| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00381/и |
| Дугаар | 419 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 419
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байр 11 тоотод оршин суугч Ханцээж Дүүдээгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 1.890.593 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дүүдээ овогтой Ганчимэг нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр ажилдаа орох шийдвэр гарсан боловч ороогүй байсан. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажилдаа орсон. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7сар 21 хоног, 8 сар 23 хоног 9 дүугээр сар 5 хоног ажилгүй байсан тул Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгээс 1.890.593 төгрөгийн цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Жавхланбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Ганчимэгийн нэхэмжлэлий шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ажилгүй байсан хугацааны цалин 1.890.593 төгрөгийг өгч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг зөвшөөрч байна. Манайх буруутай албан тушаалтнаас нэхэмжлээд байгууллагаа хохиролгүй болгоно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын II цэцэрлэгт холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин 1.890.593 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх
2
эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 44.560 төгрөгийг тал хувь буюу 22.280 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 1 дүгээр байр 11 тоотод оршин суугч Ханцээж Дүүдээгийн Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2 дугаар цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1.890.593 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 44.560 төгрөгийн тал хувь 22.280 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН