| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00451/И |
| Дугаар | 584 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 584
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Ган Зам” СӨХ-ний нэхэмжлэлтэй н.Гурванбаатар холбогдох “197,220 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч “Ган Зам” СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 5-8-7 тоотод оршин суугч н.Гурванбаатар нь байрны хөлсөө/ 2014 оны үлдэгдэл 1710 төгрөг/ 2015 оны 1-12 сар, 2016 оны 1-7-р сар хүртэл бүгд 19 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 197,220 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч Ган зам СӨХ-ны захирал Д.Алтанчимэг, нябо Нямжав нь СӨХ-ны 5-8 байрны 7 тоотод оршин суугч Г.Гурванбаатараас 197,220 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Г.Гурванбаатартай харилцан тохирлцож 62100 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж 135.120 төгрөг дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч СӨХ-ны захирал \.........................\ Д.Алтанчимэг
нягтлан бодогч: /....................../ Нямжав
Хариуцагч \................................\ Г.Гурванбаатар гэж гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан бигийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.567 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3.283 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, 135.120 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн тал хувь болох 2.775 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ган зам СӨХ-ны нэхэмжлэлтэй Г.Гурванбаатарт холбогдох “197.220 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.567 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3.283 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж, 135.120 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн тал хувь болох 2.775 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН