Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 737

 

 

 

 

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 142/ШШ2016/00737

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг Ханжаргалант 14-1 тоотод оршин суух Жоонжоо овогт Батсайханы Чанцалдулам /ТВ:79032903/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 5-22 тоотод оршин суух Жалабдай  овогт Дамдины Мядагсүрэн /ФЮ:62050509/

1 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Чанцалдулам, хариуцагч Д.Мядагсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чанцалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Мядагсүрэнгээс 2013 оны 07 сарын 26-ны өдөр Дархан мангиртын 15 дугаар хэсэг 9 дүгээр хорооны 4 тоот газрыг урьдчилан 900 000 мянган төгрөг, 600 000 төгрөгний банз өгч хашааны бичиг баримтыг шилжүүлсэний дараа үлдсэн 400 000 мянган төгрөгийг өгөхөөр худалдаж авсан. Тухайн үед газрын алба орж асууя гэхэд Мядагсүрэн нь газрын албаны дарга Мөнхбат нь манай хамаатан  энэ газрыг дуудлага худалдаагаар авсан хүн нь мөнгөө өгч чадаагүй учир надад өгч тусалж  байгаа юм. Тэгээд би зарж байна гэсэн. 2013 оны 08 сарын 20-ны дотор гэрчилгээг шилжүүлж өгнө. Эрдэнэт явж ирээд шилжүүлж өгье, зардал 70 000 төгрөг өгөөч гээд аваад явсан боловч, иргэж ирээгүй. Энэ хүний бэр Лхамааг би таньдаг, Лхамаа манай эгч найдвартай зүгээр энэ газрыг ав гээд байхаар нь би итгээд мөнгөө өгсөн. Мядагсүрэн сураггүй алга болсон болохоор Лхамааг шүүхэд өгнө гэхээр, Мядагаа Эрдэнэтэд байгаа гээд 2016 оны 02 сарын 28-ны өдөр манай ээжтэй Эрдэнэт яваад Мядагааг дагуулж ирсэн. Мядагаа 3, 4, 5, 6, дугаар саруудын 7-ны өдөр тус бүр 150 000  төгрөг өгч үлдсэн 900 000 төгрөгийг 7 сард бөөнөөр нь өгнө гэж тохирсон боловч одоо болтол мөнгө өгөөгүй байна. Энэ гурван жилийн хугацаанд миний нуруу өвдөөд хоёр жил хэвтэрт байсан. Том хүү минь хотод оюутан, бага хүү минь сахарын өвчтэй, би өрх толгойлж амьдардаг. Мядагаа 5 сард Солонгос явна гэсэн. Хүү нь гок-д ажилдаг цалин буухаар өгье, охин Сувд нь нөхрийн цалин буухаар өгье гэдэг боловч одоо болтол ямар ч мөнгө өгөөгүй байна. Би яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа тул миний мөнгийг 900 000 төгрөг, банзны үнэ 600 000 төгрөг нийт 1 500 000 төгрөгийг бөөнд нь гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мядагсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чанцалдуламаас 900 000 төгрөг 4 куб банз авсан. Энэ 1 500 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэрээ авч бөөнд нь төлье. Тэтгэвэрээ цагаан сараар авсан тул 8 сарын 6-нд авна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээнд: Д.Мядагсүрэн нь Б.Чанцалдуламд 1 500 000 төгрөг төлөх нь үнэн. Хугацаа заасан хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрсөнгүй учраас төлөх нь үнэн гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Чанцалдулам нь хариуцагч Д.Мядагсүрэнгээс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлага болох 1 500 000 төгрөгийг  хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй.

          

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Чанцалдуламын нэхэмжлэлийн шаардлага  1 500 000 төгрөгийг  хариуцагч Д.Мядагсүрэн төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.Мядагсүрэнгээс 38 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Чанцалдуламд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах,хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ