| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00505/И |
| Дугаар | 619 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 619
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын газрын нэхэмжлэлтэй Д.Ганбаатарт холбогдох “11,738,011 зээлийн хүү 356,431 төгрөг, алданги 302,511 төгрөг нийт 12,397,953 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн 4-р хэсэг 072 тоотод оршин суугч Дүүгээ овогтой Ганбаатар нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Гахайн фермерийн аж ахуйг өргөтгөх” төсөл хэрэгжүүлэхээр 15.000.000 мянган төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Ганбаатарын зээлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.
Иймд иргэн Д.Ганбаатарын үндсэн зээл болох 11738011 төгрөг, зээлийн хүү 356431 төгрөг, алданги 302.511 төгрөг, нийт 12.397.953 төгрөгийг Д.Ганбаатараас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 131455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-тзааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг 4-р хэсэг 072 тоотод оршин суух Боржигон овогт Дүүгээгийн Ганбаатар /МЮ64021772/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие Сүхбаатар сумын сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийг авсан үнэн. 10 сарын мөнгө төлсөн. Үлдэгдэл мөнгөө төлөх гэтэл гахайн махны үнэн унасан, мөн гахайн хоол болох будааны үнэ тухайн үед 70,000 төгрөг байсан бол одоо 350,000-400,000 мянган төгрөг болж өссөн тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үлдэгдэл мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй /үлдэгдэл 12,397,053 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын газар нь хариуцагч Д.Ганбаатарт холбогдох “11,738,011 зээлийн хүү 356,431 төгрөг, алданги 302,511 төгрөг нийт 12,397,953 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 12,397,953 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 213.317 төгрөгний тал хувь болох 106.658.5 төгрөгийг хариуцагч Д.Ганбаатараас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын газрын нэхэмжлэлтэй Д.Ганбаатарт холбогдох “11,738,011 зээлийн хүү 356,431 төгрөг, алданги 302,511 төгрөг нийт 12,397,953 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 12,397,953 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 213.317 төгрөгний тал хувь болох 106.658.5 төгрөгийг хариуцагч Д.Ганбаатараас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН