| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0750/и |
| Дугаар | 750 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 750
| 2016 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2016/00750 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-7-3 тоотод оршин суух Бат-Очир овогт Дашдоржийн Тунгалагтуяа /ЧС:66051765/ /
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Тунгалагтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Тунгалагтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д Тунгалагтуяа 1983-1985 он хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын цахилгаан станцад монтёроор ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл Хархорин сумын цахилгаан станцад 1983 оны 8-р сарын 27-ноос 1985 оны 01-р сарын 01-ныг хүртэл ажиллаж байсан үеийн архивын баримтыг үндэслэн намайг 1983 оны 8-р сарын 27-ноос 1985 оны 01-р сарын 01-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын цахилгаан станцад монтёроор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Бат-Очир овогт Дашдоржийн Тунгалагтуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Д.Тунгалагтуяа нь 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины цахилгаан станцад монтёроор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 019814 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн 15 дугаартай архивын лавлагаа, БНМАУ-ын Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн Яамны харьяа Төвийн Эрчим Хүчний системийн Хархорины цахилгаан станцын даргын 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тушаалын хуулбар, тушаалын хавсралтын хуулбар, гэрч Ж.Батмөнх, гэрч Д.Цэвэлсүрэн, гэрч Б.Өлзийбаяр нарын тодорхойлолтууд, тэдний тухайн цаг үед хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан болохыг гэрчлэх хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус батлагдаж байна.
Иймд Бат-Очир овогт Дашдоржийн Тунгалагтуяаг 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины цахилгаан станцад монтёроор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бат-Очир овогт Дашдоржийн Тунгалагтуяаг 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорины цахилгаан станцад монтёроор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Тунгалагтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |