Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 262

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 13А дугаар шийтгэх тогтоол болон Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр магадлалын тогтоох хэсэгт шүүгдэгч Б.Жамъянсүрэнгийн өмчлөлийн “Toyota Harrier” маркийн 41-36 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсан заалтыг хүчингүй болгож, өмчлөгчид нь буцаан олгосугай гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                        Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ