Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
Хэргийн индекс | 186/2020/0225/Э |
Дугаар | 243 |
Огноо | 2020-03-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 243
2020 03 30 2020/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Ш.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ш.Бт холбогдох эрүүгийн 1911028500100 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Ш.Б, Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 20 гудамжны 458 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсан, уг ялыг биелүүлээгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....................................
/холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоотод Д.Ишжанцантай маргалдан улмаар түүний хэвлий тус газарт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн урд хананд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи ууж байгаад маргалдаад надтай ноцолдоод байхаар нь толины урд байсан хайчаар Д.Ишжанцанг айлгах гэж байгаад хатгачихсан. Тэгээд унтах гээд байж байтал цагдаа нар ирсэн” гэв.
Хохирогч Д.Ишжанцангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоотод хуурай ах Ш.Б ахынд ирсэн. Би Болдбаатар ахынд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш амьдарч байсан юм. 27-ны орой цалин буусан байсан болохоор Хараа, Стандарт гэх нэртэй 2 ширхэг 0,5 л савлагаатай архи, мах авч ирээд бууж хийж идэнгээ Болдбаатар, Хатанбаатар нартай авч ирсэн архиа хувааж уугаад дууссан. Болдбаатар ах нэг сэтгэцийн өөрчлөлттэй хүүтэй юм байгаа юм, тэр хүүг нь Мандахбаяр гэдэг тэр өдөр Мандахбаяр 20 цагийн үед ирсэн. Тэгээд би Хатанбаатарыг нэг шил архи аваад өгчих би маргааш мөнгийг нь өгье гэтэл Хатанбаатар тэгье гээд дэлгүүр ганцаараа гараад Хараа гэх нэртэй 0,5 л савалгаатай архи нэгийг авч ирээд гурвуулаа ууж байгаад 2019 оны 10 дугаар сарын 28-ны 03 цагийн орчим кино үзээд сууж байгаад киноноос болж Болдбаатар ахтай маргалдчихаад ширээний хажуугаар гудас дэвсээд унтах гээд хэвтээд зүүрмэглэж байтал Болдбаатар ах миний цээжин дээр дарж суугаад тольны өмнө саванд байсан хайчийг аваад миний цээж рүү зоосон. Тэгэхээр нь би доороос нь гараад Болдбаатар ахын сэтгэцийн өөрчлөлттэй хүү болох Мандахбаярыг түргэн дуудаарай гэж хэлсэн. Харин Хатанбаатар орон дээр унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
Шүүгдэгч Ш.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савлагаатай архи Хатанбаатар, Ишжанцан бид гурав хувааж ууж байгаад орой 21 цагийн үед дахиад Хатанбаатар, Ишжанцан бид гурав дэлгүүр яваад Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савлагаатай архи авч ирээд /Чингэлтэй дүүрэг 14 хороо, Хайлаастын 20-458 тоот/ ууж байгаад тэгээд хоорондоо маргалдаад барилцаад аваад байшин дотор шалан дээр унаад Ишжанцан миний дээр гараад ирэхээр нь би дийлэхгүй байсан. Тэгээд хажууд ширээний буланд хайч байхаар нь баруун гараараа аваад цээж рүү нь хатгачихсан юм. Тэгээд Ишжанцан миний дээрээс босоод салаад байж байтал цагдаа нар ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1527 тоот дүгнэлтэд:
“1. Д.Ишжанцангийн биед үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас болон үзлэг, шинжилгээний хариугаар гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт гаргах боломжтой.
2. Д.Ишжанцангийн биед хэвлийн урд хананд шарх гэмтэл учирчээ.
3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэх өөр гэмтэл тогтоогдоогүй байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэжээ /хх-34-35х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9х,10-11х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Ш.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоотод Д.Ишжанцантай маргалдан улмаар түүний хэвлий тус газарт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн урд хананд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Архи ууж байгаад маргалдаад надтай ноцолдоод байхаар нь толины урд байсан хайчаар Д.Ишжанцанг айлгах гэж байгаад хатгачихсан. Тэгээд унтах гээд байж байтал цагдаа нар ирсэн” гэв.
хохирогч Д.Ишжанцангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 18 цагийн орчим ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-458 тоотод хуурай ах Ш.Б ахынд ирсэн. Би Болдбаатар ахынд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш амьдарч байсан юм. 27-ны орой цалин буусан байсан болохоор Хараа, Стандарт гэх нэртэй 2 ширхэг 0,5 л савлагаатай архи, мах авч ирээд бууж хийж идэнгээ Болдбаатар, Хатанбаатар нартай авч ирсэн архиа хувааж уугаад дууссан. Болдбаатар ах нэг сэтгэцийн өөрчлөлттэй хүүтэй юм байгаа юм, тэр хүүг нь Мандахбаяр гэдэг тэр өдөр Мандахбаяр 20 цагийн үед ирсэн. Тэгээд би Хатанбаатарыг нэг шил архи аваад өгчих би маргааш мөнгийг нь өгье гэтэл Хатанбаатар тэгье гээд дэлгүүр ганцаараа гараад Хараа гэх нэртэй 0,5 л савалгаатай архи нэгийг авч ирээд гурвуулаа ууж байгаад 2019 оны 10 дугаар сарын 28-ны 03 цагийн орчим кино үзээд сууж байгаад киноноос болж Болдбаатар ахтай маргалдчихаад ширээний хажуугаар гудас дэвсээд унтах гээд хэвтээд зүүрмэглэж байтал Болдбаатар ах миний цээжин дээр дарж суугаад тольны өмнө саванд байсан хайчийг аваад миний цээж рүү зоосон. Тэгэхээр нь би доороос нь гараад Болдбаатар ахын сэтгэцийн өөрчлөлттэй хүү болох Мандахбаярыг түргэн дуудаарай гэж хэлсэн. Харин Хатанбаатар орон дээр унтаж байсан” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
шүүгдэгч Ш.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савлагаатай архи Хатанбаатар, Ишжанцан бид гурав хувааж ууж байгаад орой 21 цагийн үед дахиад Хатанбаатар, Ишжанцан бид гурав дэлгүүр яваад Монгол стандарт гэх нэртэй 0,75 л савлагаатай архи авч ирээд /Чингэлтэй дүүрэг 14 хороо, Хайлаастын 20-458 тоот/ ууж байгаад тэгээд хоорондоо маргалдаад барилцаад аваад байшин дотор шалан дээр унаад Ишжанцан миний дээр гараад ирэхээр нь би дийлэхгүй байсан. Тэгээд хажууд ширээний буланд хайч байхаар нь баруун гараараа аваад цээж рүү нь хатгачихсан юм. Тэгээд Ишжанцан миний дээрээс босоод салаад байж байтал цагдаа нар ороод ирсэн” /хх-21х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №1527 тоот дүгнэлт /хх-34-35х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-9х,10-11х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Ишжанцан нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх ба шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-77х/-ээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ш.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.
Шүүгдэгч Ш.Б нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг биелүүлээгүй болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3/9781 тоот албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн байх тул шүүгдэгч Ш.Бт 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял, энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.