| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0688/и |
| Дугаар | 0688 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0688
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2016/00688 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-92 тоотод оршин суух Пунцаг-Очирын Шүрэнцэцэгийн /РФ: 73100368/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 31-09 тоотод оршин Дорлигсүрэнгийн Солонго /ГН: 83090402/ холбогдох
554 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Солонго нь 495 000 төгрөгийг 0,4%-ийн хүүтэй сарын хугацаатай гэрээ хийж зээлж авсан. Утасдахаар ерөөсөө утсаа авахгүй, өдий хүртэл нэг ч төгрөг өгөхгүй,ирэхгүй байгаа. Иймд Д.Солонгоос үндэн зээл 495 000 төгрөг,сарын хүү 59 400 төгрөг нийт 554 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Солонго нь нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 554 400 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 554 400 төгрөгийг хариуцагч Д.Солонго нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17 282 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 8 641 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 8 641 төгрөгийг хариуцагч Д.Солонгоос тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Шүрэнцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |