| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00428/И |
| Дугаар | 538 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 538
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 2-р баг, 7 дугаар гудамж, 21-07 тоотод оршин суух, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Модон овогт Нямсүрэнгийн Нямхүү / РД:МА66071700/- ийн нэхэмжлэлтэй “Улсад ажилласан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Нямхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Нямхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие нь 1979 оны 11 дүгээр сарын 01-нд Алтанбулаг сумын САА-д ажилд орсон. 1992 оны 03 дугаар сарын 01-нд Компани болгон шилжүүлэн хасагдсан. Тухайн үед ажиллаж байсан Хөдөлмөрийн дэвтэр үйлдвэрчний эвлэлийн батлах, баярын бичиг зэрэг бичиг баримтаар баримтжуулагдсан. Энэ хугацаанд ногоочин, саальчин, тогооч зэрэг ажил хийж байсан. 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.
Нэхэмжлэгч Н.Нямхүү нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 1979 оны 11 дүгээр сарын 01-нд Алтанбулаг сангийн аж ахуйд ногоочноор ажилд ороод 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 1985 онд манай гэр шатаж бичиг баримтууд маань устсан. Архиваар шүүлгэж үзэхэд ажилд орсон тушаал гарч ирсэн боловч ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Иймд намайг 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Алтанбулаг сангийн аж ахуйд ногоочин, саальчин, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Шүүхэд цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Нямхүүгийн шүүхэд гаргасан ... 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Алтанбулаг сангийн аж ахуйд ногоочин, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.
Учир нь: Н.Нямхүү нь 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд Алтанбулаг сангийн аж ахуйд ногоочин, саальчин, тогооч зэрэг ажил хийж байсныг хавтаст хэргийн 3-20, 27-30 дахь талд авагдсан бичгийн чанартай нотлох баримтууд болох Алтанбулаг сум, сангийн аж ахуйн даргын 129, 104, 07, 12, 08, 83, 58, 26, 21 тоот хүмүүс шагнах, ээлжийн амралт олгох, ажилд томилох ажлаас чөлөөлөх, чөлөө олгох, сангийн аж ахуйг татан буулгах зэрэг тушаалуудын нотариатар батлагдсан болон архивын тамга бүхий баримтууд, мөн Н.Нямхүүтэй тухайн үед хамт ажиллаж байсныг гэрчилж, тодорхойлсон Ц.Долгор, Ч.Энхцэцэг, Д.Баянбаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Н.Нямхүүгийн шагнагдаж байсан тухай баримт мөн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д тус тус зааснаар Н.Нямхүүг 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1992 оны 03 дугаар 01-ний өдрийг хүртэл хугацаанд Алтанбулаг сангийн аж ахуйд ногоочин, саальчин, тогоочоор ажиллаж байсныг тогтоох хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйл болон 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН