Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 33

 

 

Б.******* нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Ж.Энхжаргал, шүүгдэгч О., О. тэдгээрийн өмгөөлөгч Л.Ган-Очир, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Ж., Б., Л., Б. нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолтой, Б.******* нарт холбогдох эрүүгийн 201621000177 дугаартай хэргийг шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг  үндэслэн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн 1972 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн ******* суманд  төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* ******* ******* ******* нь урьд  Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 08 сарын 23-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлаж, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1998 оны 01 сарын 19-ний өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 03 сарын 06-ны өдрийн 61 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 12 сарын 21-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2,-т зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 сарын 10-ны  өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан ,

Монгол улсын иргэн 1971 оны 09 сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд  төрсөн, 46 настай, эрэгтэй, ард өөлд, тусгай дунд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ******* ,

 Монгол улсын иргэн 1973 оны 06 сарын 20-ны өдөрХовд аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ард дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай   ангийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 70000 төгрөгөөр торгох ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 05 сарын 11-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж , 2013 оны 09 сарын 30-ны өдөр  хугацаа дуусаж суллагдсан, ******* ******* ,

Монгол улсын иргэн, 1964 оны 01 сарын 31-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, ард өөлд, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй,  ******* ,

Монгол улсын иргэн, 1964 оны 12 сарын 18-ны  өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 52 настай,  эрэгтэй, ард өөлд, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ,

Монгол улсын иргэн, 1974 оны 02 сарын 02-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, ард захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй,  Арслан ******* , 

Монгол улсын иргэн, 1975 оны 09 сарын 29-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 42 настай,  эмэгтэй, ард захчин, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ,

8.Монгол улсын иргэн, 1954 оны 04 сарын 01-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 63 настай,  эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ******* ,

Шүүгдэгч  Б.******* нь   машин механизм хэрэглэж, 2016 оны 07 дугаар сарын 02-03 нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын “Хонгил” гэх газраас хохирогч ын гурван тооны унагатай гүү, хоёр тооны даага нийт 8 тооны адуу буюу олон тооны мал,

- О.тай бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас  хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал,

- О.тэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын булан багийн “Талын эх” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн ийн 7 тооны  үхэр,

сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр   гэх  газраас  хохирогч Увс аймгийн Өлгий сумын иргэнын 2 тооны адуу нийт 9 тооны адуу, үхэр  буюу олон тооны мал  тус тус хулгайлсан,

2.Шүүгдэгч О. нь Ховд аймгийн сумын булан багийн нутаг “Шар халцгай” гэх газраас 2016 оны 12 сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө тус багийн иргэн ы 3 тооны үхэр,

- Б.*******тай бүлэглэн давтан үйлдлээр  машин механизм хэрэглэж, 2016 оны 12 сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын булан багийн “Талын эх” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн ийн 7 тооны  үхэр, сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “  ” гэх  газраас  Увс аймгийн Өлгий сумын иргэнын 2 тооны адуу буюу нийт 9 тооны бод буюу  олон тооны мал хулгайлсан,

3. Шүүгдэгч О. нь Б.*******тай  бүлэглэн  машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч Х.Анджавын 14 тооны  адуу буюу олон тооны мал хулгайлсан,

4. Шүүгдэгч Ж., Б., Л., Б. нар нь  Б.*******, О.Бат- Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэж олсон 5 тооны үхэр, 1 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан.

5. Шүүгдэгч Д. нь Б.*******, О. нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны үхрийг  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч Бат -******* *******, О. нарыг  давтан үйлдлээр , бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах, шүүгдэгч ******* ыг машин механизм хэрэглэн бүлэглэж, олон тооны мал хулгайлах, шүүгдэгч , , , , нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  авсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар , , , , нарт 2002 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 155 дугаар  зүйлийн 155.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас тус тус  чөлөөлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат- Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хорих ял , О.д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад  тус тус эдлүүлэхээр  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 120 / нэг зуун хорь / хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ж., Б. нар нь 4 хоног тус тус цагдан хоригдсон, шүүгдэгч Д., Л., Б., О., О.  нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,201621000277 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 8560000  төгрөг, 6 хонь тус тус  гаргуулан  хохирогч  Х.Анджавд 3400000 төгрөг, хохирогч ад 2460000 төгрөг, хохирогч д -1900000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Гомбосүрэнд 400000 төгрөг, Д.Алтангэрэлд 6 хонь, С.Болатад - 400000 төгрөг , шүүгдэгч О.Бат- Эрдэнээс 500000 төгрөг гаргуулан хохирогч ад  тус тус олгож, хохирогч , нарын хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******ын хөргөгчийг битүүмжилсэн “ Мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 14- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч О.ын морь-1, хонь-40, ямаа-96 зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” , шүүгдэгч О.ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110000 төгрөгний үнэ бүхий  монгол эмээл, хазаар зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 10- ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ”,шүүгдэгч Б.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх  тогтоол ”, шүүгдэгч О.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 350000 төгрөгний үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.гийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.гийн хөргөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Л.гийн зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Б.ын зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол“, шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн хөлдөөгчийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  шүүгдэгч Б.ын портер маркийн машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”, шүүгдэгч О.ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 650000 төгрөгний үнэ бүхий  мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 10-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх   тогтоол”-ыг, тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 650000 төгрөг, шүүгдэгч О.эс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ 350000 төгрөг, шүүгдэгч О.аас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эмээл, хазаарын үнэ 110000 төгрөгийг тус тус  албадан гаргуулж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохиролд төлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******, О., О. нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус цагдан хорьж, шүүгдэгч Ж., Б. нарт барьцаа болон хувийн баталгаа гаргах,  шүүгдэгч Д., Л., Б.  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, мөрдөн байцаалт прокурорын шатанд чирэгдэл учруулаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байгааг шүүх анхаарсангүй. Мөн шүүгдэгч Б.******* нь нэн ядуу өрхийн тоонд ордог хувийн байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх, 1.1 үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан байхад эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн хууль хэрэглэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  О. нь хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан.

 Шийтгэх тогтоолоор хохирогч ад надаас 500000 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдсэн. Хохирлыг хохиролгүй болгох цаг хугацаа надад олдоогүй төлж өгнө.

 Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу миний гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн зөвшөөрсөн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэр бүлийн хувийн байдал, бага насны олон хүүхэдтэй, эрүүл мэндийн хувьд залгиур хоолойн шарх, ходоодны шарх, бүдүүн гэдэсний шарх нь мөрдөнд хоригдсоноос хойш улам бүр хүндэрч дээшээ, доошоо цус алдаж эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлснийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч М.Мандалбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.*******ад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О. би Б.*******ад монгол хүний уужим сайхан сэтгэлээр мотоциклийг нь сумын доод гэх газарт унаж хүргэж өгсөн үйлдэлд, Б.******* нь нэг морь зармаар байна гэхээр нь хохирогч С.Болатад идэшний адуу зарах хүн байна гэж хэлж өгсөн зэрэг үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д гэмт хэрэгт хамтран оролцсон гэж надад 2 жилийн хорих ял оноосон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон, хохирогч нар надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг удаа дараа илэрхийлсэн зэрэг нотлох баримтуудыг үндэслэн надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.

Шүүгдэгч Д.Хаш-Эрдэнийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ж., Б., Л., Б. нарын өмгөөлөгч Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ж., Б., Л., Б.  нарыг хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял нь тэдгээрийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд нь тохирсон байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, О., О. нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Шүүгдэгч Б.******* нь машин механизм хэрэглэж, 2016 оны 07 дугаар сарын 02-03 нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын “ Хонгил “ гэх газраас  хохирогч ын гурван тооны унагатай гүү, хоёр тооны даага нийт 8 тооны адуу буюу олон тооны мал мөн О.тай бүлэглэн давтан үйлдлээр  машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг нутаг дэвсгэр “ ” гэх газраас хохирогч Х.Анджавын 14 тооны адуу буюу олон тооны мал, О.тэй бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын булан багийн “Талын эх” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн ын 7 тооны үхэр, сумын Баян булаг багийн нутаг дэвсгэр “ ” гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэнын 2 тооны адуу буюу нийт 9 адуу, үхэр буюу олон тооны мал хулгайлсан,

            2.Шүүгдэгч О. нь Ховд аймгийн сумын булан багийн нутаг “ Шар халцгай “ гэх газраас 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө тус багийн иргэн ы 3 тооны үхэр, Б.*******тай бүлэглэн давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, 2016 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ховд аймгийн сумын булан багийн “Талын эх “ гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэн ийн 7 тооны үхэр, сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “ “ гэх газраас Увс аймгийн Өлгий сумын иргэнын 2 тооны адуу буюу нийт 9 тооны бод буюу олон тооны мал  хулгайлсан,

            3.Шүүгдэгч О. нь Б.*******тай бүлэглэн машин механизм хэрэглэн 2016 оны 08 сарын сүүл 9 сарын эхэн үед Ховд аймгийн сумын Тахилт багийн нутаг дэвсгэр “ “ гэх газраас хохирогч Х.Анджавын 14 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан,

            4.Шүүгдэгч Ж.,Б., Л., Б. нар нь Б.*******, О. нарын гэмт хэрэг үйлдэж олсон 5 тооны үхэр, 1 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан,

            5.Шүүгдэгч Д. нь Б.*******, О. нарын гэмт хэрэг үйлдэж олсон 1 тооны үхрийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын “. …Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй харин шүүхээс надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн хууль буцаан хэрэглэх, 1.1 Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж байхад эрх зүйн байдлыг хүндрүүлсэн хууль хэрэглэсэн.

            Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, зарим хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд чирэгдэл учруулаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байгааг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх,

            Шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын “. . . Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан / хохирогч ийн 500000 төгрөгөөс бусад / уг төлбөрийг төлж өгнө, гэр бүлийн хувийн байдал, бага насны олон хүүхэдтэй, эрүүл мэндийн хувьд залгиур хоолойн шарх, ходоодны шарх,бүдүүн гэдэсний шархтай, Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд “Гемморрой эктомия” хагалгаанд орсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх

            Шүүгдэгч О. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарын “. . .Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон, хохирогч Б.Анджав, С.Болат нар нь надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн зэргийг үндэслэн ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэвэл:

            Машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлсан бол 2002 оны эрүүгийн хуулийн тусгайн ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хүндрүүлэн хуульчилсан байна.

            Иймд анхан шатны шүүх шүүгдэгч нарт 2002 оны эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулсан нь зөв байна.

            Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд нь тохирсон байна.

            Шүүх шүүгдэгч Б.*******ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосныг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.     

            Шүүгдэгч Б.*******, О., О. нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл тус бүр нийт 41 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч О., О. тэдгээрийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.*******ын анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 120 хоног, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл 41 хоног нийт 161 хоног, давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл О.Бат-Эрдэнийн 41 хоног, О.ын 41 хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                            Б.ДАМБА