| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2016/00464/и |
| Дугаар | 437 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 437
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух, Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийн хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цахар овогтой Жамбалмаагийн Эрдэнэчимэг нь 1961 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. 1981 оны хөдөлмөрийн дэвтэрт овгийг нь Жамбалжавын Эрдэнэчимэг гэж бичсэн байна. Энэ шалтгааны улмаас ажилласан жил дутуу тооцогдон тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон юм. Иймд энэххү хөдөлмөрийн дэвтрийг миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн Жамбалмаагийн Эрдэнэчимэг нэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь Ж.Эрдэнэчимэг нь шүүхэд хандаж Жамбалжавын Эрдэнэчимэг гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Жамбалмаагийн Эрдэнэчимэг мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ “...1981 оны хөдөлмөрийн дэвтэрт овгийг нь Жамбалжавын Эрдэнэчимэг гэж бичсэн байна …” гэсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09/000001 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд “... Гомбын Жамбалмаагийн гэр бүлд 1961 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрүүлсэн Жамбалмаагийн Эрдэнэчимэгийг 1961 оны 04 дүгээр сарын 26-ны Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 39-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 338 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Жаргалан сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлийн үйлдвэр бригадын 8 дугаар хэсгийн бүртгэлд Гомбо овогтой Жамбалмаа нь 1934 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. 36 настай, эмэгтэй, Жамбалмаа овогтой Эрдэнэчимэг 1961 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
2
төрсөн, 9 настай эмэгтэй...” гэсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 378 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчин байсан Жамбалмаа /1981 онд Жамбал, 1982 онд Жамбалжав/ овогтой Эрдэнэчимэг нь 1981 оны 1-12 сард 3556 төгрөг, 1982 оны 1-12 сард 3057 төгрөг, 1983 оны 1-12 сард 2119 төгрөг, 1984 оны 1-12 сард 1744 төгрөг, 1985 оны 1-12 сард 1763 төгрөг, 1986 оны 1-12 сард 1538 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн архивын лавлагаа зэргээр 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлээс олгосон Жамбалжавын Эрдэнэчимэг гэх хөдөлмөрийн дэвтэрт Жамбалмаагийн Эрдэнэчимэгийн овгийг Жамбалжав гэж зөрүүтэй бичигдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Иймд Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийг 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлээс олгосон Жамбалжавын Эрдэнэчимэг гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийг 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлээс олгосон Жамбалжавын Эрдэнэчимэг гэх хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН