Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 0677

 

 

 

2016 оны 05 сарын 18 өдөр

          Дугаар 142/ШШ2016/00677

Орхон аймаг

 

           Хариуцагчийн зөвшөөрлыг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-4-50 тоотод оршин суух Шинэнэмэхийн Сувдаа /ФА: 83042405/ нэхэмжлэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-2-1 тоотод оршин суух Сангаагийн Амарсанаад /ИЙ: 70062801/ холбогдох, 1 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Амарсанаа нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлж авсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй. Мөнгө авсан өдрөөс хойш 1 сарын дараа ярихад удаа дараа худлаа ярьж байсан ба дахин дахин нэхэж байж 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 250 000 төгрөг дансаар надад өгсөн. Одоо энэ хүнээс үндсэн зээл 900 000 төгрөг хүү 300 000 төгрөгийг нийт 1 200 000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч С.Амарсанаа нь 2016 оны 06 дугаар сарын 15-нд 1 050 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. 2016 оны 05 дугаар сарын 14-нд 150 000 төгрөг өгсөн болно гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Сувдаа би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр виза картаас нь 150 000 төгрөг авсан нь үнэн болно. Иймд үлдэгдэл 1 050 000 төгрөг дээр эвлэрч байна. 1 050 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн учраас зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                Нэхэмжлэгч Ш.Сувдаагийн нэхэмжлэлийн шаардлага 1 200 000 төгрөгийг, хариуцагч С.Амарсанаа хүлээн зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 150 000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1 050 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлнө гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 33 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас тал хувь болох 16 675 төгрөг, хариуцагчаас тал хувь болох 16 675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ш.Сувдаагийн нэхэмжлэлтэй, С.Амарсанаад холбогдох төгрөг 1 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь 150 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 1 050 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-нд төлнө гэсэн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 16 675 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 16 675 төгрөгийг хариуцагч С.Амарсанаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Сувдаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                             Л.АРИУНЦЭЦЭГ