| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00422/и |
| Дугаар | 427 |
| Огноо | 2015-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 427
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн би
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт оршин суух Пүрэвийн Отгонбаатарт холбогдох
Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 999.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Отгонбаатар нь сум хөгжлийн сангаас 2013 онд зээл авч, зээлээ хугацаанд нь төлөөгүй 4.299.623 /дөрвөн сая хоёр зуун ерөн есөн мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийн өр үүсгэснийг аймгийн аудитын газраас 2015 онд шалгаж акт тогтоосон юм. Сумын засаг даргаас актаа төлөх тухай мэдэгдэх хуудас өгч 3.300.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 999.623 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байна. П.Отгонбаатарын зээлийн өрийн үлдэгдэл 999.623 төгрөгийн төлбөрийг барагдуулж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Эрдэнэ сумын Засаг дарга П.Нямдаваа би тус сумын Цагаан-Уул багийн иргэн П.Отгонбаатараас сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр болох 999.623 /есөн зуун ерөн есөн мянга зургаан зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл дээрх иргэн өөрт нь холбогдох төлбөрүүдийг төлж барагдуулсан байна. Иймд иргэн П.Отгонбаатараас 999.623 төгрөг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байгаагаа уламжлья гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга нь иргэн П.Отгонбаатараас сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрт 999.623 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ иргэн П.Отгонбаатар нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан хүсэлтээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
2
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 28.541 төгрөгийн тал хувь буюу 7.075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багт оршин суух Пүрэвийн Отгонбаатарт холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 999.623 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 14.150 төгрөгийн тал хувь буюу 14.270 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН