Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 02

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын 5 дугаар баг, Хүрэмтэд оршин суух Боржигон Дашзэвгийн Сосорбарамын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Сосорбарам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1966 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дашзэвгийн 4 дэх хүүхэд болон Бигэр сумын Улаан толгойт гэдэг газар төрсөн билээ. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Сосорбарам миний нэрний үсэг төрсний гэрчилгээ иргэний үнэмлэхнээс зөрүүтэйгээр хөдөлмөрийн дэвтэр дээр буруу бичигдсэн байгаа билээ. Миний бие ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул Дашзэвгийн Сосорбарам миний бүрдүүлж өгсөн материал бичиг баримтыг үндэслэн 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт ажилтнаар ажиллаж байсан. 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын эрх чөлөө нэгдэлд малчнаар ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэсэн нь БНМАУ-ын Усны аж ахуйн яамны Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторын даргын 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 73 дугаартай “ажилчин авах тухай” тушаалд “...Довуучийн Цэцэгмаа, Дашзэвэгийн Сосорбурам нарыг 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс  барилгачнаар  ажиллуулсугай...”  гэсэн,  Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын

2

газрын архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 339 дугаартай архивын лавлагаанд “...тус аймгийн Гуулингийн ус суваг барилга угсралтын конторт барилгын ажилчнаар ажиллаж байсан Дашзэвэг овогтой Сосорбарам /Сосорбурам/ нь...” гээд 1983 оны 11 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон байгаа болон Дашзэвэгийн Сосорбурамд 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гуулингийн услалтын системийн барилгын контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Гуулингийн услалтын системийн барилгачнаар авч ажиллуулав, Гуулингийн услалтын системийн барилга конторын даргын 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 72 тоот тушаалаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс барилгачны ажлаас хүсэлтийн дагуу Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 160 тоот тушаалаар чөлөөлсөн тухай бичилт хийгдэж тамга дарагдсан байна. Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлээс Дашзэвэгийн Сосорбарамд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 08 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, авсан хөлс зэрэг бичилт хийгдэж байгууллагын тамга дарагдсан байгаа болон Конторын захиргаанаас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнасан “Баярын бичиг”, Гуулингийн У.С.Б.контороос 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр шагнасан “Баярын бичиг”, Гуулин хорооны Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооноос шагнасан “Баярын бичиг”, Конторын захиргаанаас 1985 оны 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шагнасан “Баярын бичиг”, 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “Гэрчилгээ”, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шагнасан “Баярын бичиг” зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Дашзэвгийн Сосорбарамыг тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон холбогдох бусад баримтуудад Сосорбурам гэж зөрүүтэй бичсэн болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 511 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байна. Иймд дээрх хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, Баярын бичиг зэргийг үнэлэн ажилласан жилийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд Боржигон Дашзэвгийн Сосорбарамыг 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчаас хэрэг нотлох баримтаар гаргасөн хөдөлмөрийн дэвтэр нь ямар нэг зөрчилгүй, холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулсан зэрэг хууль зүйн хувьд үнэлэх боломжтой буюу үнэлэхээс татгалзах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 Хүсэлт гаргагч Д.Сосорбарам нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан  байх  тул  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

3

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон Дашзэвгийн Сосорбарамыг 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бигэр сумын эрх чөлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг,  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн  7  дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН