Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1102

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга......................,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б....г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908047741450 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын мужаан мэргэжилтэй, “...” ХХК-д мужааны ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сум, 3 дугаар баг, Өвөр урт гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод түр оршин суух,

урьд Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шийтгэгдэж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Боржгин овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх цайны газарт иргэн А....тай “нойл хүнтэй байгаа” гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “” гэв.

Эрүүгийн 1908047741450 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч А....н: “Би 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын “...” цайны газарт найз ...ийн хамт орж хоол идсэн юм. Тэгээд хоолоо идэж дуусаад 21 цагийн үед гарах гээд нойл орох гээд зөөгчөөс түлхүүр аваад нойл орж бие засчихаад гарч байхад зөрөөд 2 эмэгтэй нойл орчихсон. Би гарахаар нь түгжээд түлхүүрийг нь “зөөгчид өгье” гэж бодоод байж байхад сүүлд нэрийг нь мэдсэн ... нойл орох гээд хаалга татсан. Би “наана чинь хүн байгаа ш дээ” гэж хэлэхэд ... миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод над руу дайраад байсан. ...Би ...гээс эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг бэлнээр авч ямар нэгэн гомдол санал байхгүй болсон” гэх мэдүүлэг /хх-21/

Гэрч В....ийн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “...” цайны газар найз ...гийн хамт ороод би захиалга өгөхөөр суугаад ... нойл орох гээд явсан. Тэгээд нойлын үүдэнд ... хүнтэй муудалцаад байхаар нь босоод очиход ... 2 залуутай маргалдсан байсан. Би ...тэй маргалдсан 2 залуутай найзыгаа өмөөрч маргалдаад барьцалдаж байж байхад цайны газрын хүмүүс бид нарыг “гар” гээд тэндээс бид 4-ийг хөөж гаргасан. Тэгээд бид 2 гадаа тамхи татаад байж байхад цагдаа ирээд ... бид 2-ыг аваад явсан. Би эрүүлжүүлэх байранд ...гээс юу болсон талаар асуухад “цайны газрын нойлийн үүдэнд хүнтэй маргалдаж нэг удаа нүүр лүү нь цохисон” гэж хэлсэн. Тухайн үед бид 2 гэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи 1 шил, караоке орж 4 үүлээ 0,5 литрийн хэмжээтэй архи 2-ыг хувааж уугаад бид 2 их хэмжээний согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-8/,

Гэрч С....ийн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 21 цагийн үед найз ...гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “...” цайны газарт хоол идэхээр орж, хоолоо идээд гарах гэж байхад ... “нойл орж бие засаад ирье” гээд явсан. ... нойл орж гарч ирээд байж байхад нэг охин зөрөөд орсон ... нойлийн үүдэнд зогсож байхад нэг өндөр залуу нойл орох гээд хаалга татсан. ... “наана чинь хүн байгаа” гэж хэлэхэд тэр залуу ...гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-12/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.09.18-ны өдрийн 11162 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. А....н биед 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-14/,

шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр найз ...той цуг ...гэртээ 0,75 литрийн хэмжээтэй архи 1 шил, караокед 2 найзын хамт 4-үүлээ 0,5 литрийн хэмжээтэй архи 2 шилийг хувааж уугаад 22 цагийн үед ...“...” цайны газарт найз ...ийн хамт орсон. ... ширээнд суугаад би нойл орох гээд нойлийн үүдэнд ирээд хаалга татахад дотроос нь хаалга бариад байсан. Би хүнтэй байгаа юм байна гэж бодоод байж байхад хажуу талаас нэг танихгүй залуу “дотор нь хүн байгаа гээд байхад чинь тэнэг юм уу хаашаа юм” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд “чи ер нь юу гээд байгаа юм бэ” гээд баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Би тэр залуу руу дайрч байхад хажуу талаас танихгүй залуу найз ...ийн хамт салгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн А....гийн өргөдөл /хх-3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, гэрлэлт “бүртгэлтэй” лавлагаа /хх-36/, тээврийн хэрэгсэл “бүртгэлтэй” лавлагаа /хх-37/, эд хөрөнгө “бүртгэлгүй” лавлагаа /хх-38/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээтэд төлбөргүй болох тодорхойлолт /хх-39/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41-44/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-45-46/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.... нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх цайны газарт иргэн А....г зодож, биед нь 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч А....н “...... миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод над руу дайраад байсан...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч В....ийн “......гээс юу болсон талаар асуухад “цайны газрын нойлийн үүдэнд хүнтэй маргалдаж нэг удаа нүүр лүү нь цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-8/, гэрч С....ийн “...тэр залуу ...гийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг /хх-12/, шүүх эмнэлгийн 11162 дугаар “1. А....н биед 1 шүдний хугарал, 1 шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжилгээ /хх-14/, шүүгдэгч Б....гийн яллагдагчаар өгсөн “...баруун гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-64-65/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн А....гийн өргөдөл /хх-3/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б....гийн хохирогч А....г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч А....н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би ...гээс эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг бэлнээр авч ямар нэгэн гомдол санал байхгүй болсон” гэх мэдүүлэг /хх-21/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “” гэж,

шүүгдэгч “” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.    

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /олон нийтийн газар маргаан үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 800.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г ....... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .................... төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Б....г ...... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ...................... төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох ... /........................../ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г ......... нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ................ /............................../ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б....г .................... төгрөгөөр торгох ялыг ... /....................../ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.... урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР