| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00487/И |
| Дугаар | 560 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 560
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 8-р баг, 2-р хэсэг 286 тоотод, ам бүл-1, оршин суух, оёдолчин мэргэжилтэй, ухаан мэдрэл бүрэн, групт байдаг гэх, Боржигин овогт Дуламсүрэнгийн Эрдэнэцэцэг /РД: МН63112961/- ийн нэхэмжлэлтэй
“Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дуламсүрэн овогтой Эрдэнэцэцэг миний бие нь 2004 оноос 2016 онд Дагва овогтой Чинбаттай хамт амьдарч байсан. 2016 оны 04 дүгээр сарын 21-нд Дагва овогтой Чинбат нь өвчний улмаас нас барсан. Бид хоёр гэр бүлийн баталгаагүй, дундаасаа төрсөн хүүхэдгүй байсан.
Гэр бүлийн хэрэгцээний газар өмчлөх гэрчилгээ Дагва овогтой Чинбатын нэр дээр байдаг. Нас барсны дараа газрын маргаан гарсан тул бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2003-2016 оны 04-р сар хүртэл Д.Чинбаттай хамт амьдарч байсныг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь; Д.Чинбаттай хамт амьдарч байх хугацаанд байраа зараад хашаа байшин авах үед хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр худалдаж авсан. Д.Чинбат тухайн үед өөрийнхөө хүүг сургуульд сургана гээд 2013 онд нэг хүнд 0,7 га газар олгогдоно гэсний дагуу Д.Чинбатыг хамтран өмчлөгч гэж бичүүлсэн байсан. Мөн хүү Цогтбаатар нарын хамтран өмчлөгч гэж гэрчилгээ авсан. Тэгээд 2013 онд гэрчилгээн дээр байгаа хүний нэрийг хасахаар би хүүгийнхээ өмнөөс итгэмжлэлээр орж байсан. Гэтэл би уг хүний нэрийг хасах талаар буруу ойлгоод ганцхан Д.Чинбатын нэрийг үлдээсэн. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Д.Чинбат нь нас барсан. Одоогоор Чинбатын хүү ээж дээрээ амьдарч байгаа. Д.Чинбат бид хоёр хамтран амьдарч байсан болохоос биш гэр бүлийн баталгаа байхгүй. Ийм учраас бид хоёрыг хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дуламсүрэнгийн Эрдэнэцэцэгийн ... Дагвын Чинбаттай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.
Учир нь: Д.Эрдэнэцэцэг, Д.Чинбат нар нь 2004 оноос 2016 оны 4-р сар хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар нь хэргийн 4-5-р талд авагдсан багийн засаг даргын тодорхойлолт, Д.Чинбатын нас барсны гэрчилгээний хуулбар, хэргийн 6-8, 14-17-р талд авагдсан гэрч Ү.Энхтуяа, Ж.Саранцэцэг, Н.Мөнхбаяр нарын хууль сануулж өгсөн тодорхойлолт, мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Дуламсүрэн овогтой Эрдэнэцэцэг нь Дагва овогтой Чинбаттай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН