| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00374/И |
| Дугаар | 626 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 626
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1 дүгээр баг, Бүргэдэй, булгийн 2 дугаар гудамж 6 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх Боржигон овогт Энхтөрийн Эрдэнэчимэг /РД: МЮ89071361/-ийн нэхэмжлэлтэй.
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо, 4 дүгээр байрны 1 тоотод түр оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Өөлд овогт Намсрайн Мэндзориг /РД: МД77102676/-т холбогдох.
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг, хариуцагч Н.Мэндзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би нөхөр Н.Мэндзоригтой анх 2007 танилцаад 2009 оны 06 дугаар сарын 18-нд гэрлэлтээ батлуулж 8 жил гаруй хугацаанд хамт амьдарч хоёр хүүхдийн эцэг, эх болж амьдарч байсан. Энэ хугацаанд 2009 оны 03 дугаар сарын 31-нд хүү М.Цолмонбаатар, 2012 оны 10 дугаар сарын 26-нд охин М.Цэлмүүн нар төрсөн. Миний хувьд нөхөр Мэндзоригоос гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд бол хоёр хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн Мэндзоригийг ямар нэгэн шаардлагатай үед хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд хүргэж өгөх, дугуйланд явахад санхүүгийн тусламж үзүүлэх, мөн бид хоёр гэр бүл болсноос хойш дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэгт байрлах хашаа байшин, “аллион” маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тухай шаардлага гаргасан боловч уг нэхэмжлэлийн шаардлага нь хангагдаж биелэгдсэн учраас энэхүү шаардлагаасаа татгалзаж, дундын эд хөрөнгийн маргаангүй болсон.
Бид хоёрын салах болсон шалтгаан бол 8 жил гаруй хугацаанд хамт амьдрахад манай нөхөр гэр бүлдээ анхаарах анхаарал халамж муу, гэртээ жилийн хугацаанд бараг байдаггүй жилд 3-4 удаа л байдаг. Өөрийнхөө ажлыг гэр бүлийнхээ дээр нэгдүгээрт тавьдаг байсан. Манай нөхөр өөрөө хувиараа наймаа хийдэг байсан болохоор хойшоо явдаг улирлын чанартай ажил хийдэг байсан. Бид хоёр хамт амьдрах эхний хэдэн жил би хүүгээ хараад гэртээ үлддэг байсан. Манай нөхөр хувиараа наймаагаа хийгээд явчихдаг байсан. Дараа нь 3 жилийн дараа нөхрийгөө надаас охин төрүүлж өгөхийг хүсээд байдаг болохоор нь би нөхрийгөө бас эхнэр хүүхэддээ анхаарал халамжтай, гэр орондоо тогтох юм болов уу гэж бодоод нөхрийнхөө төрсөн өдрөөр охин төрүүлж өгсөн. Ер нь Н.Мэндзоригийн хувьд анх надтай танилцаад гэрлэж байх үеийн Н.Мэндзориг биш болж хэтэрхий их өнгө мөнгөний төлөө явдаг хүн болсон. Хүүхдүүд нь өсөж том болох үед хүүхдүүдийнхээ дэргэд хамт байдаггүй. Том хүү нь сургуульд орж уншиж бичээд сурч байхад ерөөсөө анзаардаггүй. Би өөрт нь хүүхдүүд чинь том болж байна чи гэр орондоо байж хүүхдүүдтэйгээ хамт байж байгаач ээ гэж өөрт нь удаа дараа хэлж байсан. Манай нөхрийн хувьд наймаа хийж мөнгө төгрөг олж эхнэр хүүхдээ тэжээж байгаа ч гэсэн энэ бүхэн байлаа гээд гэр бүлийн амьдрал тогтдоггүй. Наад зах нь би гэртээ хүүхдүүдээ өсгөөд үлдсэн ч гэсэн эмэгтэй хүнд эрэгтэй хүний нөмөр нөөлөг хэрэгтэй байдаг байтал Н.Мэндзоригийн хувьд олон жил гэрээсээ гадуур наймаа хийж байна гэж гэртээ алдаг оног ирж эхнэр хүүхэддээ ямар ч анхаарал халамж тавьдаггүй. Ер нь аяганд хүртэл ус хийхэд асгардаг шиг хүний тэвчээр бол үнэхээр барагддаг юм байна. Тэгээд бараг гэртээ ирэхгүй жил гаран, сар гарангаар алга болоод гэртээ ирэхээрээ эхнэр, нөхрийн ажлаа одоо хийе гэж намайг хүсээгүй байхад дандаа өөрийнхөө хүслээр над руу дайрдаг байсан.
Манай нөхрийн хувьд хүүхдүүд бид нарыг хот руу шилжиж амьдаръя гэж хэлсэн боловч миний хувьд нөхрийгөө дагаж хотод амьдрах бодолгүй байна. Манай аав Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд амьдардаг болохоор би аавыгаа орхиод хот руу шилжиж явах бодолгүй байна. Миний хувьд цаашид Н.Мэндзоригтой хамт амьдрах бодолгүй байна. Иймд Н.Мэндзоригоос гэрлэлтээ цуцлуулж, М.Цолмонбаатар, М.Цэлмүүн нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж, мөн хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд үлдээх саналтай байна гэх.
Хариуцагч Н.Мэндзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан бол бид хоёр гэрлэснээсээ хойш хамт удаан хугацаанд амьдарч байгаагүй. Би наймаа хийгээд явчихдаг байсан учир бараг гэртээ байдаггүй байсан. Иймээс гэр бүлдээ анхаарах анхаарал, халамж маань багассан байх. Бид хоёр гэрлэлтээ 2008 онд батлуулаад 2009 онд манай хүү төрсөн. Дараа нь 2012 онд манай охин төрсөн. Түүнээс хойш би наймаа хийж явсаар сүүлийн 3 жил эхнэрээсээ тусдаа амьдарч байна. Миний хувьд би өөрөө зан харилцааны хувьд муухай ааш араншинтай байж магадгүй. Утсаар эхнэртэйгээ ярихдаа эхнэрийгээ хааяа загнадаг байсан байх.
Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн тал дээр бидний дундын өмч болох хашаа байшин, машин гээд бүгдийг нь Э.Эрдэнэчимэгийн нэр дээр шилжүүлсэн тул одоо эд хөрөнгийн маргаангүй гэх
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Эрдэнэчимэгийн шүүхэд гаргасан “... гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах, хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах, үр хүүхдүүддээ эдийн засгийн тусламж үзүүлэхийг хариуцагчид даалгах, үл хөдлөх эд хөрөнгө болон автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх” зэрэг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.
Учир нь: Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ... наад зах нь би гэртээ хүүхдүүдээ өсгөөд үлдсэн ч гэсэн эмэгтэй хүнд эрэгтэй хүний нөмөр нөөлөг хэрэгтэй байдаг байтал Н.Мэндзоригийн хувьд олон жил гэрээсээ гадуур наймаа хийж байна гэж гэртээ алдаг оног ирж эхнэр хүүхэддээ ямар ч анхаарал халамж тавьдаггүй. Ер нь аяганд хүртэл ус хийхэд асгардаг шиг хүний тэвчээр бол үнэхээр барагддаг юм байна. Тэгээд бараг гэртээ ирэхгүй жил гаран, сар гарангаар алга болоод гэртээ ирэхээрээ эхнэр, нөхрийн ажлаа одоо хийе гэж намайг хүсээгүй байхад дандаа өөрийнхөө хүслээр над руу дайрдаг байсан. Манай нөхрийн хувьд хүүхдүүд бид нарыг хот руу шилжиж амьдаръя гэж хэлсэн боловч миний хувьд нөхрийгөө дагаж хотод амьдрах бодолгүй байна ... гэх тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ... түүнээс хойш би наймаа хийж явсаар сүүлийн 3 жил эхнэрээсээ тусдаа амьдарч байна. Миний хувьд би өөрөө зан харилцааны хувьд муухай ааш араншинтай байж магадгүй. Утсаар эхнэртэйгээ ярихдаа эхнэрийгээ хааяа загнадаг байсан байх. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн тал дээр бидний дундын өмч болох хашаа байшин, машин гээд бүгдийг нь Э.Эрдэнэчимэгийн нэр дээр шилжүүлсэн тул одоо эд хөрөнгийн маргаангүй гэх тайлбар, хэргийн 45 -57 талд авагдсан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Мөн эцгээс нь хүүхдүүдэд тэтгэлэг гаргуулах, хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээх, эдийн засгийн хувьд дэмжиж туслах үүргийг хүлээлгэх зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн ба талууд энэ тал дээр маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хашаа байшин болон автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож, нэхэмжлэгч энэхүү шаардлагаасаа татгалзаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг, мөн талууд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН