| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00452/И |
| Дугаар | 542 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 542
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ю.Бүрэндүүрэнд холбогдох “160.580 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэг, хариуцагч Ю.Бүрэндүүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 1-60-13 тоотод оршин суугч Ю.Бүрэндүүрэн нь байрны хөлсөө 2015 оны 3-12 сар, 2016 оны 1-7-р сар хүртэл бүгд 16 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 160,580 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Ган зам СӨХ-ны дарга \.........................\ Д.Алтанчимэг
Хариуцагч \................................\ Ю.Бүрэндүүрэн гэж гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5467 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрсэн төлбөр болох 139900 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4850 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ган зам СӨХ-ны дарга Д.Алтанчимэгийн нэхэмжлэлтэй Ю.Бүрэндүүрэнд холбогдох “160.580 төгрөг гаргууулах” тухай иргэний хэргийн зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5467 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн төлбөр болох 139900 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 4850 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН