| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00449/И |
| Дугаар | 517 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 517
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Ган зам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Б.Баярсувдад холбогдох “174.720 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Ган Зам” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 24-2-13 тоотод оршин суугч Б.Баярсувд нь байрны хөлсөө 2015 оны 4-12 сар, 2016 оны 1-7-р сар хүртэл бүгд 16 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 174.720 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг 2-р хэсэг 4-58-53 тоотод оршин суух Хар нүдэн овогт Бямбадоржийн Баярсувд /МО-73080306/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Бямбадорж овогтой Баярсувд миний бие нь “Ганзам” СӨХ-өөс нэхэмжилж байгаа 174.720 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг бага багаар төлж барагдуулна. Удсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг мөн төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ганзам” СӨХ нь хариуцагч Б.Баярсувдад холбогдуулан “174.720 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Бямбадорж овогтой Баярсувд миний бие нь “Ганзам” СӨХ-өөс нэхэмжилж байгаа 174.720 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5082 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2041 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2041 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ганзам” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Б.Баярсувдад холбогдох “174.720 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5082 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 2541 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 2541 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН