Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 202

 

2020       03         16                                    2020/ШЦТ/202

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч М.Энхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

            Шүүгдэгч В.Н, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

           Хохирогч Б.Отгонжаргал,

            Иргэдийн төлөөлөгч Л.Баяраа нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчин овогт В.Нд холбогдох эрүүгийн 1911 03173 0083 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Харагчин овогт В.Н, 1975 оны 08 сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч болон нагац дүүгийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг,  Зүүнбаян төмөр зам гудамж 2 дугаар байр, 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-10-04 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .................................................

Шүүгдэгч В.Н /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 10-4 тоотод согтуугаар гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар эгч Б.Отгонжаргалын цээжинд хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч В.Наас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ ...Би согтуурсан үедээ эгч Отгонжаргалтай маргалдаж түүнийг хутгаар гэмтээж түүний эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...Би гэм буруугаа ухамсарлаад эгч Отгонжаргалыг энэ бүх хугацаанд цэргийн төв эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхэд нь тусалж байнга хамт явж байгаа. мөн эм тариа авахад нь өөрийн чадлаараа туслаж, хоол ундыг нь хийж, гал түлээг нь бэлдэж өгч асарч тойглож байгаа ...” гэх мэдүүлэг /хх-74-75х/,

Хохирогч Б.Отгонжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны 09 цагийн үед Наранзул, Насантогтох бид гурав архи ууж байгаад Насантогтох Шонхор зах руу зурагтаа янзлуулна гээд гараад явсан. Наранзул бид хоёр 13 цагийн орчим Наранзулын гэрийн ойролцоо байдаг Хонгороо гэдэг хүний төрсөн өдөрт очсон юм. Уг айлд архи ууж байтал Насантогтох гэрч ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь Наранзулын хамт гэртээ ирсэн. Насантогтох Хадаа гэх залуугийн хамт архи уугаад сууж байсан. Бид дөрөв хамт ууж байгаад согтоод ухаангүй болсон. Яг хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Тэгээд хэд хоногийн өмнө Наранзулын хамтран амьдрагч Оюунаа гэх эмэгтэй манай гэр дотор цустай 00-н цаас хаячихаад явсан байсныг Наранзулд хэлээд бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Наранзул над руу дайраад байсан, түүнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт сэрсэн ба цээжиндээ хутгалуулсан шархтай болсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,   

Хохирогч Б.Отгонжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр найзынхаа төрсөн өдөр рүү явчихаад ирсэн. Тэгээд надтай суух гэж байсан хүн манай гэрт нэг найзтайгаа архи ууж байсан. Тэр архинаас нь ууж байгаад унтаж байсан чинь гэнэт ийм зүйл болсон” гэв.

Гэрч Б.Энхбадрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа тараад гэр лүүгээ явж байгаад гудамжиндаа эгч Отгонжаргалын сүүлд хамтран амьдрах болсон Насантогтохтой таарсан өгөөд хамт дэлгүүр ороод Насантогтох 2 шил архи, 10 орчим жижиг шилтэй ундаа аваад надад 2 лааз пиво авч өгөөд хамтдаа манай хажуу хашаанд байдаг эгч Отгонжаргалынд ороход Отгонжаргал эгч нилээн согтуу боловч сэрүүн Насантогтохын найз гэх Хадаа гэж залуу хамт бууз идээд сууж байсан. Цаад талын өрөөнд манай том эгч Валягийн хүү Наранзул согтуу унтаж байсан. Мөн Отгонжаргалын бага хүү Амархишигтэн том өрөөнд байсан. Тэгтэл Отгонжаргал том өрөөнд ороод Наранзулыг өшиглөж сэрээгээд “танай эхнэр байсан хүүхэн чинь манай гэрийн гадаа цус болсон даавуу авч ирж хаясан байна билээ” зайл гээд гэрээсээ хөөгөөд байсан. Би тэгэхээр нь Отгонжаргалд “хамт архи уучихаад согтуу байхад нь яах гээд байгаа юм бэ, өглөө эрүүл нь бол” гэхэд тоохгүй Наранзулыг гэрээсээ хөөж явуулна гэсээр байгаад босгоод ирсэн. Тэгээд Наранзул гал тогооны өрөөнд орж ирээд суусан чинь том өрөөнөөс Отгонжаргал хэрүүл хийгээд Наранзул ч гэсэн өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгснээ Отгонжаргал Наранзулыг өшиглөсөн чинь Наранзул чи ч гэсэн манайд унтаж хэвтэж л байсан биз дээ гэж хэрэлдээд барилцаад авснаа Наранзул нь алаад өгье гээд миний араар эргэж гал тогооны хэсэг рүү явах шиг болоод эргэж ирэхдээ гартаа хутга барьчихсан байснаар Отгонжаргалын цээж рүү далайхаар нь би гарыг нь барьж аваад хориглох гэж оролдсон боловч Наранзулын гар нь дийлдэхгүй тэр эрчээрээ Отгонжаргалын цээжинд нь хутгаараа зоосон. Энэ үед Насантогтохтой нийлж хутгийг нь тавиулсан. Тэгээд босоод ирсэн чинь Отгонжаргалын цээжнээс нь цус гарч байхаар нь би Наранзулд “чи эгчийгээ хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь цус нөж болсон байхыг нь хараад арай гайгүй болсон. Тэгээд бид нар цагдаа болон түргэнд дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

Гэрч Ч.Хадаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би жижиг өрөөнд унтаж байтал Наранзул намайг бос гээд би эгчийгээ хутгалчихлаа чи босоод бушуухан яв яв гээд намайг гэрээсээ явуулсан...” гэх мэдүүлэг /хх-37х/,

Насанд хүрээгүй гэрч О.Амархишигтэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэлээн оройхон Насантогтох ах тамхинд явлаа гээд гадагшаа гарсан үед ээж Наранзулыг “манайхаас яв чи зайл” гээд хөөгөөд Наранзул ээж хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Гаднаас Насантогтох Энхбадрах ах хоёр хамт орж ирээд байж байтал ээж Наранзул ахыг том өрөөнд газар хэвтэж байхад нь өшиглөж хөөгөөд байсан чинь ээжийг түлхэж холдуулаад том өрөөнөөс гар тогоо руу орсон. Би тухайн үед том өрөөнд зурагт үзээж сууж байсан юм. Ээж Наранзулын араас нь хэрүүл хийгээд гал тогооны өрөө рүү ороод хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон. Тэгтэл Насантогтох ах Наранзул миний ханийг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би галын өрөө рүү ортол ээж хаалганы хажуугийн сандал дээр суучихсан цээжнээс нь цус гарсан түүнийгээ гараараа дарчихсан байдалтай байж байсан. Наранзул ах манай гэрт байдаг шар иштэй хутгийг барьчихсан цаад талд байдаг жижиг өрөө рүү орж байсан. Галын өрөөнд Насантогтох, Энхбадрах ах нар хамт байж байсан. Наранзул ах жижиг өрөөнөөс гарч ирэхдээ хутгагүй гарч ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178  тоот дүгнэлтэнд:

            “1. Б.Отгонжаргалын биед цээжний зүүн доод хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий, цус хуралдалт, үнхэлцэг хальсны шарх, цус алдалтын шок I-II зэрэг, хурц цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-48-49х/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 54 тоот дүгнэлтэнд:

          “1. В.Н нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. В.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            3. В.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

            4. В.Н нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-53-54х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-77х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-81х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч В.Н нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23 дугаар гудамжны 10-4 тоотод согтуугаар гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар эгч Б.Отгонжаргалын цээжинд хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүгдэгч В.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч В.Наас яллагдагчаар мэдүүлсэн: “ ...Би согтуурсан үедээ эгч Отгонжаргалтай маргалдаж түүнийг хутгаар гэмтээж түүний эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна ...Би гэм буруугаа ухамсарлаад эгч Отгонжаргалыг энэ бүх хугацаанд цэргийн төв эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхэд нь тусалж байнга хамт явж байгаа. мөн эм тариа авахад нь өөрийн чадлаараа туслаж, хоол ундыг нь хийж, гал түлээг нь бэлдэж өгч асарч тойглож байгаа ...” гэх мэдүүлэг /хх-74-75х/,

хохирогч Б.Отгонжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны 09 цагийн үед Наранзул, Насантогтох бид гурав архи ууж байгаад Насантогтох Шонхор зах руу зурагтаа янзлуулна гээд гараад явсан. Наранзул бид хоёр 13 цагийн орчим Наранзулын гэрийн ойролцоо байдаг Хонгороо гэдэг хүний төрсөн өдөрт очсон юм. Уг айлд архи ууж байтал Насантогтох гэрч ирчихсэн байна хүрээд ир гэхээр нь Наранзулын хамт гэртээ ирсэн. Насантогтох Хадаа гэх залуугийн хамт архи уугаад сууж байсан. Бид дөрөв хамт ууж байгаад согтоод ухаангүй болсон. Яг хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Тэгээд хэд хоногийн өмнө Наранзулын хамтран амьдрагч Оюунаа гэх эмэгтэй манай гэр дотор цустай 00-н цаас хаячихаад явсан байсныг Наранзулд хэлээд бид хоёр маргалдаж хэрэлдсэн. Наранзул над руу дайраад байсан, түүнээс хойш юу болсоныг сайн мэдэхгүй байна. Ухаан ороход би эмнэлэгт сэрсэн ба цээжиндээ хутгалуулсан шархтай болсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,  

хохирогч Б.Отгонжаргалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр найзынхаа төрсөн өдөр рүү явчихаад ирсэн. Тэгээд надтай суух гэж байсан хүн манай гэрт нэг найзтайгаа архи ууж байсан. Тэр архинаас нь ууж байгаад унтаж байсан чинь гэнэт ийм зүйл болсон” гэв.

гэрч Б.Энхбадрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа тараад гэр лүүгээ явж байгаад гудамжиндаа эгч Отгонжаргалын сүүлд хамтран амьдрах болсон Насантогтохтой таарсан өгөөд хамт дэлгүүр ороод Насантогтох 2 шил архи, 10 орчим жижиг шилтэй ундаа аваад надад 2 лааз пиво авч өгөөд хамтдаа манай хажуу хашаанд байдаг эгч Отгонжаргалынд ороход Отгонжаргал эгч нилээн согтуу боловч сэрүүн Насантогтохын найз гэх Хадаа гэж залуу хамт бууз идээд сууж байсан. Цаад талын өрөөнд манай том эгч Валягийн хүү Наранзул согтуу унтаж байсан. Мөн Отгонжаргалын бага хүү Амархишигтэн том өрөөнд байсан. Тэгтэл Отгонжаргал том өрөөнд ороод Наранзулыг өшиглөж сэрээгээд “танай эхнэр байсан хүүхэн чинь манай гэрийн гадаа цус болсон даавуу авч ирж хаясан байна билээ” зайл гээд гэрээсээ хөөгөөд байсан. Би тэгэхээр нь Отгонжаргалд “хамт архи уучихаад согтуу байхад нь яах гээд байгаа юм бэ, өглөө эрүүл нь бол” гэхэд тоохгүй Наранзулыг гэрээсээ хөөж явуулна гэсээр байгаад босгоод ирсэн. Тэгээд Наранзул гал тогооны өрөөнд орж ирээд суусан чинь том өрөөнөөс Отгонжаргал хэрүүл хийгээд Наранзул ч гэсэн өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгснээ Отгонжаргал Наранзулыг өшиглөсөн чинь Наранзул чи ч гэсэн манайд унтаж хэвтэж л байсан биз дээ гэж хэрэлдээд барилцаад авснаа Наранзул нь алаад өгье гээд миний араар эргэж гал тогооны хэсэг рүү явах шиг болоод эргэж ирэхдээ гартаа хутга барьчихсан байснаар Отгонжаргалын цээж рүү далайхаар нь би гарыг нь барьж аваад хориглох гэж оролдсон боловч Наранзулын гар нь дийлдэхгүй тэр эрчээрээ Отгонжаргалын цээжинд нь хутгаараа зоосон. Энэ үед Насантогтохтой нийлж хутгийг нь тавиулсан. Тэгээд босоод ирсэн чинь Отгонжаргалын цээжнээс нь цус гарч байхаар нь би Наранзулд “чи эгчийгээ хутгалчихлаа шүү дээ” гэсэн чинь цус нөж болсон байхыг нь хараад арай гайгүй болсон. Тэгээд бид нар цагдаа болон түргэнд дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-25-26х/,

гэрч Ч.Хадаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би жижиг өрөөнд унтаж байтал Наранзул намайг бос гээд би эгчийгээ хутгалчихлаа чи босоод бушуухан яв яв гээд намайг гэрээсээ явуулсан...” гэх мэдүүлэг /хх-37х/,

насанд хүрээгүй гэрч О.Амархишигтэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэлээн оройхон Насантогтох ах тамхинд явлаа гээд гадагшаа гарсан үед ээж Наранзулыг “манайхаас яв чи зайл” гээд хөөгөөд Наранзул ээж хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Гаднаас Насантогтох Энхбадрах ах хоёр хамт орж ирээд байж байтал ээж Наранзул ахыг том өрөөнд газар хэвтэж байхад нь өшиглөж хөөгөөд байсан чинь ээжийг түлхэж холдуулаад том өрөөнөөс гар тогоо руу орсон. Би тухайн үед том өрөөнд зурагт үзээж сууж байсан юм. Ээж Наранзулын араас нь хэрүүл хийгээд гал тогооны өрөө рүү ороод хэрэлдээд байгаа чимээ сонсогдсон. Тэгтэл Насантогтох ах Наранзул миний ханийг хутгалчихлаа шүү дээ гэхээр нь би галын өрөө рүү ортол ээж хаалганы хажуугийн сандал дээр суучихсан цээжнээс нь цус гарсан түүнийгээ гараараа дарчихсан байдалтай байж байсан. Наранзул ах манай гэрт байдаг шар иштэй хутгийг барьчихсан цаад талд байдаг жижиг өрөө рүү орж байсан. Галын өрөөнд Насантогтох, Энхбадрах ах нар хамт байж байсан. Наранзул ах жижиг өрөөнөөс гарч ирэхдээ хутгагүй гарч ирсэн ...” /хх-38-39х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №178  тоот дүгнэлт /хх-48-49х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 54 тоот дүгнэлт /хх-53-54х/,            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-83х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-77х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-81х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-78х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч В.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч В.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Отгонжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс нотлох баримтаар нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14.5 см урттай, шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.