Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 593

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 2 дугаар баг, 19 дүгээр байрны 20 тоотод оршин суух, “Зонноз өвчин судлал”-ын төвийн дарга ажилтай,  ам бүл 4 эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Олгод овогт Нямдоржийн Эрдэнэбат, РД:/МЭ64130335/

Хариуцагч: “Сэлэнгэ эм импекс концэрн” ХХК-д холбогдох “Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх”-тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Н.Эрдэнэбат хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Зонноз өвчин судлалын төв (хуучин нэрээр Байгалийн Голомтот Халдварт Өвчинтэй Тэмцэх Газар) МУ-ын ЭМС-ын 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 84 тоот тушаалаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт хамрагдах байгалийн голомтот халдварт өвчин болон Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үзүүлж байхаар анх байгуулагдсан юм. Уг байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах шаардлагын үүднээс Сэлэнгэ аймгийн ИТХТ-дийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 53 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөрөнгөнд бүртгэлтэй 38.2 сая төгрөгийн үнэтэй 2 давхар тоосгон барилгыг тус аймагт шинээр байгуулагдсан БГХӨТГ-ын хөрөнгийн бүртгэлд шилжүүлсэн байдаг юм. Тухайн үед бид хувийн хэвшлийн эмийн үйлдвэр ажиллаж байсан тухайн барилгыг манайд суллаж өгч байна гэсэн ойлголтоор тэр үедээ шууд засвар хийгээд ажлаа эхэлсэн. 2013 оноос эхлээд Монголын эмимпекс компаний Сэлэнгэ аймаг дахь салбараас надад албан тоот болон амаар төв байгууллагынх нь хэлтсийн хүмүүс ирээд “манайх байгууллагынхаа гэрчилгээг авах гэтэл газрын асуудал дээр тохиролцож болохгүй байна” гэж хэлсэн. Иймд уг барилгыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч талын өмчлөлд шилжүүлж өгнө үү гэх.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч болж байгаа Монголын “Эмимпекс”-ХХК-ны Сэлэнгэ салбарын 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1629 тоот албан бичгээр хариу тайлбараа өгсөн байгаа. Энэ тайлбар нь хуульзүйн үндэслэлтэй төдийгүй уг тайлбарыг дэмжиж байгаагаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь 1992 онд Сэлэнгэ аймгийн ардын депатутын шийдвэрээр Нэгдсэн эмнэлэг шинэ байранд нүүн орсонтой холбогдуулж хуучин байрыг нь тухайн үеийн эмийн сангуудын удирдах газар хүлээж авсан. Эмийн сангуудын удирдах газар нь Монгол улч зах зээлийн харилцаанд орж олон шинэ хууль батлагдан гарсантай холбогдуулж “Монгол Эмимпекс” нэртэйгээр Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа тухайн үеийн аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар нь тус “Монгол Эмимпекс” компаний салбар болсон. Н.Эрдэнэбат дарга болон энэ орон нутагт амьдарч байгаа хүмүүс надаар хэлүүлэлтгүй энэ түүхийг сайн мэднэ. 2006 онд Өмч хувьчлалын тухай хууль гарч уг барилгын 49 хувь нь “Монгол Эмимпекс” ХХК-ы мэдэлд 51 хувь нь төрийн мэдэлд шилжсэн. 2006 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн мэдэлд байсан 51 хувийг хаалттай дуудлага худалдаагаар “Инс Фарм” ХХК 1.7 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Уг компани худалдаж авснаар аймаг болгонд байсан эмийн сангуудын удирдах газар уг компаний мэдэлд очсон. Манай компани энэ барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд удаан хугацаанд маш олон хуудас баримт бичгүүд бүрдүүлж өгсөн. Бүрдүүлж өгсөн баримтууд дотор “Монгол Эмимпекс компанид хөрөнгө шилжсэн талаарх төрийн өмчийн хорооны шийдвэр, засгийн газрын тогтоол, холбогдох бусад баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. “ИнсФарм” ХХК уг 51 хувийг худалдан авснаар “Монгол Эмимпекс” нэр нь хэвээр үлдэж ХХК болсон. Хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан 51 хувийг хууль ёсоор эзэмшиж байгаа. Нэхэмжлэгчийн маргаан болгож байгаа уг барилгыг бүрэн хэмжээгээр хаалттай дуудлага худалдаагаар худалдан авсан. Үүний үндсэн дээр  улсын бүртгэлийн газарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хаалттай дуудлага худалдаагаар худалдаж аваад улсын бүртгэлд бүртгүүлснээрээ уг барилгыг бид бүтнээр нь авах ёстой байсан. Гэвч “Монгол Эмимпекс” ХХК-ы удирдлагууд нөхцөл байдлыг харгалзаад Зоонозын өвчин судлалын төвд нэг давхар 7 цонх бүхий хэсгийг үлдээсэн. Манай компани өөрийнхөө өмчид авч болох л байсан. Хэрэв энэ байдлаар яриад байх юм бол манай компаний удирдлагууд уг нэг давхар 7 цонх бүхий талбайн үнийг төлүүлэх арга хэмжээ авч болох талаар анхааруулсан байгаа гэдгийг хэлмээр байна. Энэ барилга болон барилгын эргэн тойрны газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Гэрчилгээнийхээ хуулбарыг хавтаст хэрэгт гарган өгсөн байгаа. Энэ гэрчилгээг 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 15 жилийн хугацаатай авсан бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа нь дуусна. Хугацааг нь дуусахаар дахин сунгах ажлыг бид хийж байгаа гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэгч тал болох Зоонозын өвчин судлалын төв нь өөрийн эзэмшлийн хэсэг мөн эргэн тойрны газрыг хашаалж хамгаалаад эзэмшиж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Зоонозын өвчин судлалын төв нь тус барилгад явуулж байгаа “Монгол Эмимпекс” ХХК-ы Сэлэнгэ аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоох албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судалж үзээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэбатын шүүхэд гаргасан ...  Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн  үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Ц.Энх-Амгалан, Н.Оюунтөгс нар нь 1996 оны 01-р сарын 01-нд гэр бүл болж мөн оны 12 дугаар сарын 05-нд гэрлэлтээ бүртгүүлж, мөн онд нэг хүү төрүүлсэн ба улмаар хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 1997 онд салж түүнээс хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн нөхөр Ц.Энх-Амгалан нь одоо өөр хүнтэй гэр бүл болсноос гадна гэрлэгчид нь олон жил тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тухай тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хороон даргын тодорхойлолт, мөн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг /хэргийн 1-3, 13-18-р тал/ бусад баримтаар нотлогдож байна.

Харин хариуцагч Н.Оюунтөгс нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... гэрлэлтээ цуцлуулахаас түр азнаж, эцгийнх нь үүргийг гүйцэтгүүлэх хүсэлтэй гэж байгаа боловч энэ нь гэрлэлтийг цуцлахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэл биш гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч хариуцагч талууд хүүхдийн асрамжийн тал дээр маргаангүй гэх бөгөөд хүү Э.Ариунболд нь эх дээрээ өсөж хүмүүжиж байгаа бөгөөд тэрээр одоо 19 настай зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзнэ. Мөн хариуцагч Н.Оюунтөгс нь ... хүүгээ өөр дээрээ асран хамгаалж байгаа тул хүүхдийн тэтгэлгийг гаргуулах шаардлагагүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Н.Оюунтөгсийн шүүхэд гаргасан /хэргийн 22-23 тал/ ... хүүхдийн сургалтын төлбөр 6.942.060 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; ... Ц.Энх-Амгалангаас хүүхдийнхээ сургалтын 1-р дамжааны төлбөрт 2.112.000 төгрөг, 3-р дамжааны төлбөрт 3.370.060 төгрөг, 2-р дамжааны төлбөрт 2.460.000 төгрөг, нийт 6.942.060 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хэргийн 27-28 талд авагдсан голомт банкны орлогын ордерийн баримт, мөн хэргийн 30-р талд авагдсан нэхэмжлэх зэрэг баримтаар нийт 4.482.060 төгрөгийн төлбөр төлөх үндэслэлтэй нь нотлогдож байгаа тул энэ хэсгийг хангаж, харин 2-р дамжааны төлбөр 2.460.000 төгрөгийг төлөх талаар болон 4-р дамжааны төлбөрийг нэхэмжилж буй боловч үүнийгээ сөрөг нэхэмжлэгч баримтаар нотолж чадаагүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болговол зохино. Мөн хариуцагч Ц.Энх-Амгалан нь дээрх 4.482.060 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр уг төлбөрийг огт төлөхгүй гэж маргаагүй боловч уг төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй /ажил орлогогүй, групт байдаг гэх зэрэг / гэж байгаа боловч энэ нь түүнийг Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүрэг болон Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлд тус тус зааснаар ... эцэг, эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан үндэслэл биш гэж үзнэ.

Хууль зүйн үүднээс дүгнэхэд; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  132 дугаар зүйлийн 132.4, 132.6, гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 34 дүгээр зүйлийн 34.1,35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлд тус тус зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах болон хариуцагч буюу эцэг Ц.Энх-Амгалангаас хүү Э.Ариунболдын сургалтын төлбөр буюу нэмэлт зардлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Ц.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэгч Н.Оюунтөгс улсын тэмдэгтийн хурамжаас шүүгчийн 1651 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2.460.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 310 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах мөн нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 4 482 060 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 86 663 төгрөгийг хариуцагч Энх-Амгалангаас тус тус нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д тус тус заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь :

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Х овогт Ц.Э, Х овогт Н.О нарын 1996.01.01-ний өдрийн гэр бүл болсныг 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн 15-рт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид нь дундын эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийн тал дээр маргаангүй гэснийг дурьдсугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Ц.Э-с 4.482.060 төгрөг гаргуулж Н.О-д олгож, 2.460.000 төгрөгний нэхэмжлэл болон 4-р дамжааны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 58 дугаар зүйлийн 58.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлэдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хурамжаас шүүгчийн 1651 тоот захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, түүний шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2.460.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 54 310 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулах мөн нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 4 482 060 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 86 663 төгрөгийг хариуцагч Ц.Э-с нөхөн гаргуулж орон нутгийн орлогод тус тус оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай

6. Энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг зохигчдод анхааруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН