| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0687/и |
| Дугаар | 0687 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0687
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2016/00687 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 2-15 тоотод оршин суух Лхамсүрэнгийн Баянмөнхийн /ТА: 84040211/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Цагаан байр 3-8 тоотод оршин суух Донийн Шүрэнгэрэлд /ГН: 75121003/ холбогдох
770 310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Баянмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Шүрэнгэрэл нь Л.Баянмөнхөөс 2016 оны 02 дугаар сарын 06-нд 500 000 төгрөгийг 13 хувийн хүүтэй, 1 хувийн алдангитай зээлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хүү, алданги төлсөн ч түүнээс хойших хүү, алданги болон үндсэн мөнгийг өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Зээлийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл байгуулсан. Түүнээс хойших хоногууд алдангид тооцогдоно. Д.Шүрэнгэрэлээс нийт 770 310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Шүрэнгэрэл нь нэхэмжлэгч Л.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлага 770 310 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлага 770 310 төгрөгийг хариуцагч Д.Шүрэнгэрэл нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 000 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 15.000 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 15.000 төгрөгийг хариуцагч Д.Шүрэнгэрэлээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Баянмөнхөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
| |