| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/0684/и |
| Дугаар | 0684 |
| Огноо | 2016-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0684
| 2016 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2016/00684 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би, Булган аймаг Булган сум 5 дугаар баг 16-6 тоотод оршин суух Чимэдлхамын Алтанцацралтын /ФМ: 57112211/ нэхэмжлэлтэй, Орхон аймгийн 3 дугаар цэцэрлэгт холбогдох 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Алтанцаралт нь 2014 онд тухайн үеийн Боловсрол соёлын газрын дарга Ариунаатай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2 дугаар цэцэрлэгт 1 ширхэг мандалин хөгжим нийлүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгөө өгөөгүй байна. Иймд 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай А.Ганцолмонгоос 1 ширхэг мандалин хөгжимийн үнэ болох 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу талбартаа: Иргэн Ч.Алтанцацралтын нийлүүлсэн 1 шихрэг мандалин хөгжмийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буцаан өгөв. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: 3 дугаар цэцэрлэг нэхэмжилсэн 1 ширхэг мандалиныг буцааж өгөх хүсэлт тавьсан тул биет байдлаар мандалинаа авч эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч А.Ганцолмон нь нэхэмжлэгч Ч.Алтанцацралтад 100 000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг мандалин хөгжмийг нь биет байдлаар буцаан өгөхөөр тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас та хувь болох 2 275 төгрөг, төрийн сангаас тал хувь болох 2 275 төгрөгийг тус тус гаргаж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1 Ч.Алтанцацралтын нэхэмжлэлтэй, 3 дугаар цэцэрлэгт холбогдох 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчидын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 2 275 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 2 275 төгрөгийг хариуцагч 3 дугаар цэцэрлэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Алтанцацралтад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ