| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00512/И |
| Дугаар | 627 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 627
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Орхон 6 дугаар баг, 1-12 тоотодоршин суух, ам бүл-3, аав, охины хамт, Гадаадын иргэн харьяатын газарт поспарт шалгагч ажилтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Гучин гурт гурван хайлааст овогт Төмөрхуягийн Мөнхзул /РД: МЮ86041400/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг, 2-р хэсэг 1-р байр 12 тоотод оршин суух хаягьай, ам бүл-3, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Аргалчин овогт Дамдинбазарын Батхүү /РД:МЮ-83051271/- д холбогдох “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би анх Д.Батхүүтэй 2006 онд танилцаад 2007 онд гэр бүл болж амьдарсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд өрх тусгаарлаж тусдаа гарч байгаагүй хадмындаа амьдарч байх хугацаанд хоорондоо маргалдаж хамт амьдрах боломжгүй байсан учраас гэр бүл салах болсон. Бид хоёр хамт амьдрах хугацаанд Д.Батхүүгийн гэр бүлээс гадуурх үйлдэл нь хэрээс хэтэрч байсан учир бид хоёр нэг биш удаа хоорондоо маргалдаж муудалцаж хоёр тийшээ болж нэг хэсэг би аавындаа охинтойгоо хамт амьдарч байсан.
Энэ хугацаанд Д.Батхүү нь надтай утсаар ярьдаг байсан боловч алдсан алдаагаа давтахгүй байх гээд би нөхөр дээрээ эргээд очсон боловч нөхрийнхөө гаргаж байгаа үйлдлийг тэвчихгүй байсан болохоор цаашид хамт амьдрах боломжгүй байна гэж бодоод гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Нөхрөөсөө тусдаа амьдрах хугацаанд би хүүхдээ цэцэрлэгт сургуульд оруулж өсгөсөн. Одоо манай охин ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид суралцаж байгаа. Бид хоёр 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Д.Батхүү нь надтай эргэж нийлэх талаар утсаар ярьдаг байсан боловч цаанаа өөр гэр бүлтэй байсныг сүүлд мэдсэн. Д.Батхүү нь тусдаа амьдарч байх хугацаанд Турк улсад ажиллаж байсан. Одоо Д.Батхүү нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд нь төрсөн. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Д.Батхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдийн асрамжийн тал дээр би хүүхдээ өөрийнхөө асрамжинд үлдээнэ гэж бодож байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэх.
Нэхэмжлэгч Т.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Батхүү нь хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн учир би цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Энэ талаар би нөхөртэйгээ хамт амьдарч байхдаа энэ талаар мэдсэн. Надтай хамт амьдарч байх хугацаанд надад гар хүрч цохиж зоддог байсан. Түүнээс хойш би нөхрөөсөө салахаар шийдсэн. Нөхөртөө зодуулснаас хойш би тархиндаа тархины хавантай болж эмчилгээ хийлгэсэн. Д.Батхүүгийн хувьд өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Миний хувьд өөр хүнтэй гэр бүл болоогүй байгаа. Д.Батхүүгийн хувьд хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, охин маань эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад 50.000 төгрөг нэг удаа өгсөн. Миний хувьд охиноо бодоод нөхрийгөө эргэж ирэх болов уу гэж бодоод өдийг хүртэл нөхрөө хүлээсэн. Бид хоёрын хувьд цаашид эвлэрэх боломжгүй байгаа учир бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжинд үлдээх саналтай ба хөрөнгийн маргаангүй гэх.
Хариуцагч Д.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Дамдинбазар овогтой Батхүү миний бие Төмөрхуяг овогтой Мөнхзулд гэрлэлтээ салгуулж тэтгэлэг тэтгэмж тогтооход хүлээн зөвшөөрөв гэх.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Мөнхзулын шүүхэд гаргасан “... гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах ” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй байна.
Учир нь: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн шүүхэд өгсөн тайлбар ... одоо Д.Батхүү нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд нь төрсөн. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Д.Батхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, би хүүхдээ өөрийнхөө асрамжинд авна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаангүй гэх ... тайлбар, хэргийн 6-11 талд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь нотлогдож байна. Мөн талуудын шүүхэд өгсөн тайлбар зэргийг харгалзан хүүхдийг ээжийнх нь асрамжин үлдээж, эцэгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 1 жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Гучин гурт гурван хайлааст овогт Төмөрхуягийн Мөнхзул, Аргалчин овогт Дамдинбазарын Батхүү нарын 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг баталж, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн Г-198 дугаар гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 2007 оны 4 сарын 18-нд төрсөн охин Б.Анужинг эх Т.Мөнзулын асрамжинд үлдээж, охин Б.Анужинг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас /- нь тухайн бүс нутагт тогтоондсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Батхүүгээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагчаас хүүхдийн нэг жилд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28,195 төгрөгийг нөхөн гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН