| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/0501/И |
| Дугаар | 601 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 601
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум Суварга 2-р баг, 20-р гудамж, 2 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Зоо овогт Луусаны Жаргалсайхан /МА55121210/-ны нэхэмжлэлтэй
“Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Л.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; ... Л.Жаргалсайхан би 1955 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгох гэтэл би 1976 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сангийн аж ахуйд тракторчин, уурын зуухын сантехникын механик, саалийн механикжсан фермд механикч, “Баянбулаг” компанид инженерээр ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн болон 1995 оноос 2007 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтэр мөн 2008 оноос 2016 оны 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дэвтрийн овог зөрүүтэй учир би тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү... гэх
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Жаргалсайханы шүүхэд гаргасан нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хэрэгт / хэргийн 1-р тал, 3-11-р тал / авагдсан нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, Ш.Даваасүрэн, С.Отгонбаяр, Ж.Норжинсүрэн нарын тодорхойлолт, хэргийн 18-21-р талд авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Луусаны Жаргалсайханы нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр дээрх түүний эцгийн нэрийг Лу-сан, Луусаан гэж бичигдсэн нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний үнэмлэхийн лавлагаагаар авагдсан Луусаны Жаргалсайхан гэдэгтэй зөрж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар ... эрх олгосон бичиг баримт болох нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн Жаргалсайханы эцгийн нэрийг Лу-сан, Луусаан гэсэн нь иргэний үнэмлэх дээр бичигдсэн Луусан гэсэнтэй тохирохгүй байх тул уг нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Зоо овогт Луусаны Жаргалсайхан мөн болохыг тогтоох эрх зүйн болон бодит үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1976 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Лу-саны Жаргалсайханд олгосон хөдөлмөрийн дэвтэр болон 1995 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Зоо овогт Луусааны Жаргалсайханд олгосон № 032705 тоот нийгмийн даатгалын дэвтэр, 2008 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Зоо овогт Луусааны Жаргалсайханд олгосон № 0173440 тоот нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч Зоо овогт Луусаны Жаргалсайхан мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН