| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0078/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/076 |
| Огноо | 2020-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2020/ШЦТ/076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимт хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цод холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Б.Ц
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын явган хүний уулзвараар гарч байсан иргэн Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Голомт банктай байрны харалдаа зүүн талд явж байхад миний урд талд явж байсан машин зогссон, тэгэхээр нь би зүүн гар тийшээ эргэх дохиогоо өгөөд хажуугаар нь гараад явсан чинь явган хүний гарцаар хүн гараад ирсэн. Тэгээд би тоормозоо гишгэсэн боловч машин гулгаж очоод тэр хүнийг мөргөчихсөн, би машинаа зогсоогоод тэр хүнийг машинд суулгаад гэрт нь аваачаад тэгээд хүүхдийнх нь хамт эмнэлэг дээр хүргэж ирсэн. Тэр эмэгтэй хүн нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 91-92 /,
Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.... би замаар гарч байсан чинь нэг машин ирээд намайг мөргөчихсөн, намайг мөргөгдөөд газарт унасан байхад жолооч нь бууж ирээд намайг машинд суулгаад шууд манайд гэрт ирээд дараа нь эмнэлэг дээр очсон. Б.Ц нь Улаанбаатар хот руу явах зардал, эмчилгээний төлбөрт нийт 1.037.100 төгрөг өгсөн байгаа, Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд очиж хэвтрийн дэглэм сахиад 2 сарын дараа ирж үзүүлээрэй гэсэн тул одоо 2-р сард Улаанбаатар хотод очиж үзүүлнэ. Энэ явах зардал нь хэдэн төгрөг болохыг би мэдэхгүй байна. Энэ зардлыг нэхэмжилж байна. Би Уранхайрхан ресторанд тогоочоор сарын 450.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан, аворт орсноосоо хойш ажлаа хийж чадахгүй байгаа тул 1 сарын цалингаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 /
Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Б.Ц машинаараа тэр машинуудыг тойроод зүүн талаар нь тойроод цаашаа явсан чинь цочирхон явган хүний гарцаар нэг хүн гараад ирсэн. Тэгээд Б.Ц тоормозоо гишгэсэн чинь машин нь гулгаад тэр хүнийг мөргөөд зогссон... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн
… явган хүний гарц дээр нэг хүн явж байсан чинь Б.Ц машинаа зогсоох гээд тоормозоо гишгэсэн чинь тэр хүнийг очоод мөргөчихсөн. Б.Ц архи уугаагүй зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Гэрч Э.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
…би тэр үед өөрийнхөө эзэмшлийн приус 20 маркийн машинаар хойноос урагшаа асфальтан замаар урагшаа чиглэлтэй явж байсан чинь миний өмнө 2-3 машин явж байсан бөгөөд тэр машинуудын урд талд нэг приус 11 маркийн саарал өнгийн машин зогсчихсон нэг нь жолооч нь бас нэг эрэгтэй хүний хамт нэг хүнийг өргөөд машиндаа суулгаж байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шинжээчийн
1. Ц.Бийн биед бүслэхийн 2-р нуглам болон сээрний 12-р нугламын их биеийн шахагдсан хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 78/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шинжээчийн
1.Иргэн ******* овогт Б.Ц /РД: *******/ нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын ******* дугаарын үнэмлэхтэй байна.
2. маркийн тээврийн хэрэгсэлийг В- ангилалын, ТОҮОТА prius маркийн тээврийн хэрэгслийг В ангилалын жолооны үнэмлэхтэй хүн жолоодох эрхтэй
2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байх асфальтан зам дээр иргэн Ц.Б нь зам хөндлөн гарахдаа явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарсан нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.
дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1.... Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн.... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.
дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ц Монгол упсын замын хөдөпгөөний дүрмийн 3.5. эээЗам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд ходлбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
б/ Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ... гэсэн заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт /71-73/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 68 дугаар шинжээчийн
1. Toyota prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4500.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 81/ зэрэг болно.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 04-05/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-10/, хүний биеэд биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 11/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/, Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-40/ шүүгдэгч Б.Цын иргэний үнэмлэхний хуулбар / хх-ийн 19/, шүүгдэгч Б.Цын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 94/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 18/, шүүгдэгч Б.Цын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/, эвлэрлийн гэрээ /104/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын явган хүний уулзвараар гарч байсан иргэн Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Б.Цын... би зүүн гар тийшээ эргэх дохиогоо өгөөд хажуугаар нь гараад явсан чинь явган хүний гарцаар хүн гараад ирсэн, би тоормозоо гишгэсэн боловч машин гулгаж очоод тэр хүнийг мөргөчихсөн,…тэр эмэгтэй хүн нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 91-92 /,
Хохирогч Ц.Бийн.... би замаар гарч байсан чинь нэг машин ирээд намайг мөргөчихсөн,... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 /
Гэрч Б.Эрдэнэбүрэний... Цэрэнтогтох машинаараа тэр машинуудыг тойроод зүүн талаар нь тойроод цаашаа явсан чинь цочирхон явган хүний гарцаар нэг хүн гараад ирсэн,…Б.Ц тоормозоо гишгэсэн чинь машин нь гулгаад тэр хүнийг мөргөөд зогссон... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /,
Гэрч Б.… явган хүний гарц дээр нэг хүн явж байсан чинь Б.Ц машинаа зогсоох гээд тоормозоо гишгэсэн чинь тэр хүнийг очоод мөргөчихсөн,…Б.Ц архи уугаагүй зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар шинжээчийн....Ц.Бийн биед бүслэхийн 2-р нуглам болон сээрний 12-р нугламын их биеийн шахагдсан хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 78/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар шинжээчийн
1.Иргэн ******* овогт Б.Ц /РД: *******/ нь Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн жолоочийн мэдээллийн санд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын ******* дугаарын үнэмлэхтэй
байна.
2. маркийн тээврийн хэрэгсэлийг В- ангилалын, ТОҮОТА prius маркийн тээврийн хэрэгслийг В ангилалын жолооны үнэмлэхтэй хүн жолоодох эрхтэй.
....2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт байх асфальтан зам дээр иргэн Ц.Б нь зам хөндлөн гарахдаа явган хүний гарцын тэмдэглэгээтэй хэсгээр зам хөндлөн гарсан нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.
.....3-27 БНА дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1.... Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн.... заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
... дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна... гэсэн заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт /71-73/
Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 68 дугаар шинжээчийн
1. Toyota prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 4500.000 төгрөгийн үнэлгээтэй... гэх дүгнэлт /хх-ийн 81/ зэрэг хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс Б.Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан ба шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ц.Бт гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд нийт 2368428 төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Цын эзэмшлийн “...Toyota prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, угаалгын машин...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Цод буцаан олгож, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Цын 02362964 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг Б.Цод буцааж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3,2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Цыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Цыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу гурван сарын хугацаанд буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Цод оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Цын эзэмшлийн... ******* Тоёото приус маркийн авто машин, угаалгын машин... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх пркурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Цод буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Цын 02362964 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Б.Цод буцаан олгосугай.
8. Шүүгдэгч Б.Цод хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цод хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА