| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0308/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/087 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/087
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Хохирогчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй Г.Б
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт Ц.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн
... Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагийн үед малаа усалчихаад В.*******гийн гэрт очоод 0,5 лиртрийн архи хувааж уучихаад, мотоциклиор С.*******ын гэрт нь очсон. С.******* нь шинэ хүүхдийн найр хийж байсан ба бид хоёрт цай хоол болон архи хийж өгөхөөр нь уугаад дуулаад сууж байхад Ц.Э гаднаас орж ирсэн. В.******* Ц.Этой маргалдаад байхаар нь нялх хүүхэдтэй айлд боль гэж хэлээд дагуулаад гэрээс гарсан. Ц.Э мотоциклио асаагаад араар суучих гэж хэлэхээр нь би, В.******* бид хоёр суухад хөдлөөд явсан. Гэрээс холгүй явж айхад миний малгай унахаар нь би малгайгаа авъяа зогс гэж хэлэхэд зогсохгүй байхаар нь би Ц.Э араас нь татаад, хөлөө газар чичирч зогсоогоод буугаад би Ц.Эын өмссөн байсан цамцны захаар нь боогоод В.******* боль гэж хэлээд бид хоёрыг салгасан. Би Ц.Э нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед архи уучихсан байсан болохоор Ц.Э хаана нь хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна. Би хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/
Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн
... Намайг мотоцикль жолоодож явахад Г.Б араас боосноос болж би муужирч газарт уначихаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Г.Б миний ар талд гарчихсан зүүн шанаа, эрүү, толгой, нуруу руу хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. В.******* миний урд талд гарчихсан хэвлий, хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Би ухаан алдаад сэрэхэд В.*******, Г.Б нар нийлж миний толгой болон нуруу руу өшиглөөд байсан. Тухайн үед миний зүүн хацар, зүүн нүд, баруун хөлийн шуу хавдсан хүзүү улайсан байснаас өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Миний толгой эргэж зүүн талын нүд бүрэлзэж байгаа, зүүн талын чих юм сонсох нь муу байгаа. Би 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн ... ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 38-40, 106-107/
Гэрч В.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн
... Г.Б ахын малгай салхинд хийсээд газарт унасан чинь малгайгаа авъяа гэж хэлэхэд Ц.Э чиний малгай газарт унах ямар хамаатай юм гэж хэлээд салаавч өгөөд зогссон. Мотоциклиос буугаад тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Г.Б ах Ц.Э боогоод газарт унахаар нь би Г.Баттулгыг боль гэж хэлээд салгахад С.******* танихгүй хүнтэй ирээд та хоёр болиоч гадны хүн нийлээд зодоод байхдаа юм гэж хэлэхээр нь би гадны хүн зодоогүй, салгаж байна гэж хэлээд ******* руу уурлаад маргалдсан. Г.Б ах Ц.Э боож унагаасан ... Ц.Эын нүүр рүү 2-3 удаа цохисон. Ц.Э мотоцикль жолоодож явж байхад ах Г.Б боосон. Ц.Э эрүүл байсан, Г.Б ах бид хоёр архи уучихсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/
Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манайх шинэ хүүхдийнхээ найр хийж байгаад гаднаас Г.Б, В.******* нар согтуу гэрт ирсэн. Араас нь манай малчин Ц.Э малаа усалчихаад ирээд, цайгаа ууж байхад В.******* Ц.******* чи хаанаас ирсэн юм бэ гэж хэлэхэд бид гадаадынхан гэж хэлсэн чинь В.******* гадаадынхан юм бол гэрээс гарч зайл гэж хэлээд Ц.Э цай уугаад сууж байхад В.******* малгайгаараа Ц.Эын толгойр уу цохиод аягтай цайг нь малгайгаараа цохиход цай нь цалгаж нүүр рүү нь цагцагдахаар нь би Ц.Э миний хажууд суу гэхэд Ц.Э миний хажууд суусан чинь В.******* гэрээс гараад ир гэж хэлээд Ц.Э гэрээс гараад явсан. Удалгүй мотоциклийн чимээ гарахаар нь би гэрээс гарч ирэхэд гэрээс холгүй Г.Б, В.*******, Ц.Э нар гуравлаж яваад онхолдчихсан ах Г.Б, Ц.Э өшиглөж цохиод байхаар нь би баз хамтаар мотоциклиор очсон юм. Тухайн үед Ц.Э газарт хэвтэж байхад Г.Б өшиглөөд байхад хажууд нь В.******* хараад зогсож байсан. Г.Б Ц.Эын цээж рүү өшиглөж байсан. Миний харсанаар Ц.Эын нүүр нь хадвсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамар, амаас нь цус гарч байснаас гадна хүзүү хэсэгт нь улайсан байдалтай байсан. Ц.Э архи уугаагүй эрүүл байсан, Г.Б, В.******* нар архи уучихсан халамцуу байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн
... бид нар гэрч байхад С.******* гарч харчихаад ахаа цуг тэр гурав дээр очий зодоод байх шиг байна гэж хэлээд С.*******ын хамт очсон. С.******* бид хоёрыг очих үед Од ухаангүй мотоцикль баруун тийш харсан байдалтай газар хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн
... би 2019 оны 09 дүгээр сарынд 27-нд Ц.Эын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд гаргасан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Эын биед учирсан шилбэний зөөлөн эдийн няцралт нь гэмтлийн зэрэгт хамарахгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-70/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 574 дугаар шинжээчийн
1. Ц.Эын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салст, зүүн хацар, доод эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хацар, доод эрүү, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 29/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 640 дугаар шинжээчийн
1. Ц.Эын гэх нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас харахад өмнөх №574 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдээс нэмэлт өөр гэмтэл тогтоогдсонгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 68/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 103-104/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 117-120/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 155/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-64/, шүүүгдэгч Г.******* хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт, депозит дансны хуулгууд /хх-ийн 124-128/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 133/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 132/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/, хохирлын талаах баримтууд /хх-ийн 137-149/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 156/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт Ц.Э зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Г.******* ... миний малгай унахаар нь би малгайгаа авъяа зогс гэж хэлэхэд зогсохгүй байхаар нь би Ц.Э араас нь татаад, хөлөө газар чичирч зогсоогоод буугаад би Ц.Эын өмссөн байсан цамцны захаар нь боогоод В.******* боль гэж хэлээд бид хоёрыг салгасан. Би Ц.Э нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед архи уучихсан байсан болохоор Ц.Э хаана нь хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 112-115/
Хохирогч Ц.Эын ... Намайг мотоцикль жолоодож явахад Г.Б араас боосноос болж би муужирч газарт уначихаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Г.Б миний ар талд гарчихсан зүүн шанаа, эрүү, толгой, нуруу руу хөлөөрөө 4-5 удаа өшиглөсөн. В.******* миний урд талд гарчихсан хэвлий, хөл рүү 3-4 удаа өшиглөсөн. Би ухаан алдаад сэрэхэд В.*******, Г.Б нар нийлж миний толгой болон нуруу руу өшиглөөд байсан. Тухайн үед миний зүүн хацар, зүүн нүд, баруун хөлийн шуу хавдсан хүзүү улайсан байснаас өөр мэдэгдэх зүйл байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 38-40, 106-107/
Гэрч В.*******гийн ... Г.Б ах Ц.Э боож унагаасан ... Ц.Эын нүүр рүү 2-3 удаа цохисон. Ц.Э мотоцикль жолоодож явж байхад ах Г.Б боосон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/
Гэрч С.*******ын ... ах Г.Б, Ц.Э өшиглөж цохиод байхаар нь би баз хамтаар мотоциклиор очсон юм. Тухайн үед Ц.Э газарт хэвтэж байхад Г.Б өшиглөөд байхад хажууд нь В.******* хараад зогсож байсан. Г.Б Ц.Эын цээж рүү өшиглөж байсан. Миний харсанаар Ц.Эын нүүр нь хадвсан, зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хамар, амаас нь цус гарч байснаас гадна хүзүү хэсэгт нь улайсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Гэрч Б. ... С.******* бид хоёрыг очих үед Од ухаангүй мотоцикль баруун тийш харсан байдалтай газар хэвтэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн
... би 2019 оны 09 дүгээр сарынд 27-нд Ц.Эын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэнд гаргасан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.Эын биед учирсан шилбэний зөөлөн эдийн няцралт нь гэмтлийн зэрэгт хамарахгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 89-70/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 574 дугаар шинжээчийн ... Ц.Эын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салст, зүүн хацар, доод эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт, хацар, доод эрүү, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 29/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Баттулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Баттулгыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.******* үйлдлийн улмаас хохирогч учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,200,000 төгрөг төлсөн, хохирогч Ц.Э нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.Э ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 156, 107/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Баттулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.******* эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Бд буцаан олгож, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд сар бүр 125,000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.******* эзэмшлийн “...гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.Бд буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА