцэг, хохирогч Luo Z /Луо/-ы өмгөөлөгч Е.Г, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гөд холбогдох эрүүгийн 1806 06198 1419 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "С" ХХК болон "Шинэт" ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байх хугацаандаа дээрх нэр бүхий компаниудын гадаад ажилчдын ажлын байрны төлбөр, Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөл, визний хугацаа сунгалт зэргийн төлбөрийг тушаахаар авч, хувьдаа авч зарцуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 281.324.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “..
” гэв.
Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1хх-н 3-10/, хөдөлмөрийн гэрээ /1хх-н 12-15/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Luo /Луо /-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 58-59, 3хх-н 81-82/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч She Jianzhen /Шө Жиан Зөн/-өөс мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-н 66-67/, “С Лэнд Марк” ХХК-ийн санхүү байдлын тайлан /1хх-н 91-186/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /1хх-н 189-190/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 017 дугаартай дүгнэлт /2хх-н 18-20/, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /2хх-н 22-24/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Гийн өгсөн мэдүүлэг /3хх-н 94-95/, хохирогчийн хүсэлт /3хх-н 97-98/, төлбөр барагдуулах гэрээ /3хх-н 99-102/, мөнгө хүлээн авсан баримт /3хх-н 103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 231 дугаартай дүгнэлт /3хх-н 173-179/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас шүүгдэгч Г.Г нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ск" ХХК болон "Ш" ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байх хугацаандаа дээрх нэр бүхий компаниудын гадаад ажилчдын ажлын байрны төлбөр, Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөл, визний хугацаа сунгалт зэргийн төлбөрийг тушаахаар авч, хувьдаа авч зарцуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 281.324.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Г.Гийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд "Ск" ХХК болон "Шинэ" ХХК-ийн орчуулагчаар ажиллаж байх хугацаандаа дээрх нэр бүхий компаниудын гадаад ажилчдын ажлын байрны төлбөр, Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөл, визний хугацаа сунгалт зэргийн төлбөрийг тушаахаар авч, хувьдаа авч зарцуулан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 281.324.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Луо Зэн Лоны өгсөн: "...Манай "Сентури Лэндмарк" ХХК нь барилгад хөрөнгө оруулж, түүнээс ашиг олдог ба "Шинэ эрин угсралт" ХХК-тай гэрээгээр хөрөнгө оруулж барилга бариулж, хамтран ажилладаг юм. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнөх захирлын тушаалаар манай "Сентури Лэндмарк" ХХК-д Г.Г нь хятад хэлний орчуулагчаар ажилд орж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс "Шинэ эрин угсралт" ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр давхар хятад хэлний орчуулагчаар ажилласан. Компанийн удирдах гадаад 10 ажилтны ажлын байрны төлбөр болон эрүүл мэндийн үзлэгээр төлбөр 2 сая төгрөгийг өгүүлэхээр санхүүгээс аваад төлөөгүй. Нийт 21.500.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг "Шинэ эрин угсралт” ХХК-ийн зарлагын баримтаар хохирол учруулсан. Энэ хохирол нь манай "Сентури Лэндмарк" ХХК-ийн хөрөнгө юм. Нийт 273.955.900 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хоёр компанийн нийт зардал бүгд 295.455.900 төгрөгийн хохирол Гантөгс нь учруулаад 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр чөлөө авч ажлаа одоо орчуулагчаар оролцож байгаа даргын туслах Насанжаргалд хүлээлгэн өгөөд явсан. Гадаад ажилчдын ажлын байрны төлбөр болон оршин суух зөвшөөрлийн төлбөрийг Гантөгст итгээд бэлнээр өгч хийлгэдэг байсан юм. Өмнө нь ч бас хийлгэж байсан. Өөр хариуцуулаад төлбөрийг өгч хийлгэх хүн байгаагүй юм. Тухайн үед бэлэн бус дансаар төлбөр тооцоог хийдэг талаар мэддэггүй байсан юм." гэх мэдүүлэг /1хх-н 59, 3хх-н 82/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ши Жиан Жэний өгсөн: "...би "Сентури Лэндмарк" ХХК болон "Шинэ эрин угсралт" ХХК-ийн няраваар 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Уг газар 2016 оноос хятад хэлний орчуулагчаар ажилладаг Гантөгс гэх залуу нь компанийн гадаад /хятад/ ажилчдын ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт, харин гадаад ажилчдын Монгол Улсад түр оршин суух үнэмлэх авах, сунгах төлбөрийг Гадаадын иргэн, харьяатын газарт тушаадаг юм. 1 гадаад ажилтны 1 cap ажиллах ажлын байрны төлбөр 480.000 төгрөг, үйлчилгээний төлбөр 22.500 төгрөг, хөдөлмөрлөх төлбөр 77.700 төгрөгийг Гантөгсөөр тушаалгадаг юм. "Алтан жолоо аудит" ХХК-иар хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргахад зарим баримт дутуу байсан тул "Шинэ эрин угсралт" ХХК-иас 5.889.000 төгрөгийн баримтгүй гээд 266.066.900 төгрөгийг дутаасан гэж дүгнэсэн. Харин "Сентури Лэндмарк" ХХК-иас 1.834.800 төгрөгийн баримтгүй гээд 17.665.200 төгрөгийг дутаасан гэж дүгнэсэн." гэх мэдүүлэг /1хх-н 66-67/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Гийн өгсөн: "...гадаад ажилчдын ажлын байрны төлбөр болон оршин суух зөвшөөрлийн төлбөрийг өгөөрэй гэж зээлийн баримтаар надад бэлнээр өгдөг байсан. Энэ өгсөн мөнгийг зориулалтын дагуу төлж, заримыг нь хувьдаа авч хэрэглэсэн юм. Би удирдлагадаа хэлэлгүй өөрт авч хэрэглэсэн мөнгөө хүнд өгөөд буцааж аваад өгнө гэж бодсон боловч болоогүй тул ажлаас энэ асуудлыг шалгаж цагдаад хандаж шалгуулсан юм." гэх мэдүүлэг /3х-н 94-95/
"Алтан жолоо аудит" ХХК-н дүгнэлт /1хх-н 81-84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 017 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-н 18-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 231 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3хх-н 172-178/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Гийг бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 281.324.600 төгрөгнөөс шүүгдэгч 50.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 231.324.600 төгрөгийг шүүгдэгч Г.Г нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч шүүгдэгчтэй хохирол төлбөр төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болохыг дурдав.