Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 273

 

2020         04         08                                    2020/ШЦТ/273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт БНд холбогдох эрүүгийн 1809002920023 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Өөлд овогт БН, 2000 оны 12 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 28-572б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...........................................................................

Шүүгдэгч Б.Н /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 21-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийл Хаус” баншны кафегаас хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн “Асер” маркийн нөүтбүүк нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Нэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...21 цагийн үед ирээд ажлын урд хаалгаар өөрийн түлхүүрээр нээж ороод текний доороос өөрийн хувцсаа авсан. Тэгээд тек дээр хар өнгийн зөөврийн компьютер байсан. Тэгэхээр нь уг компьютерийг аваад хувцас солих өрөөнөөс хар өнгийн цүнхийг аваад дотор хийгээд ажлын хойд хаалгаар гарсан” гэх мэдүүлэг /1хх-178-179х/,

Шүүгдэгч Б.Нэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би хулгай хийнэ гэж бодоогүй. Захирал маань цалингаа өгөхгүй байхаар нь цалингаа авах хүртэл ломбардад тавих гэж байсан. Нөүтбүүкийг авсан нь миний буруу” гэв.  

Хохирогч Г.Оюунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Биндэръяа 00 цагийн үед над руу залгаад захирлаа ажил дээр хулгай орчихож гэж хэлэхээр нь би шууд ажил дээрээ яваад очсон. Намайг ажил руугаа яваад ороход цонхны хажуу талын ширээг хөдөлгөөд бүтээлгийг нь авч хаяад сандлыг нь унагаагаад нэг ширхэг цайны аяга хагалаад хаячихсан байсан. Тэгээд текний ард байсан зөөврийн компьютер алга болчихсон байсан. Ингээд л цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1хх-204-205х/,

Гэрч Б.Биндэръяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...20 цагийн үед ажил дээр буцаж очоод Арвижих, Номин-Эрдэнэ хоёрыг аваад ажлын хойд хаалгаар гараад сааданд тамхи татаж сууж байгаад буцаад нөгөө таксины жолооч ах дээр очоод Алтай хотхоны ойролцоо байдаг “99” нэртэй пабад орох гэтэл Номин-Эрдэнэ орохгүй гээд уурлаад явчихсан. Тэгээд Арвижих бид хоёр талбайн урд “Цэ” нэртэй пабад хоол идэж байгаад ажил руу очиж миний пүүзийг авахаар болоод ажил дээр 23 цагийн үед очоод хаалгаар ортол хамгийн зүүн талын булангийн ширээний бүтээлэг газарт уначихсан, сандал нь хойшоо унасан байдалтай, цэнхэр өнгийн цайны аяга газарт хагарчихсан, текэн дээр байсан халбага сэрээ газар унаад тарчихсан байхаар нь нөүтбүүкээ үзтэл байхгүй байхаар нь захирал Оюунгэрэлийн утас руу залгаж мэдэгдсэн. Удалгүй захирал нөхөртэйгөө ирээп цагдаа дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа Номин-Эрдэнийг нөүтбүүк авсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-222х/,

Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн сб2-19-1183 тоот “Асер маркийн нөүтбүүк 384.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-191-193х/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1хх-198х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-199х/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-137х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-134х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-135х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 21-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Грийл Хаус” баншны кафегаас хохирогч Г.Оюунгэрэлийн эзэмшлийн “Асер” маркийн нөүтбүүк нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүгдэгч Б.Нэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...21 цагийн үед ирээд ажлын урд хаалгаар өөрийн түлхүүрээр нээж ороод текний доороос өөрийн хувцсаа авсан. Тэгээд тек дээр хар өнгийн зөөврийн компьютер байсан. Тэгэхээр нь уг компьютерийг аваад хувцас солих өрөөнөөс хар өнгийн цүнхийг аваад дотор хийгээд ажлын хойд хаалгаар гарсан” гэх мэдүүлэг /1хх-178-179х/,

шүүгдэгч Б.Нэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ” Би хулгай хийнэ гэж бодоогүй. Захирал маань цалингаа өгөхгүй байхаар нь цалингаа авах хүртэл ломбардад тавих гэж байсан. Нөүтбүүкийг авсан нь миний буруу” гэв.

хохирогч Г.Оюунгэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 03 дугаар сарын 26-ны шөнө Биндэръяа 00 цагийн үед над руу залгаад захирлаа ажил дээр хулгай орчихож гэж хэлэхээр нь би шууд ажил дээрээ яваад очсон. Намайг ажил руугаа яваад ороход цонхны хажуу талын ширээг хөдөлгөөд бүтээлгийг нь авч хаяад сандлыг нь унагаагаад нэг ширхэг цайны аяга хагалаад хаячихсан байсан. Тэгээд текний ард байсан зөөврийн компьютер алга болчихсон байсан. Ингээд л цагдаад хандсан” гэх мэдүүлэг /1хх-204-205х/,

гэрч Б.Биндэръяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...20 цагийн үед ажил дээр буцаж очоод Арвижих, Номин-Эрдэнэ хоёрыг аваад ажлын хойд хаалгаар гараад сааданд тамхи татаж сууж байгаад буцаад нөгөө таксины жолооч ах дээр очоод Алтай хотхоны ойролцоо байдаг “99” нэртэй пабад орох гэтэл Номин-Эрдэнэ орохгүй гээд уурлаад явчихсан. Тэгээд Арвижих бид хоёр талбайн урд “Цэ” нэртэй пабад хоол идэж байгаад ажил руу очиж миний пүүзийг авахаар болоод ажил дээр 23 цагийн үед очоод хаалгаар ортол хамгийн зүүн талын булангийн ширээний бүтээлэг газарт уначихсан, сандал нь хойшоо унасан байдалтай, цэнхэр өнгийн цайны аяга газарт хагарчихсан, текэн дээр байсан халбага сэрээ газар унаад тарчихсан байхаар нь нөүтбүүкээ үзтэл байхгүй байхаар нь захирал Оюунгэрэлийн утас руу залгаж мэдэгдсэн. Удалгүй захирал нөхөртэйгөө ирээп цагдаа дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа Номин-Эрдэнийг нөүтбүүк авсан талаар мэдсэн” /1хх-222х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн сб2-19-1183 тоот “Асер маркийн нөүтбүүк 384.000 төгрөг” гэх дүгнэлт /1хх-191-193х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-137х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /1хх-134х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-135х/, Мөрдөн байцаалтын үед гаргасан хохирогч Г.Оюунгэрэлийн хүсэлт /1хх-231х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 384.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Оюунгэрэлд Acer маркийн хар өнгийн ай-3 үзүүлэлттэй хар өнгийн цүнхтэй нөүтбүүк /1хх-199х/-ийг хүлээлгэн өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.