Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 32

 

 

Д. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, яллагдагч Б., яллагдагч Б.Жавзандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, яллагдагч  Ч.ийн өмгөөлөгч Л.Эрдэнэ-Оюун, яллагдагч Д.гийн өмгөөлөгч Т.Баасанжаргал /онлайнаар/, яллагдагч Н., П. нарын өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Батцэнгэл нарыг оролцуулан

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжтай, Д.  нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ******* ******* ******* *******,

 

Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 8-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ******* ******* ,

 

Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ,

Монгол улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ,

 

Монгол улсын иргэн, 1954  оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ,

 

Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ******* ,

 

Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Ховд аймгийн сум дундын шүүхээр 1999 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ******* ,

 

Яллагдагч Б.******* нь “Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд Ховд аймгийн сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэлгүйгээр ' " ХХКомпанийн захирал Н.тай бүлэглэн ажлын хуурамч гүйцэтгэл хийж, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч., тус газрын мэргэжилтэн Д., аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга П., тус хэлтсийн мэргэжилтэн Б., аймгийн засаг дарга Д. нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘Хас" авто угаалгын гадна талд 2015 оны 5 дугаар сарын 11- ний өдөр хохирогч ийн өмчлөлийн эд хөрөнгө буюу "11-04 улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг надад зарчих, би Ховд аймагт очиж мөнгийг нь шилжүүлнэ” хэмээн түүний эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 14.000.000 төгрөгийн хохирол, улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрт иргэн ийн өмчлөлийн 11-04 улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Т.Айсэвлээд “уг машиныг хотоос авчирсан юм.

Та энэ авто машиныг 12.000.000 сая төгрөгөөр худалдан авч болно” хэмээн хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, түүнд 12.000.000 төгрөгийн хохирол, Ховд аймгийн Манхан сум гол багийн нутаг дэвсгэрт 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Э.Ганхуягт “Домбот хотхонд байрлах 2 өрөө бүхий байрыг зарна" хэмээн түүний 481 тооны хонь /эр төлөг/, 89 тооны сэрхийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, улмаар түүнд 51.300.000 төгрөгийн хохирол буюу бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан.

 

Яллагдагч буюу “ " ХХКомпанийн захирал Н. нь Цогт Барс” ХХКомпанийн захирал Б.Жавзандамбын “ сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад хийсэн мэтээр ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д , дарга Ч., Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б., хэлтсийн дарга П., аймгийн Засаг дарга Д. нараар гарын үсэг зуруулж баталгаажуулан улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

 

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт барилгын техникийн хяналт хариуцсан мэргэжилтэн Д. нь аймгийн Засаг дарга Д.гийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажпыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Яллагдагч буюу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа Ч. нь аймгийн Засаг дарга Д.гийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цогт Барс” ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар ‘Цогт Барс’ ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан.

Яллагдагч буюу аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Д. нь хуулиар хүлээсэн хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, -Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.*******тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр "Сумын төвийн шинэчлэл" төслийн хүрээнд тохижилт, хашаажуулалтын ажлыг 279.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээг шууд байгуулах ажлыг зохион байгуулсан.

Улмаар “Цогт Барс" ХХКомпанийн захирал Б.******* сумын төвд хийгдэх тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1/2492 тоот “Санхүүжилт хүсэх' тухай албан бичгээр 132.818.160 төгрөгийг, мөн өдрийн 1/2493 тоот албан бичгээр эхний санхүүжилт 85.134.147 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/2568 тоот албан бичгээр тохижилт, хашаажуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилт 60.867.694 төгрөгийг “Цогт Барс’ ХХКомпанид тус тус олгуулахаар Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хандан, санхүүжилтийг бүрэн олгож, улсын төсвөөс 279.000.000 төгрөг гаргуулан Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газарт хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б. нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д гийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, явцын гүйцэтгэлийн талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал ‘Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс" ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан

Ялагдагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа П. нь хийвэл зохих ажил үүргээ биелүүлэхгүй, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн Засаг дарга Д.гийн 2014 оны 3 дугаар сарын 31- ний өдрийн А/154 дүгээр захирамжаар, мөн Сангийн сайдын 2012 оны 290 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын явцын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохдоо аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хариуцахаар тусгасан байтал “Цогт Барс" ХХКомпани нь сумын төвд тохижилт, хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй байхад ажлын хуурамч гүйцэтгэлд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Цогт Барс” ХХКомпанид 279.000.000 төгрөг олгож, улмаар Монгол Улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт тус тус холбогдсон байна

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн прокурорын газраас Д., П., Н., Ч., Д., Б. нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан Б.Жавзандамбыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шүүхэд баримтгүйгээр ирүүлсэн, тухайн хэргийг нэгтгэх болон тусгаарлах асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд прокурор Эрүүгийн дугаартай хэрэгт эрүүгийн 201526021658 дугаартай хэргийг нэгтгэсэн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 5/04 дугаартай "Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай” тогтоолын ОЛСОН нь: хэсэг дээрээ хэргийн утга, эрүүгийн хэргийн дугаарыг зөв бичсэн ба ТОГТООХ нь. хэсэгт эрүүгийн дугаартай хэрэгт эрүүгийн 201621000256 дугаартай хэргийг нэгтгэсэн гэж бичсэн нь бичиг техникийн алдаа тул хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй гэж дүгнэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсгийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан хэлэлцүүлгийн үед прокурорт хэргийг буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн тус прокурорын газарт ирүүлсэн Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд хийх шүүх хуралдааны зар дээр 2017 оны 09 дүгээр сарын 04-ний даваа гарагт 09 цаг 00 минутаас Б.******* нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх зарыг ирүүлээгүй харин 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй буюу Т.Цэцэгмаа, Б.Гантөгс, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны зарыг ирүүлсэн атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдож байна.

Мөн нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 11.7, 11.8 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулна" гэж заасан байхад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний шүүх хуралдааны нь зард Б.******* нарт холбогдох хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулахаар тусгасан байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн үйлдэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “Шүүх хэргийг дангаар, эсхүл шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эсэх" талаараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тусгана гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 130 дугаартай захирамжаар гурван шүүгчийн буюу Т.Цэцэгмаа, Б.Гантөгс, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны зарыг ирүүлсэн байгаа нь яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байсан гэж үзэхээр байна. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарт 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан нь 6 дугаар хавтаст хэрэгт авагдсан байгаа боловч прокурорт урьдчилсан хэлэлцүүлэг хийх товыг мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Иймд Б.******* нарт холбогдох Эрүүгийн дугаартай Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.  

Яллагдагч Н., П. нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч Б.Жавзандамбын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч Ч.ийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Яллагдагч Д.гийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.                                                                                                 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Ховд аймгийн Прокурорын газраас Б.Жавзандамбыг “Сумын төвийн шинэчлэл“ төслийн хүрээнд Ховд аймгийн сумын төвд хийгдэх тохижилт хашаажуулалтын ажлыг хийж гүйцэтгээгүй атлаа ажлын хуурамч гүйцэтгэл хийж, улсын төсвөөс 279.000.000 төгрөгийн санхүүжилт авч, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Н., Д., Ч., Д., Б., П. нарыг төрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Н.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Д. Ч., Д., Б., П. нарыг Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Ж.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн аваад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэргийг нэгтгэх  тухай прокурорын тогтоолоос харахад эрүүгийн 201526021658 дугаартай хэрэг эрүүгийн дугаартай хэрэгт нэгтгэгдээгүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь: Хэрэгт авагдсан Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолын агуулга, удиртгал болон “Олсон нь“ хэсгээс үзвэл, бодит байдалд Б.*******д холбогдох эрүүгийн 201526021658 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн дугаартай хэрэгт нэгтгэсэн байх бөгөөд уг тогтоолын Тогтоох хэсэгт Б.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэрэгт “Д. нарт холбогдох эрүүгийн 201621000256 дугаартай хэргийг нэгтгэсүгэй “ гэж алдаатай бичигджээ.

Мөрдөн байцаалтын шатанд гаргасан прокурорын уг тогтоол дахь алдааг анхан шатны шүүх залруулан дүгнэх боломжтой бөгөөд Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 5/04 дугаар прокурорын тогтоолыг үндэслэн хэргийг буруу нэгтгэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид оролцогчоос гаргасан зарим хүсэлтүүдийг хянан шийдвэрлэсэн талаар шүүх дүгнэлт хийсэн атлаа захирамжлах хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаасугай.

            2. Анхан шатны шүүхэд хэрэг очтол яллагдагч Д., П., Н., Ч., Д., Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Б.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

Н.МӨНХЖАРГАЛ