Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 244

 

 

                                                           

           

 

 

 

2020        03          30                                   2020/ШЦТ/244

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч Г.О /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Б.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдин овогт Г.Тд холбогдох эрүүгийн 2003 00116 0108 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Шүүгдэгч Дамдин овогт Г.Т, Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 31-629 тоотод оршин суух,

урьд: 1999 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 278 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн III-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2001 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 4 жил 11 сар 13 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ...............................................................

  /холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 23 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлзийт” хүнсний дэлгүүрийн баруун замд Тоёота Приус маркийн 57-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 44 настай Б.Алтанчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ооос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдрийн орой 19 цаг 30 минутын үед Дэнжийн 1000 уулзвараар төв зам руугаа эргэж байхад буруу талын хаалганд юм цохигдох шиг болохоор нь буугаад харсан чинь хүн унасан байсан. Тэгээд цагдаа болон түргэний машин дуудаад гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн” гэв.

Хохирогч Б.Алтанчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би тухайн өдөр дэлгүүр орчихоод зам хөндлөн гарах гэж байхад ойр хавьд автомашин байхгүй байсан. Тэгээд явган хүний гарцаар гарах гэж байсан чинь машин ирээд мөргөсөн” гэв.

Хохирогч Б.Алтанчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шахмал түлш борлуулалтын цэгээс ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зам хөндлөн гарч хүнсний дэлгүүр орж кофе, печень зэргийг тус тус худалдаж авчихаад эргэж ажлын байр луугаа очих зорилгоор зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гараад бараг дуусч явтал гарцнаас баруун тийшээгээ эргэж орж ирээд хойноосоо урагшаагаа чиглэлтэй уруудахдаа миний зүүн хөлийг мөргөх шиг л болсон. Тэгээд би явган хүний зам дээр дээшээгээ хараад үсрээд л унасан. Ослын улмаас миний биед зүүн хөлийн савхан яс нь хугарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Гэрч Д.Мэндсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Алтанчимэг дэлгүүрээс гарч ирээд наашаагаа буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй даяалж зам хөндлөн гарч явтал баруунаасаа зүүн чиглэлтэй явж байгаад баруун гар тийшээгээ эргэж орж ирээд хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан цагаан өнгийн Тоёота Приус маркийн 57-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүнийг мөргөж унагачихаад цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь би “хөөе чи хүн мөргөчихлөө ш дээ” гэж хэлсэн чинь тухайн машин нь хэсэг яваад зогссон” гэх мэдүүлэг /хх-42х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №232 тоот дүгнэлтэд:

“1. Б.Алтанчимэгийн биед зүүн шаант ясны доод булууны гадна хавчаарын ташуу зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-52-53х/,

Тээврийн цагдаагийн алба Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №120 тоот дүгнэлтэнд:

“1. Тоёота приус-20 маркийн 57-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Готовын Төртогтох нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Балжиннямын Алтанчимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан заалт “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй үзэж байна” гэжээ /хх-71-72х/, 

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэнд:

“1. Уг авто тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр шалгахад дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилийн хэмжилт, их гэрлийн тусгалын хэмжилтүүд, дугуйн хээний гүний хэмжээсүүд стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан.

Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан, автотээврийн хэрэгслийн ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр хонхойж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талын дугуйрсан булангийн доод хэсэг урагдсаныг скочоор наасан, урд хоёр оврын улсын дугаарын хоёр гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр хонхойж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талын дугуйрсан булангийн доод хэсэг урагдсаныг скочоор наасан, урд хоёр оврын улсын дугаарын хоёр гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна.

3. Баруун гар талын урд крыло үзүүр хэсгээр хонхойж будаг нь халцарсан, урд буфер зүүн гар талын дугуйрсан булангийн доод хэсэг урагдсаныг скочоор наасан, урд хоёр оврын улсын дугаарын хоёр гэрлийн чийдэнгүүд асахгүй зам тээврийн ослоос өмнө үүссэн хуучин гэмтэл байх боломжтой ч осол гарахад нөлөөлөхгүй. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь хуучин гэмтэл байх боломжтой ба зам дугуй хоёрын барьцалдалтыг бууруулах боловч осолд нөлөөлөхгүй.

4 Тоёота маркийн приус-20 загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Тоног төхөөрөмж дээр үзлэг хийж болон жолоодлого хийн шалгахад тоормосны систем хэвийн ажиллагаатай зогссон.

5. Тоёота маркийн приус-20 загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба уг автотээврийн хэрэгслийг жолоодлого хийн хурд авахуулж байгаад тоормос гишгэхэд зам дээр  ABS бүхий тоормосны систем ажиллаж тоормосны тасалдсан мөр үүссэн.

6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна” гэжээ /хх-63-64х/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-3-9х/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмлэглэл /хх-13х/,

Шүүгдэгч Г.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-76х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95х/,

Хохирлын баримтууд /хх- зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.О нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 цаг 23 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өлзийт” хүнсний дэлгүүрийн баруун замд Тоёота Приус маркийн 57-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 44 настай Б.Алтанчимэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Г.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Алтанчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх ба шүүхийн шатанд 195.249 төгрөгийн баримт өгснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.О нь хохирогчид 140.000 төгрөгийг төлсөн болно. 

Хохирогч Б.Алтанчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.