| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00360/И |
| Дугаар | 520 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 520
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Эрдэнэболдод холбогдох
“8 458 639 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн С.Эрдэнэболд нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон.
Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ ... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөр эрхлэлт нийгмийн бодлогын мэргэжилтэн Базаррагчаа овогтой Мөнхзул. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай Сүнжидмаа овогтой Эрдэнэболдоос нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн 8,458,639 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч \.........................\ Б.МӨнхзул
Хариуцагч \................................\ С.Эрдэнэболд гэж гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрсэн төлбөр болох 8,458,639 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 150,288 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй С.Эрдэнэболдод холбогдох “ 8 458 639 төгрөг гаргууулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай иргэний хэргийн зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, зохигчийн эвлэрсэн төлбөр болох 8,458,639 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 150,288 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН