Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 2020       04        09                                   2020/ШЦТ/279

                                                                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

            улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Б.Б / шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011003060253  дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Уламнэмэх овогт Б.Б, 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-57 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-41А тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.................................................

/яллах дүгнэлтэнд дурдснаар/

Шүүгдэгч Б.Б. /РД:АЗ87092316/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 80-939 тоотод Э.Сайханбаяртай маргалдан заазуураар хоолойг нь зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр урьд нь жил гаран хамт ажилладаг байсан. Тэгээд бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор малгай авч шидээд байхаар нь маргалдсан” гэв.

Хохирогч Э.Сайханбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэйн сургуулийн буудал дээр хүмүүстэй архи ууж байгаад салаад явж байхдаа Баасандоржтой тааралдаад Хуяг ахынд замаараа хоол хийх материал авчихаад орсон юм. Тэгээд хоолны материал аваад Баасандорж хоол хийх гэж байсан ба юунаас болж маргалдсан талаараа мэдэхгүй байна, ямар ч байсан Баасандорж миний дээрээс дарчихсан хоол хийх гэж байсан заазуур бариад миний хоолойнд тулгачихсан байсан. Би тэгээд сайн мэдэхгүй байгаа бөгөөд ямар ч байсан гэмтлийн эмнэлэг дээр оччихсон байсан. Тэнд оёдол хийлгээд 3 хоног хэвтээд гарсан. Би юунаас болж хэрэлдэж маргалдсан талаараа мэдэхгүй байна, хоол хийх асуудлаас болж л маргалдсан байх. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-11-12х/,

Гэрч Т.Золжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сайханбаяр нь манай тасагт орж ирэхээсээ өмнө хүлээн авахын өрөөнд орж ирж биеийн байдал дунд, ухаан саруул, өвчний орон дээр хэвтсэн байдалтай асуултанд хариулж байсан. Одоогоор цус тогтоох, үрэвслийн эсрэг эмчилгээ хийгдэж байгаа. Амин үзүүлэлт тогтвортой, ажиглалтын байдалтай байна” гэх мэдүүлэг /хх-15х/,

Гэрч Ц.Үүрцайхаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сайханбаяр орилоод намайг дуудаад байхаар нь гэрт нь ортол хоолойны зүүн талаас нь цус гарчихсан зүсэгдсэн байдалтай, түргэн дуудаад өгөөч гээд байхаар нь Сайханбаяраас яасан талаар асуухад Баасандорж намайг хатгачихаад гараад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-12х/,

Яллагдагч Б.Б мэдүүлэхдээ: “...намайг хоол хийгээд мах хэрчиж байх үед над руу дайраад агсараад байхаар нь айлгах гэтэл санамсаргүй хоолойг нь хэрччихсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-36-37х/,      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Өвчний түүхээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №309 тоот дүгнэлтэнд:

         “1. Э.Сайханбаярын биед хүзүүний зүүн талын гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, өнгөц венийн судасны гэмтэл тогтоогдлоо.

            2. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд, хурц, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-19-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Батбаатарын Баасандорж /РД:АЗ87092316/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 80-939 тоотод Э.Сайханбаяртай маргалдан заазуураар хоолойг нь зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.