| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00493/И |
| Дугаар | 558 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 558
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Хас банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй С.Уранчимэгт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 22,760,438,41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Хиад овогт Сандагрэнцэн Уранчимэг нь манай банкнаас 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай банктай 1100014522 тоот зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногт 2,5 хувийн хүүтэй авто машин худалдан авах болон эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн барьцаанд зээлдэгч С.Уранчимэгийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 1-р баг булгийн 2-02 тоотод байрлалтай ГД-000059551, Ү-1301005607 дугаартай 42 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай 1550 мкв талбайтай ГД-00036675, Г-1301000070 дугаартай өмчлөлийн газар, 2072 СЭА улсын дугаартай бүртгэлийн дугаартай Toyota 5516 Town Ace маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн 2180 сс хөдөлгүүрийн дугаартай, CR420001416 арлын дугаартай автомашиныг тус тус тавьсан болно. Зээлдэгч банктай байгуулсан 1100014522 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа удаа дараа зөрчин зээлийн үндсэн төлбөр, хүү нэмэгдүүлсэн хүүгээ 2016 оны 07-р сарын 05-ны өдрөөс хойш төлөлгүй 443 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулсан болно.
Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р баг булгийн 2-2 тоотод оршин суух хаягтай Хиад овогтой Сандагренчин Уранчимэг /ШЕ-60050561/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Сандагрэнцэн овогтой Уранчимэг миний бие нь Сэлэнгэ аймаг дахь Хас банзны нэхэмжилсэн 22,460,438,41 төгрөгийг барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу гүйцэтгүүлэхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч С.Уранчимэгт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 22,760,438,41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,753 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 135,876,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 135,876,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй С.Уранчимэгт холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 22,760,438,41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,753 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 135,876,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 135,876,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН