| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0689/и |
| Дугаар | 0689 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0689
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2016/00689 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-19-84 тоотод оршин суух Эрдэнэбазарын Эрдэнэбат /ФД: 70062819/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 3 байр 71 тоотод оршин суух Баярбаатарын Шинэбаяр /РЙ: 81112739/,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 3 байр 71 тоотод оршин суух Ринагийн Энхцэцэг /РЙ: 77040502/ нарт холбогдох
10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Эрдэнэбат би Б.Шинэбаярын хүсэлтээр 19 500 000 мянган төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгөнөөс 10 000 000 төгрөгийг эргүүлэн авсан. Одоо үлдэгдэл 9 500 000 төгрөгийг хүүний урамшуулалын хамт 10 000 000 төгрөг болгон өгнө гээд удаж байна. Иргэн Б.Шинэбаяр нь хөдөлмөрийн гэрээгэээр БНСУ-д ажиллахаар явах гэж байгаа тул нэхэмжлэлийн дагуу хүсэлтийг минь яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Шинэбаяр, Р.Энхцэцэг нар нь нэхэмжлэгч Э.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийг хариуцагч Б.Шинэбаяр, Р.Энхцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 174 950 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 87 475 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 87 475 төгрөгийг хариуцагч Б.Шинэбаяр, Р.Энхцэцэг нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Эрдэнэбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
|
| ||||
| |